13 "Жонгүг гэж таних уу"

450 35 0
                                    

-Rayeols pov- 

Жонгүгтэй салах ёс хийгээд эмнэлэгрүү яаравчиллаа. Жонгүг гэх тэр залуу намайг таньдаг дотны хүн гэсэн ч санахгүй болохоор анх уулзаж байгаа мэт л эвгүй бас цаанаасаа зай баримаар санагдаад байсанд удаан байсанчгүй жаахан юм ярилцаад салцгаасан.

Бал сараар явж байхдаа зөвхөн тестээр үзсэнээс биш эмнэлэгт үзүүлж байгаагүй болохоор судалж байгаад гэртэйгээ ойрхон эмнэлэгт үзүүлэхээр болон цаг авчихсан байсан болохоор яг л цагтаа ирлээ.

Өөрийнхөө ээлжийг хүлээнгээ сууж байхдаа хажуугаар зөрөх том гэдэстэй эмэгтэйчүүд болон бяцхан хүүхдүүдийг хараад цаанаа л нэг хайр хүрэх шиг. Би ч гэсэн удахгүй ингээд явж байна гэж бодохоор л...

Сувилагч дуудахад эмчийнхээ өрөөнд орж ирэн шинжилгээ өгөөд үзлэг ч хийлгээд авлаа. Хариугаа хүлээнгээ гараараа тоглон сандарч байх зуур эмч ирэн өмнө минь суугаад "Ким Раёол уу?" гэхэд толгой дохиход "мм 8 долоо хоног гэхээр бараг сар гарантай болчихсон жирэмсэн байна" гэхэд нь баярласандаа бараг тэр эмчийг тэврээд авчихсангүй. Эмч зөвлөгөө дэглэм гээд зөндөө зүйлс тайлбарлаж өгсөн тул эмчийн хэлснийг бараг бүгдийг нь тогтоогоод эмчид талархсанаа хэлээд гарах гэтэл эмч гэнэт дуудан "Эхоныхоо зургаа ав" гэхэд нь очин авахад одоохондоо мэдэгдэхгүй шахам хар зураг байсан тул ойлгохчгүй хэсэг ширтэж байгаад гэрлүүгээ явлаа. 

Гэрлүү орж ирэнгүүт л Тэхён үгэлсээр тосож аван хаашаа явсаныг минь шалгаан бараг барьж явсан цүнхийг минь уудлан шалгаах нь дутуу байх мэт бараг идэх шахам үглэж байсанд түүнрүү харан шинжилгээний хариу болоод хамгийн чухал зүйл болох эхоныхоо зургийг түүнд үзүүлэхэд тэр хэсэг гацан бүгдийг нь эргүүлж тойруулан хараад "эмнэлэг явсан юм уу яаж надгүйгээр явж чадав аа" гэсээр гараа ташаандаа аван загнах гэж байгаа мэт хөмсгөө зангидан харахад нь хуруугаараа тоголсоор "чи чинь өөрөө өглөө сэрэхгүй байсан шт" гэхэд тэр "бурхан минь чи эмнэлэг явна гэсэн бол би босох байсан" гэсээр намайг тэврээд "тэгээд" гэсээр ойлгомжгүй асуулт асуухад нь ойлгох гэж ядаж байхад тэр "эмч бидний хүүхдийг юу гэж байна" гэхэд нь ойлгов. 

Би "нэг сартай гэсэн эрүүл саруул хэвлий дотроо бойжиж байгаа" гэхэд нь инээсээр хүзүүн дээр минь үнсээд "чамайг өглөө байхгүй болохоор чинь ямар их санаа зовсон гэж бодож байна" гэхэд нь булзайруулан "хүүхэд чинь өлсөөд байна гэж байна өглөөнийхөө хоолыг хийж идэцгээе" гээд уруул дээр нь үнсээд гал тогооруу орлоо. 

❌추한❌Hikayelerin yaşadığı yer. Şimdi keşfedin