...
Жонгүгийн заавраар дэглэм гадаад төрх нтр гээд зөндөө л юм хийж бүр хоол сойж тураах бэлдмэл гээд зөндөө л эм тариа болон цай хэрэглэж хажуугаар нь Жон туулайгийн заасан дасгалыг хийсээр 7 гаруй хоног өнгөрчээ. Тэр байнга л намайг харах болгондоо үглэж сүүлдээ загнаж эхэлсэн. Харин миний хувьд эхэндээ үнэхээр хэцүү бүтэшгүй зүйл мэт санагддаг байсан ч сүүлдээ дасаад ирсэн тул сэтгэл санаа ч дагаад үнэхээр өөдрөг байна.
Жонгүг надад ус авчирч өгөн "за жингээ үзэцгээе би энэ самбар дээр дандаа буурсан тоо л хармаар байна шүү" гэсээр хэд хонгийн өмнө авчирч хадсан самбарлуугаа харан хамгийн дээр нь бичигдсэн 82 гэх тооруу харан хэллээ.
Би ч толгой дохин жингээ үзэхээр гутлаа тайлаад дээр нь зогсоход төд удалгүй "78" гэх тоо гарч ирэхэд инээмсэглэсээр түүнрүү харан "78 гэхэд тэр ууж байсан усандаа хахан "ЮУУУУ ЯАЖ ИЙМ ХУРДАН" гэсээр хажууд ирэн жин дээр гарч ирсэн тоог харан "чи ч аргагүй л....энэ байдлаараа байвал бараг сарын дотор тураад гаднах төрхөндөө анхаарчихвал үнэхээр хөөрхөн болох юм биш үү айн" гэсээр хөөрөн өнөөх самбар дээрх 82-ийн доор 78 гэх тоог бичээд эрхий хуруугаа гарган инээмсэглэв. Би ч инээсээр уснаасаа уун түр амрахаар доош суухад тэр намайг чирсээр өрөөнд оруулж ирэн "хувцсаа солиод гараад ир" гэхэд нь гайхан түүнрүү харахад тэр "болзоонд явцгаая мангараа" гэсээр духруу долоовор хуруугаараа түлхээд малийсаар гараад явчихлаа. Энэ залуу яаж ийм гэгээлэг байж чаддаг байна аа. Бас хэдэн жилийн өмнө уулзаж байсан залуугаас хэд дахин нээлттэй бас хэтэрхий их чалчаа болчихож...
Хувцсаа өмсөөд гарахад тэр ч бас бэлэн болчихсон бололтой намайг хүлээгээд зогсож байв.
Би "хаашаа явах юм" гэхэд тэр "зүгээр л дагаад яв" гэсээр урд гаран алхаж эхэллээ.
Өдөржингөө гадуур явж янзан бүрийн зүйлс туршиж бүр амттай хоол хүртэл идээд Филиппиний төв гудамжаар хүссэн болгоноо хийж хөгжилдсөөр нар жаргах дөхөхөд зайрмаг идэнгээ гэрлүүгээ алхацгаалаа. Ойрд ингэж сэтгэлээсээ инээж хэн нэгний хажууд өөрийнхөөрөө юунд ч санаа зовохгүй хэдэн жилийн өмнөх хуучин байсан цаг үеэ бодон жаахан харамссан ч ахиад жинхэнэ өөрийгөө олохын тулд Жонгүг тусалж байгаа болохоор үнэхээр жаргалтай байна.
Жонгүг "ингэж хэлмээргүй байгаа ч чи надад одоо хайргүй тийм үү?" гэнэтхэн асуусан түүний асуултанд цочирдон түүнрүү харахад тэр "би одоо ч чамд хайртай хэвээрээ...бүр мартаачгүй гэхдээ мэднэ ээ чамайг гэрлэчихсэн гэдгийг бас сэтгэл чинь ахиж минийх болохгүй гэдгийг ч мэднэ гэхдээ чамайг мартаж чадахгүй гэдгээ л мэдэж байна"
![](https://img.wattpad.com/cover/199714453-288-k10909.jpg)
VOUS LISEZ
❌추한❌
Roman d'amourХэн нэгнийг хайрлахад гадаад байдал, өнгө зүс, биеийн хэлэмжээрээ бус дотоод сэтгэлийг нь харж дурлах нь дурлалын үнэ цэнэ оршихгүй гэж үү?!