...
Тор дүүрэн хүнсээ барьсаар гэртээ орж ирэхэд хадам ээж өнөөх муухай харцаа шидэлсээр хажуугаар минь танихгүй хүн шиг л дээгүүр харан өрөөндөө орчихов. Харин аав надаас хаашаа явсныг минь асууж эелдгээр яриа өднө.
Хадам аав "миний охин хүнс цуглуулаад ядарсан байх өрөөндөө орж амар наадхаа үйлчлэгч эгчдээ өгчих" гэхэд нь би толгой дохиод гал тогоо орон хүнсээ үйлчлэгч эгчид өгчихөөд өрөөндөө орж ирлээ.
Халууцсанаас болж хувцас минь хөлсөндөө дарагдаж муухай үнэр шингэсэн байв. Нөхрөө ирэхээс өмнө хурдхан хувцсаа тайлж угаачихаад усанд ороод гараад иртэл нөхөр маань аль хэдийн ирчихсэн орон дээр дээш харан хэвтэж байв.
Унтаж байгаа байх гэж бодон хөнжлөөр хучаад өрөөнийхөө агааржуулагчийг жаахан нэмээд өрөөнөөсөө гарлаа. Нөхөр маань чийглэг агаарт дуртай болохоор унтах болгонд нь би агааржуулагчаа нэмчихвэл тэр минь өглөө тайван сэрдэг. Үгүй бол хөмсөг нь зангираад ёстой муухай ааш нь хөдөлчихдөг.
Үйлчлэгч эгчид тусласаар бүгд хоолны ширээний ард суун хоолоо идэж эхэллээ. Ширээнд ямар ч чимээ гарахгүй аяга таваг хорших чимээ л гарч байв.
Чимээгүй байдлыг эвдэн хадам ах дуу шуу болсоор орж ирэхэд аавын хөмсөг зангирч ээж бушуухан босон хадам ахыг тэврэн авлаа.
Гэтэл хадам аав халбагаа ширээнд хүчтэй хаян "ИРСЭН ЮМ БОЛ ЧИМЭЭГҮЙ ХООЛОО ИД" гэж зандрахад ах ширээнд нэгдэн хооллож эхэллээ.
Хадам ээж надад "чи босоод хоол хийгээд аваад ир" гэж өнөөх хүйтэн өнгө аясаар хэлэхэд нь би ямар үгүй гээд суугаад байлтай нь биш босон хоол аягалан өмнө нь тавихад хадам ахын амандаа бувтнах үгийг сонсоод гацаж орхив.
Хадам ах "энэ тарган юм одоо болтол энд байгаа хэрэг үү?"
Чимээгүй суудалдаа суун хоолоо идэж эхэллээ.
Гэтэл хадам аав намайг дуудахад толгойгоо өргөн түүнрүү харвал "охин минь чамтай ярих юм байна хоолны дараа надтай хамт яваарай~" гэхэд нь дуугүй л толгойгоо дохьлоо.
Гэтэл Тэхён над руу ойлгомжгүй харц чулуудан, хадам ээж муухай зэрвэлзэж хадам ах гайхан харах нь ямар эвгүй аура тэднээс ирж буйг мэдрэхдээ сандралаа нуун чимээгүй л хоолоо идэж дуусган хадам аавыг даган ажлын өрөөнд нь орж ирлээ.
Аав ширээнийхээ ард суун намайг урдаа суулгаад "аавд нь чамд хэлэх зүйл байна~" гэх нь тэр.
KAMU SEDANG MEMBACA
❌추한❌
RomansaХэн нэгнийг хайрлахад гадаад байдал, өнгө зүс, биеийн хэлэмжээрээ бус дотоод сэтгэлийг нь харж дурлах нь дурлалын үнэ цэнэ оршихгүй гэж үү?!