12 "Би тэсэхгүй нь"

617 35 2
                                    

-Rayols Pov- 

Бидний удаан хугацааны бал сар маань дуусч гэртээ ирлээ. Эхлээд аав ээжийн гэрт очиж хүндэтгэл үзүүлж гэнэтийн бэлгээ өгөхөд тэд төсөөлж байснаар минь үнэхээр их баярласан. Дараа нь хадам аав ээж дээр очин хүндэтгэл үзүүлж мөн л хүүхэдтэй болсон талаар хэлэхэд аав бидэнд баяр хүргэж баярлаж байгаан илт мэдэгдэхээр харин ээж баяр хүргээд л өнгөрсөн. Бид олон цагийн нислэгээс шууд аав ээж дээр очин хүндэтгэл үзүүлж тэнд нилээн удаад энд ч мөн бас удаан байсан болохоор ядарсан хоёр амьтан өрөөндөө орж амрах гэтэл аав "би та хоёрын юмыг шинэ гэрлүү чинь зөөчихсөн энд байх хэрэггүй ээ одоо тусдаа гарцгаа хэдэн жил хажууд минь амьдрах гээв" гэсээр инээмсэглэхэд бид хоёр гайхсаар тэдэнтэй салах ёс хийгээд шинэ гэрлүүгээ очихоор хөдөллөө. 

Харих замд дотор муухай оргиод байсанд "Тэхён дотор муухай оргиод байна яг бөөлжих нь ээ" гэхэд Тэхён гараас минь атгаад "за одоохон гэртээ ирлээ" гэсээр хурдаа нэмэх шиг болов. Магадгүй хүү минь бүрэлдэж байгаагаа мэдэгдэхээр хордлого өгч байгаа бололтой гэж бодон тэвчсээр гэртээ ирсэн бололтой машин зогсоход л мэдэв. Тэхён бууж ирэн шууд л намайг гар дээрээ сурамгай гэгч нь өргөөд дотогш орох шиг болов. Дотор муухай байгаа болохоор эргэн тойрноо ч анзаарсангүй Тэхёний хүзүүнээс тэврэн түүнд наалдсаар угаалгийн өрөөнд ороод ирчихсэн байв. 

Би "мм чи гарч бай би өөрөө чадна аа" гэсээр түүнийг гаргах гэтэл тэрэнд огтоосоо гарах бодол байхгүй бололтой хажууд минь нурууг минь илэн зогссоор байсанд арга ядан "ханбугаа тайлах хэрэгтэй байна гэдсээ чангалаад бүчийг нь уячихаж" гэсээр бүчээ тайлахаар зэхэхэд тэр өөрлүүгээ харуулаад тайлах гээд чадахгүй байсан бүч цээживчийг минь дорноо л тайлчихав. 

Би "хайраа одоо гарч бай" гэхэд тэр "үгүй ээ гарахгүй" гэсээр зөрүүдлэн ханбугийг минь тэр чигт тайлчихав.

Би "хөөе бүгдийг нь тайлчихдаг нь яадаг юм би нүцгэн болчихлоо шдээ" гэсээр гомдоллоход тэр "түүртэй байгаа юм шиг санагдаад тайлчихсан юм" гээд нурууг минь илэхэд дотор муухайрч байсан нь овоо гайгүй болчихов. 

Би "одоо болно оо дотор арай гайгүй болчихлоо" гэсээр түүний гар нь өвдчих байх гэсэндээ гарыг нь холдуулахад тэр "жинхэнээсээ зүгээр болсон биз" гэв. 

Би толгой дохин "тийм ээ одоо зүв зүгээр" гэхэд тэр намайг тэвэрч аван "хүн айлгаад зүгээр" гэсээр гараа доошлуулахад нүцгэн байсан болоод ч тэр үү гижиг хүрэн инээсээр "би явж хувцсаа өмслөө бушуухан л унтмаар байна аа ядраад байна" гэхэд тэр ч мөн инээсээр түрүүлээд гарлаа. 

❌추한❌Hikayelerin yaşadığı yer. Şimdi keşfedin