11 "Бид аав ээж болчихлоо"

560 37 1
                                    

Тэхён Раёол хоёр бал сарынхаа аялалаа дурсамж хайр дүүрэн сайхан өнгөрүүлж цаг минут тутамд өөрсдийгөө халамжилж жинхэнэ гэр бүл шиг явах нь хөндлөнгөөс харах хэн нэгэнд атаархлыг нь төрүүлмээр.

= = = = = = = = = = = = = = = = = = = 

Жонгүг Солонгост буй гэртээ байх ба усанд ороод гараад ирсэн бололтой доогуураа дан алчуур ороож толгойгоо арчсаар буйдан дээрээ суухдаа гэрээ тойруулан нэг харлаа. Тэр Солонгост ирээгүй яг нэг жил болж. Жонгүг санаа алдсаар зурагтаа асаахад мэдээ гарж таарав. 

Гэвч тэр зурагтаар гарах мэдээг хараад шоконд орж орхисон юм. Учир нь мэдээгээр Тэхён Раёол хоёрын хуримын талаар хэвлэл мэдээлэлүүд шуурч байсан нь энэ байлаа. Жонгүгийн хувьд жилийн өмнө түүнийг осолд орсны улмаас нас барчихсан гэж бодож Филиппин яваад одоо л ирж буй нь энэ байсан ч тэрээр хэзээ ч харахгүй гэж гунихарч сэтгэлдээ үүрд хадсан нэгэн нь амьд байхаар зогсохгүй бүр хуучин нөхөртэйгөө жаргалтайн аргагүй хуримаа хийж буй торгон агшнийг хараад гайхах уурлах гээд бүхий л талын мэдрэмжүүд холилдон мэдрэгдэж байв. 

Хаалга тогших чимээнээр тэр харцаа зурагтнаас салган бушуухан очиж хаалга тайлвал түүний хүлээсэн хүн нь биш байсанд харцаа улам ширүүсгэн "чи энд юу хийж яваа юм" гэсээр өндөр дуугаар хэлэхэд нэгэн эмэгтэй ирсэн байх ба түүний гэрлүү хажуугаар нь дайрч ороод "уулзалгүй уджээ ирэнгүүтээ хэлэхгүй яасан юм" гэсээр Жонгүгрүү харахад Жонгүг хөмсгөө зангидан "би чамтай уулзах нь байтугай хамт байхад ч хэцүү байна" гэтэл тэр эмэгтэй жуумалзан "тэгвэл яагаад яарч хаалга тайлсан юм бас өөрийнхөө байгаа байдлаа хардаа чи үнэхээр халуухан харагдаж байна" гэхэд Жонгүг одоо л нэг өөрийгөө нүцгэн байгаагаа хараад хүзүүндээ тохсон алчуураа авч шидээд өрөөлүүгээ явахдаа "гэрээс минь арилж үз" гээд өрөөндөө орж ирэн хувцсаа өмсөөд эргээд гартал тэр эмэгтэй зурагтаар гарах мэдээг харан сууж байв. 

Эмэгтэй "Ким Тэхён ч жинхэнэ хайраа олсон бололтой" гэхэд Жонгүг түүнийг ингэж хэлсэнг гайхан "чи түүнийг таньдаг юм уу" хэмээн асуулт тавихад "би түүний нууц амраг нь байсан юм түүний хуучин эхнэр бүдүүн царай муутай эмэгтэй байсан гэхдээ тэр бүдүүн авгайгаасаа салаад илүү гоё эхнэртэй болчихож" гэхэд Жонгүг жилийн өмнө Раёол өөрийнхөө амьдралыг нэг нэгэнгүй ярихдаа Тэхёнийг араар нь тавьсан гэж байсныг нь санан "тэгвэл чи тэр хүүхэн нь байсан байх нь" гэхэд тэр эмэгтэй түүнрүү гайхан харав. 

❌추한❌Donde viven las historias. Descúbrelo ahora