2 "Жон туулай"

697 55 0
                                    

...

Хавдсан нүдээ хүйтэн усаар угаагаад арай гайгүй болгочихоод өрөөндөө орж ирэхэд Тэхён ирчихсэн байх ба хүрмээ тайлаад шууд л надруу шидэж орхиход нь буцааж түүнрүү шидээд "хэдий тарган царай муутай ч гэсэн миний ачаар өдий зэрэгтэй яваагаа санаарай бас би удахгүй Филиппин явах гэж байгаа ирчихээд шууд салах өргөдлөө өгнө" гэж өнөөдрийн харсан зүйлээ бодон тэсэлгүй түүнрүү уурлаж орхиход тэр ингэж хэлнэ гэж бодоогүй эсвэл гайхсан бололтой надруу том харахад нь "баяр хүргэе чиний хүсээд байсан зүйл чинь болох нь харин хуримандаа уриарай найзын хувиар" гэж хатуухан хэлчихээд өрөөнөөс гаран хадам аавын ажилын өрөөлүү ороход аав намайг харангуутаа босож ирэн "чамд хэцүү байгааг мэднэ ээ гэхдээ миний охин өөрийнхөө төлөө тийшээ яваад ирвэл аав нь баярлах байна" гэхэд нь инээмсэглэсээр "мэднэ ээ ааваа гэхдээ би түүнд сална гээд хэлчихсэн ирэнгүүтээ салах бодолтой байна"

Хадам аав нүдээ томруулан "үгүй ээ ингэж болохгүй шүү дээ зөвхөн чи л түүний эхнэр байх ёстой, тэгээд ч охин минь чи надад хэлсэн зүйлээ мэдэж байгаа биздээ?"

Хадам аав "охин минь бодлоо ийм хурдан өөрчлөх хэрэггүй!"

Би "ааваа ингэж хэлэх хэрэггүй ээ гэхдээ би тийшээ явна, гэхдээ түүнээс сална аа тэрнийг хүчээр хажуудаа уямааргүй байна"

Би "...би түүнд хайртай ч, тэр надад хайргүй болохоор тэсэж чадахгүй бололтой..."

= = = = = = = = = = = = = = = = =

Цаг хугацаа гэж хурдан юм аа саяхан л явна даа гэж бодож байсан ч ингээд явах өдөр болчих нь гэж огт бодсонгүй. Төрсөн аав ээжтэйгээ хэсэг байж байгаад өчигдөрхөн л ирээд ачаагаа бэлдээд удаачгүй байхад явах цаг болчихдог. Үнэхээр хурдан юм аа...

Аав намайг тэврэн "сайн яваад ирээрэй миний охин бас тэнд байх хугацаандаа сайн бодож үзээрэй би хэзээ ч үүнийг зөвшөөрөхгүй" гэсээр мөрөн дээр минь гараа тавьлаа.

Тэр салалтын талаар хэлээд байгаа бололтой. Гэхдээ би хэзээ ч хайргүй хүнийхээ хажууд удаан тэвчээд суугаад байж чадахгүй ээ...

Би толгойгоо дохин "явчихаад ирье та биеэ бодоорой"

Хадам аав "за тэгнэ ээ чи л хурдан яваад хүрээд ир"

Аав л надтай дотно яриа өрнүүлэн гаргаж өгөх бол бусад нь юу ч дуугарахгүй харан зогсохоос өөр юм хийсэнгүй.

Машиний ард ачаагаа хийлгэчихээд дотогш орон суухад аав хүчээр Тэхёныг онгоцны буудал хүргэж өг гэсээр байгаад тэр жолоо барихаар болов. Би ч угаасаа нээх ач холбогдол өгсөнгүй замдаа намайг тосож авах хүмүүстэйгээ ярьлаа.

Би "сайн байна уу Пак Раёол байна одоо онгоцны буудал явж байна удахгүй оччих байх намайг тосож авах хүн мөн үү?"

:- "тийм ээ намайг Жон Жонгүг гэдэг ирэхээрээ мэдэгдээрэй"

Би "Жон Жонгүг... за ойлголоо" гээд утсаа тасалсан ч энэ үнэхээр сонссон нэр байгаад зогсохгүй энэ хоолой үнэхээр танил сонсогдсонд багахан догдолсоор утсаа тас атган сууж байхад түүний ирчихлээ гэх дуунаар ухаан орон ачаагаа аваад дотогш орлоо. Угаасаа нөхөр гэх энэ хүнд хайртай ч танил төдий гэх тодотголтой болохоор өөр яриад байх зүйл байсангүй. Ачаагаа чирсээр ачаагаа өгчихөөд онгоцондоо суух гээд хэсэг хүлээнгээ зогсож байхдаа тэнд очоод юу хийх талаараа бодоод амжлаа. Удалчгүй онгоцондоо суух болсныг зарлахад бичиг бариитаа үзүүлээд дотогшоо орохдоо хальт эргэж харвал Тэхён зогсож байв. Хачин юм даа буруу харсан юм байхдаа. Гэхдээ тэр яах аргагүй зогсож байсан...

Удаан үргэлжилсэн нислэг маань дуусч Филиппинд ирэн ачаагаа чирсээр гаран эргэн тойрноо гүйлгэж харан зогсож байтал нээх өндөр залуу ирэн намайг тэврээд авав. Би ч гайхан том нүдэлсээр зогсож байтал тэр надаас салан "мэдээд байсан юм аа хөөрхөн Раёол минь мөн байсан байна" гэсээр байн байн хүн тэврэн бараг үнсэх нь холгүй байх ба би ч гайхсаар зогсож байтал тэр "би байна аа Жон туулай" гэхэд нь л санан түүнийг зөрүүлж тэврэн "бурхан минь нэг л танил санагдаад байсан юм үнэхээр чи байжээ"

Жонгүг "чи нээрээ яаж намайг мартаж чадав аа гомдмоор байна шүү Раёол гуай гэхдээ үнэхээр их өөрчлөгджээ гэхдээ зүгээр ээ би буцаагаад хөөрхөн Раёол болгоод өгнө" гэхэд нь л ойлгон "арай чи миний---" гэсээр гацаж ядан хэлэхэд тэр толгой дохин "тийм ээ би чиний багш бас... анхны хайр чинь" гэхэд нь хацар улайн "болио явъя би ядраад байна"

Жонгүг "за явцгаая"

Бурхан минь өмнө нь Жонгүгтэй ахиад хэзээ уулзах бол гэж боддог байсан ч ингээд шууд уулзчихна гэж бодсонгүй бас тэр улам л царайлаг боловсон төлөвшөөд жинхэнэ эр хүн болчихож тэгсэн миний байж байгааг...

Түүнийг даган явсаар хувийн гэмээр орон сууцанд ирэн дотогш ороход тэр "за одооноос энд надтайгаа цуг амьдрана даа" гэхэд нь гайхан түүнрүү харан "ЮУУУ ЧАМТАЙ ЦУГ АМЬДРАХ ЮМ УУ" гэсээр гайхсандаа чанга орилж орхиход тэр чихээ ухсаар "ямар чанга хэлдэг юм бэ гайхаад байх юу байна энд миний хяналтан доор өөрчлөлтөө хийнгээ хамтдаа амьдрана"

Би "тоглоод байгаа байлгүй дээ"

Жонгүг "тоглосон хүн алга ядраад байна гэсэн биздээ дээшээ гар тэгээд яг маргаашнаас эрчимтэй бэлдэж эхлэн шүү хурдхан чиний яаж өөрчлөгдөж байгааг хармаар байна хонгор минь" гэсээр миний байрлах бололтой өрөөнд оруулж өгөн гараад явчихлаа...

За яахав хичээгээд үзье... Би ч бас өөрийнхөө өөрчлөлтийг хүлээж байна....







--RK--

🗨💯

❌추한❌Donde viven las historias. Descúbrelo ahora