Түүнийг өөрөөсөө түлхэн "утгагүй зүйл ярихаа боль" гээд түүнээс холдох гэтэл тэр "гэхдээ би тэрэн шиг адгийн зүйл хэзээ ч хийхгүй" гэхэд нь тэрнийг жинхнээсээ яриад байгаад нь итгэж чадахгүй түүнрүү хэсэг гөлрөөд "юу гээч хэрвээ чи намайг тэрнээс салгаж түүнээс өшөөгөө авмаар байгаа бол миний үхсэн цогцсыг тэврээд уйлна гэдэгт итгэлтэй байна" гэж санаанд оромгүй ч өөрийгөө хүчлэн байж аймшигтай үгийг хэлэхэд тэр "юу гэсэн үг юм"
Би "хэрвээ би Тэхёноос салж хүүхдээ алдах дээрээ тулах юм бол хэзээ ч чиний хажууд байж чадахгүй амиа хорлон гэж байна.... хайртай хүн минь байхгүй хүүхэд минь ч байхгүй чамтай цуг байж огтхон ч чадахгүй" гэсээр нүдэндээ дүүрэх нулимсаа шудраад "өмнө нь чиний хажууд байна гэж шийдсэн байсан ч осолд ороод ой санамжаа алдсан үедээ тэрнийг яаж өөрчлөгдөж миний төлөө ямар их зүйл хийснийг нь мэдсэн. Хэдий ой санамжаа мартсан байсан ч түүний сэтгэлд итгэж түүнийг хайрлаж байсан ч саяхнаас ой санамжаа санах үедээ би ганц зүйлийг баттай мэдэж авсан..."
Би "өмнө нь одоо ч чин сэтгэлээсээ хайрласан хүн бол Ким Тэхён гэх тэр залуу" гэхэд тэр надруу ширүүн харсаар "тэгвэл би чиний хувьд юу байсан юм"
Би "зүгээр л найз... хэсэг сатаарч чамайг гэх сэтгэлээ өөртөө итгүүлж хуурамчаар хайрласан нэгэн" гэхтэй зэрэгцэн хаалга дуугарсаар Тэхён ороод ирэв.
Би ч түүнийг өөрөөсөө түлхэн Тэхёнруу очих гэтэл тэр өөрлүүгээ татаад уруул дээр үнсчихсэнд цочирдон түүнийг өөрөөсөө түлхэх гэтэл тэр улам л ширүүлэн улам өөрлүүгээ ойртуулахад гараа зангидан түүний цээжрүү нүдэж эхлэхэд Тэхён ирэн түүнийг салгаад газар унатал нь шанаадаж орхив.
Цочирдсондоо уурлан Жонгүгрүү дайрах Тэхёнийг арай хийн араас нь тэврэн болиулахад Тэхён "яг ярьвал түүний дэргэд чи бид хоёр шиг хөгийн амьтад байх ёсгүй..." гэхэд нь зүгээр л уйлж орхив.
Жонгүг "гэхдээ тэр чамайг сонгосон нь шудрага бус"
Тэхён "би түүний итгэлийг олсон. Өөртөө дурлуулж чадсан би өөрөө ч түүнийг чин сэтгэлээсээ хайрлаж чадсан. Г.гэхдээ тэр хүүхдийг минь тээж байгаа----" үгээ гүйцээгээгүй байхад нь Жонгүг тасалдуулан "МИНИЙ ОРОНД ӨӨРИЙГӨӨ ТАВИАД ҮЗ ХАЙРТАЙ ХҮНЭЭ ӨНГӨРЧИХСӨН ГЭЖ БОДОЖ БАЙХАД АМЬД ТЭР ДУНДАА ҮЗЭН ЯДДАГ ХҮНТЭЙГЭЭ АХИАД ГЭРЛЭЧИХСЭН БАЙНА ГЭХЭЭР САЙХАН СОНСОГДОХ УУ? НЭГ ЖИЛИЙН ТУРШ БИ ЯАЖ ЗОВЛОО ДОО ГЭТЭЛ ТЭР ХУГАЦААНД ЧАМТАЙ ЖАРГАЛТАЙ АМЬДАРЧ БАЙСАН ГЭЖ БОДОХООР ДОТОР БАЧУУРАХ ГЭЖ БАЙНА~ БИ Ч БАС ТЭРЭНД ТЭР Ч НАДАД ХАЙРТАЙ БАЙСАН БҮР ХҮҮХЭДТЭЙ Ч БОЛЧИХСОН БАЙСАН ГЭТЭЛ МИНИЙ БАЙР СУУРИЙГ ЧИ БУЛААЧИХСАН БАЙХАД ГАЛЗУУРСАН Ч БАЙСАН БУЦААЖ АВАХЫН ТУЛД БИ ЮУГ Ч ХИЙХЭД БЭЛЭН БАЙСАН..."
Жонгүг "гэхдээ... Раёолаа~ би ганц л зүйл асууя?" гэснээ нусаа татах нь сонсогдоход Тэхёноос салан түүний хажуугаар гаран түүнрүү харахад "үнэхээр итгэлтэй байна уу? Энэ амьдралаа түүнийг сонгоно гэдэгтээ?" гэв.
Би үнэхээр яах учраа олсонгүй. Мэдээж тэрний хэлсэн нь үнэн. Тэрний хувьд хэцүү байсан байх. Түүний сэтгэлийг би өөрөөсөө ч илүү мэддэг байсан. Тэр чин сэтгэлээсээ намайг хайрласан.
Тарган намайг тураахын тулд тэр хүнд үеүүдийг дэргэд байж зааварлаж урмын үгээр тэтгэж Тэхёнаас аваагүй тэр мэдрэмжийг мэдрүүлсэн. Гэхдээ би эргэж буцсан. Тэхёнийг хайрлаж эхэлсэн. Өөрийнхөө мөрөөдөл хүсэл тэмүүллээ өөрийн болгож чадсан. Гэвч заавал нэгнийг нь орхиж нөгөөг нь хайрлах ёстой юм бол би...
Би Жонгүгийн урд очин хүйтэн чийглэг гарнаас нь атган нулимсийг нь арчаад "Чи миний хувьд хамгийн эрхэм нэгэн минь байсан. Хайр мэдэрч үзээгүй намайг гололгүй хайрласан. Хайрласаар ч байсан. Дэргэд минь байж хүнээр халамжлуулах ямар байдгийг мэдрүүлсэн. Гэхдээ би чамаас авдаг тэр хайр халамжийг одоо найзын хувиар авмаар байна. Найзын хувиар чамаар хайрлуулж чамайг ч хайрламаар байна. Тиймээс өнгөрснийг мартацгаая мм~" гэхэд тэр надруу доголон нулимстай харж харж гараа татан хаалга саван гараад явчихав.
Ийм зүйл угаасаа болох байсан. Нэгийг нь заавал гомдоох зүйл хийх байсан. Хэрвээ би осолд ороогүй байсан бол өдийд хүүхэдтэйгээ Жонгүгтай жаргалтай амьдарч байх байсан. Гэвч одоо байдал өөрчлөгдсөнөөс болж би хэзээ ч хайрлуулан гэж бодож байгаагүй Тэхёнийг эцсийн шийдвэрээ болгож байна.
Хэрвээ бурхан гэж байдаг бол намайг шийтгэх ч багадах байх.
Түүнийг гарсны дараа хяналтгүй цурхиран уйлж эхлэхэд Тэхён энгэртээ чангаас чанга тэврэхэд нь "уучлаарай...уучлаарай..." хэмээн ихэр татан уйлж эхэллээ.
Хэсэг уйлсаны эцэст түүнээс хөндийрөөд "ахиад энэ асуудлаас болж өөрийгөө ядраамааргүй байна" гэхэд тэр ойлгосон бололтой сэдэв өөрчилж эхэллээ.
Тэхён тороо дээшээ өргөөд "амттан" гэхэд нь хэдий идэх хүсэл төрөхгүй байсан ч түүнийг бодон "би банана идье" гээд торлуу нь гараа явуулахад тэр тороо холдуулаад "буйдан дээр сууж бай би бэлдээд өгье" гэхэд нь толгой дохин буйданруу явлаа.
***
![](https://img.wattpad.com/cover/199714453-288-k10909.jpg)
YOU ARE READING
❌추한❌
RomanceХэн нэгнийг хайрлахад гадаад байдал, өнгө зүс, биеийн хэлэмжээрээ бус дотоод сэтгэлийг нь харж дурлах нь дурлалын үнэ цэнэ оршихгүй гэж үү?!