Хүүхдүүдээ асрагч эгчид даатгачихаад өөрийгөө бэлдэж дуусахтай зэрэгцэн Тэхён залгаж байв. Болзоонд урьж байна гэсэн чинь өнөөдөржингөө бодсон бололтой тэсэхгүй залгаж байгааг нь хараад байгаарай.
Утсаа аван чихэндээ наан орон дээр суух Тэхү дээр очиход Тэхёны "хайрт эхнэр минь ямар болзоо бэлдээд намайг зүрхээр явуулах гээд байна би хүлээж тэсэхгүй л байна шүү" гэх нь сонсогдов.
Би инээд алдсаар Тэхүд цамц өмсгөөд "би гарах гээд бэлдчихсэн байна удахгүй зурвасаар очих газраа явуулчихая" гээд таслан Тэхүг орноос буулгаад "за Тэхү аавтайгаа хамт гадуур зугаалцгаая" гэсээр Тэхён уруу зурвас бичин асрагч эгчид явахаа мэдэгдээд гэрээс гаран хүүхдийн парк зүгэллээ.
Ашгүй нээх удалгүй парк дээр ирэн Тэхёныг хайвал ирээгүй бололтой байв. Харин Тэхү хажууд нүд нь сэргээд "хөөх ээжээ тэнд проро" хэмээн орилж жижигхэн гараа анхаарал татсан зүг болгонруу заан орилон доороо үсэрч дэвхцэн "ээжээ өнөөдөр энд тоглох юм уу" гэсээр намайг тойрч гүйсээр асуув.
Би "тийм ээ өнөөдөр энд хүссэнээрээ тоглож дуртай амттангаа ч идэцгээе"
Тэхү "хөөх гэхдээ аав яагаад ирэхгүй байнаа" гэсээр эргэн тойрноо хараад "өө тэндээс ирж байна" гэсээр гүйгээд явчихав.
Би ч араас нь гүйн очоод "ингэж хурдан гүйж болохгүй шдээ Тэхү" гэхэд Тэхён түүнийг өргөөд хацар дээр нь үнсээд "эхнэрийнхээ болзоог уул нь илүү гоё романтик байдлаар төсөөлж байлаа гэтэл энэ одоо юу вэ?" гэсээр өтгөн хөмсөг нүдээ эргэлдүүлсээр хэлэхэд нь "эхнэрийн үг хууль гэдэг байхаа хуулиа дагаад өнөөдөр эхнэр хүүхэд хоёроо зугаацуулаадах бас авах юм ч их байна нөхрийнхөө мөнгийг өнөөдөр дуустал нь хэрэглэж болно биздээ?"
Тэхён "нөхрийн чинь мөнгө дуусдаггүй гэдгийг мартаагүй биз"
Би "тийм дээ за явцгаая" гэсээр түүнээс сугадан алхсаар Тэхүг хүссэнээр нь тоглуулж идмээр байсан амттангуудыг нь ч авж өгөн бараг л паркийн бүх тоглоомыг тоглож хөгжилдсөөр эцэст нь нэг юм өндөрлөж хоол нэхэх ходоодоо дүүргэхээр хоолонд орцгоов.
Хоолоо захиалахдаа Тэхүгээр сонгуулж өнөөдрийг Тэхүгийн мэдэл дор цагийг үнэхээр хөгжилтэй өнгөрөөж бидний болон хамгийн гол нь аав хүү хоёрын харилцаа ч өмнөхөөсөө хавьгүй дээр болж байгааг мэдрэх таатай байлаа.
Хоолоо идэж дуусцгаан ширээнээс босон Тэхүг хөтөлсөөр "орж ирэхдээ хажууханд хүүхдийн дэлгүүр байхыг харсан тийшээ орчихоод тэгээд гэрлүүгээ харьцгаая" гэхэд Тэхён "ойлголоо хатагтай" гэсээр Тэхүгийн нөгөө гарнаас хөтлөн өнөөх дэлгүүр орцгоолоо.
DU LIEST GERADE
❌추한❌
RomantikХэн нэгнийг хайрлахад гадаад байдал, өнгө зүс, биеийн хэлэмжээрээ бус дотоод сэтгэлийг нь харж дурлах нь дурлалын үнэ цэнэ оршихгүй гэж үү?!