21 "Чи тэнэг юм уу?"

375 32 1
                                    

Тэр өдрөөс хойш Тэхён гэртээ ирээгүй хоёр хонож байна. Миний хувьд ганцаараа хоёр хүүгээ хараад байж чадна гэж бодсон ч үнэхээр дийлээгүй тул асрагч авахыг хүссэн ч хүүхдүүд маань хэтэрхий нялх байгаа болохоор хэдэн сар очоогүй гэрлүүгээ явахаар ачаа тээшээ бэлдэн хүүхдүүдээ аван гэрлүүгээ явлаа. Мэдээж ийм шийдвэр гаргах гэж нилээн зовсон ч хүүхдүүдээ болон өөрийгөө зовоохыг хүсээгүй дээ ингэж шийдсэн. Харин Тэхёний хувьд залгасан ч утсаа авахгүй, юу болоод байгаа талаар асуухаар ажилруу нь очьё гэсэн ч хүүхдүүдээсээ болоод явж чадалгүй хэдий санаа минь зовж байсан ч энэ асуудлаа шийдээд ирнэ байх гэж найдсаар түүнд зурвас үлдээгээд эцэст нь гэртээ ирсэн. 

Аав ээж минь угийн бидэнд тохиолдсон зүйлийг мэдэж байгаа тул саяхан болсон асуудлыг ч мөн илэн далангүй хэлж орхилоо. Угаасаа нэг гэр бүл юм чинь нэгнээ ойлгох хэрэгтэй шдээ. Тэд минь ч их эелдэг болохоор ойлгож байна гэсэн бөгөөд харин ч намайг ирсэнд баярлаж байгаа бололтой хөвгүүдийг минь нэг нэгээр нь тэврэн эрхлүүлж миний ч хэрэг байсангүй харин ч би гэдэг хүн хэдэн өдөр нойргүй хоносон тул өрөөндөө орж ирэн ядарсанаасаа болоод шууд л унтаж орхилоо. 

---------------- 

Цаг хэдийнээ хэвийж харанхуй болсон байхад нойрноосоо сэрсэн ч босож чадахгүй хэсэг хэвтэж байгаад нүүр гараа угаагаад доош буувал ээж "өө сэрчихсэн үү их ядарсан бололтой байсан ээж нь хоол хийчихсэн хоолоо ид" гэхэд нь араас нь гал тогоо орон "хүүхдүүд хаана байна" гэсээр амныхаа цангааг тайлахаар ус уунгаа асуухад "унтаж байгаа би өрөөндөө унтуулчихсан санаа зоволтгүй" гэхэд толгой дохин аав ээжийн өрөөлүү сэмээрхэн ороход хоёр бяцхан үр минь гараа алдлан үүрэглэн унтаж байгаа нь ямар эгдүүтэй гээч. Сэрээхгүйхэн шиг зөөлхөн хоёуланг нь үнсээд холдохдоо гэнэт Тэхёнийг санан түүнрүү залгах гэсэн ч ахиад л утсаа авахгүй байх гэж бодсоор утсаа далд хийн өрөөнөөс аажуухан гараад хоол нэхэх ходоодоо дүүргэхээр гал тогоо орон хүссэнээрээ идээд аяга тавгаа угаачихаад хүүхдүүдээ авах гэсэн ч ээж "өнөөдөр хүүхдүүд бидэнтэй унтана чи өрөөндөө ороод тухтай унтаж амар" гэхэд нь нээрээ ч тэгдэг юм билүү гэж бодсон ч хүүхдүүд шөнөдөө сэрчихээд байдаг тул тэднийг ядарч магадгүй гэж бодон зөрүүдэлсэн ч эцэст нь бууж өгөн өрөөндөө орон шууд л орондоо орлоо. 

Тэхён яг одоо юу хийж байгаа бол? Хоолоо идсэн болов уу? Унтаж амарсан болов уу? Нөгөөх асуудал нь юу болж байгаа бол гэх тал талын юм бодсоор эцэст нь түүнийгээ маш ихээр санаж байгаагаа мэдрэхдээ уйлах нь холгүй байсаар эцэст нь унтаж чадсан юм. 

❌추한❌Donde viven las historias. Descúbrelo ahora