Яагаад ч юм сандран хумсаа хазалсаар хоёр тийш холхин удахгүй болох зүйлд түгшин байхад хаалга дуугарсаар эцэст нь тэд ирлээ. Тэхён гартаа байх олон цүнхнүүдээ тавин жижигхэн хүүг хөтөлсөөр орж ирэхэд нь "С.сайн уу?" гэсээр гацаж орхив. Бурхан минь би яагаад ингэж их сандраад байгаагаа мэдэхгүй ч зүрх минь амаар гарах нь холгүй хүчтэй цохилж байгааг л мэдэрч байна. Бас энэ хүү яг л Тэхён шиг юм, түүнийг жижигхэн болгоод хувилчихсан юм шиг л...
Тэхён хүүгийн өмнө доош суугаад "гэртээ тавтай морил хүү минь?" гэсээр хүүгийн толгойг нь илвэл тэрээр толгой дохисоор надруу харлаа. Би юу гэхээ мэдэхгүй нүдээ эргэлдүүлэн байхад Тэхён "Тэхү энэ бол чиний ээж" гэсээр надруу заан хэлэхэд гарын алга хөлрөн өөрийгөө үхэж байгаа мэтээр төсөөлөн зогсоход Тэхү "сайн уу ээжээ" гэх нь тэр. Төсөөлж байгаагүй үг түүнээс гарахад том нүдлэн Тэхён руу харвал "Тэхү саяхан ясны чөмөгний хагалгаанд орсон, дөнгөж 3 хүрж байгаа болохоор түүний хувьд яг сайн таньдаг хүн байхгүй гэсэн ээжийгээ ч сайн мэдэдгүй юм байна лээ" гэхэд нь багахан тайвшран энэ удаад зориглон доош суугаад жижигхэн гарнаас нь зөөлхөн атгаад "чамайг ирсэнд баяртай байна бяцхан Тэхён" гэтэл тэрээр Тэхён руу хараад "та миний нэрийг андуурчихлаа" гэхэд нь инээсээр булцгар хацрыг нь илбээд "ирэх замдаа ядарсан уу өлсөж байна уу?" гэсээр царайг нь нэг бүрчлэн ажигласаар асуувал "хоол идээгүй" гэх нь тэр.
Би "тэгвэл э.ээжтэйгээ гараа угаачихаад хоолоо идэцгээе?" гэсээр түүнийг зөөлхөн тэврэн өргөхөд Тэхён "эхлээд дүү нартайгаа танилцсан нь дээр байх гэж бодож байна" гэх нь тэр.
Би "хүүхдүүд унтаад удаагүй байгаа болохоор одоохондоо хэрэггүй ээ сэрчих байх" гэхэд Тэхён "за за тэгвэл хоолоо идэцгээе" гэсээр түүнтэй цуг гараа угаачихаад хоолны ширээнийхээ ард сууцгаав.
Тэхүгийн хувьд эмнэлэгт удаан байсан болоод ч тэр үү? Хоолоо халбагадаж идэж чадахгүй байсан тул түүнд хоолыг нь халбагадаж өгөн түүнтэй бяцхан яриа өрнүүлсээр хоолоо идэж дуусгахад Тэхён түүнийг өрөө болон дүү нартай нь танилцуулан гэсээр түүнийг дагуулан дээш гарлаа. Мэдээж хийж байгаа үйлдэл болгон нь нэг л эв хавгүй өмнө нь хүүхэдтэй харьцаж байгаагүй болоод ч тэр үү? их л биеэ барьж байгаа нь илт мэдэгдэж байлаа. Би ч мөн ялгаагүй үнэхээр балмагдсан ч цаг хугацаа өнгөрөх тусам энэ байдал бүр мөсөн алга болох байх гэж найдаж байна.
Аяга тавгаа угаан тэрүүхэндээ хальтхан цэвэрлэгээ хийгээд дээш гарахад тэд хоёр ихрийг дээрээс нь адилхан царай гаргачихсан бяцхан зулзгуудыг минь өхөөрдөн байж байв. Яагаад ингэтлээ түүнийг дуурайдаг байнаа. Миний хөвгүүд ч бас улам бондойгоод ирэхээрээ аавтайгаа адилхан байх болов уу? эсвэл намайг дуурайгаад царай муутай байх болов уу? Гэхдээ аль нь ч байсан хамаа байхгүй ч аавтайгаа л адилхан байвал болох нь тэр.
YOU ARE READING
❌추한❌
RomanceХэн нэгнийг хайрлахад гадаад байдал, өнгө зүс, биеийн хэлэмжээрээ бус дотоод сэтгэлийг нь харж дурлах нь дурлалын үнэ цэнэ оршихгүй гэж үү?!