5 "3 сар"

756 42 1
                                    

...

Нойр ханасан тул зөнгөөрөө нүдээ нээн сэрэхэд Жон туулай гуай өөдөөс мангар юм шиг малийгаад хэвтэж байв. Би ч түүнийг харан инээсэн болоод дулаахан цээж рүү нь шигдэн хэвтэхэд тэр духан дээр минь үнсээд "өглөөний мэнд" гэсээр бэлхүүсээр минь тэврэн өөртөө наалдуулахад би хачин болсоор түүнээс багахан холдоход тэр инээсээр "ичих хэрэггүй ээ энэ залуу чинийх байхад" гэсээр доош заан малийсаар хэлэв. Түүнрүү том харсаар "би ичээгүй тэглээ ч энэ минийх биш чинийх" гэтэл тэр хөхнөөс минь базан "энэ хоёр хатагтай минийх байхад энэ залуу чиний төлөө юуг ч хийж чадна"

Би түүний хэлсэнд багахан улайн эвгүй ярианаас гарахын тулд түүний уруул дээр үнсэн цаг харвал үд болж байв. Бурхан минь ингэтлээ унтан гэж яриагүй шдээ.

Би "өнөөдөр би гэрлүү явж салах өргөдлөө өгнө бас уулзах хүмүүс зөндөө их байна харин чи өнөөдөр юу хийх гэж байна" гэсээр өндийн хувцсаа өмсөхөөр зэхэхэд тэр ч бас өндийн "энд байдаг фитнэссдээ очиж багшлах эрхээ олж авна даа би чинь алдартай дасгалжуулагч юм шүү" гэсээр өөрийгөө магтаад унав. Би ч түүний хэлсэнд санал нийлэн хангалттай их үнсээд гал тогоо орон өглөөний гэж үдийнхээ цайг бэлдээд хамтдаа идэн цэвэрлэчихээд бас л салж чадахгүй нялуурсаар хоёр тийш салцгаалаа.

=========================

Би "Ким Тэхён уулзах хэрэгтэй байна" гэсээр түүнийг гэрээр нэг хайсны эцэст ажлын өрөөнөөс нь оллоо.

Тэхён юу ч болоогүй мэт суух нь уурыг минь хүргэж байлаа. Яагаад ийм хүйтэн сэтгэлтэй хүнийг хайрлаж байснаа бодохоор дургүй хүрч байна. Дээр нь түүний төлөө гээд амиа золиослохоос ч буцахгүй байснаа бодохоор л...

Тэхён "юу болоов?"

Би "гарын үсгээ яагаад зураагүй байгаа юм~"

Тэхён "би бодлоо өөрчилсөн"

Би "Салмаар байна"

Тэхён "хэний дураар"

Би "утгагүй юм явхаасаа өмнө л салах хэрэгтэй байж!!!"

Тэхён "тэгвэл шудрага бус!"

Би "чи хэлсэндээ байх хэрэгтэй бид анхнаасаа л салах талаар ярьсан"

Тэхён "бид гэрлээд 5 жил болж тийм үү?"

Би "салахаас нааш би энэ гэрт ахиж ирэхгүй шүү" гэсээр гарах гэтэл тэр гарнаас татан өөрлүүгээ харуулаад хүчээр үнсэж эхлэхэд хэтэрхий гэнэтийн байсан тул түүнийг өөрөөсөө салгах гэж хичээн цохиж нүдэж амаа жимийж эсэргүүцэл үзүүлж гараа атган түүний нуруулуу хамаг хүчээрээ цохисон ч тэр надаас холдсонгүй. Улам л шунаглан амыг минь нээлгээд зогсохгүй идэх шахам үнсэх нь үнэхээр аймшигтай.

❌추한❌Where stories live. Discover now