Нүдээ нээх мөчиддөө толгойдоо маш их өвдөлтийг мэдрэн өвдөлтөө тэсэлгүй толгойгоо барьсаар орилж эхлэхэд давхар гэдэс минь хөндүүрлэх шиг болон зэрэг зэрэг өвдөлт мэдрэгдэж эхлэхэд зүгээр л тэсэлгүй орь дуу тавин орилж эхэллээ.
Эмч ирсэн бололтой тал талаас минь зулгаан тайвшруулах гэж хичээх бол толгойд болох эмх замбараагүй байдлаас болж бие минь тэр чигтээ өвдөж байсанд улам хямран орилсоор уйлж байлаа.
Хэсэг хугацааны дараа бие минь тайвшран өвдөлт намдах шиг болон эргэн тойрондох хүмүүс холдохыг мэдрэхдээ өөрийгөө хаана байгааг мэдэх шиг боллоо.
Би эмнэлэгт байна...
Нүд анилдаж эхлэхэд зовхио дийлэлгүй зүүднийхээ ертөнцдөө очихдоо би өөрийнхөө амьдралыг тэр чигт нь кино үзэж байгаа мэт л харсан. Тэд яг л дурсамжийг чинь эргүүлээд өгье гэсэн шиг нүдний минь өмнө бүгдийг нь гүйлгэж эхлэхэд үүнээсээ болж тавгүйтэн тийчилсээр нүдээ нээх мөчиддөө ганцаараа байгаагаа анзааран арай гэж өндийн орноосоо босон гарт залгаатай байх судас тариагаа авч шидэн эмнэлгийн өрөөнөөс гаран хамгийн ойр байсан шатруу орон дээшээ өгссөөр эмнэлгийн хамгийн дээд давхарт нь гарч ирэн дээш тэнгэрлүү харлаа.
Миний ой санамж сэргэчихлээ...
Ким Тэхён...
Жон Жонгүг...
Энэ хоёр залуу миний амьдралд орж ирсэн хамгийн сайн бөгөөд муу гол дүрүүд байсан. Харин цаг хугацаа гэнэтийн зүйлсээс болж муу гол дүр нь сайн болж сайн гол дүр нь чухал нэгнээ алдаж хоосорсон.
Харин миний хувьд муу гол дүрд хайртай байсан ч сайн гол дүрийг сонгосон. Гэвч сайн гол дүрийг сонгох тэр мөчид би өөрийгөө гээж сэрэхдээ муу гол дүрийг сайн болгосон.
Яг одоо би яах ёстойгоо маш сайн мэдэж байна. Гэхдээ өнгөрсөн дэхь миний амьдрал үнэхээр хар дарсан зүүд шиг байсанд л үнэхээр их гутарч бас айж байна. Би нэгийг нь шархлуулж нөгөө нь хайрласан.
Өмнөх санагдсан зүйлээ бодон уйлж эхлэхдээ гэнэт ослын улмаас алдсан хүүхдээ санахдаа улам ихээр уйлж орхисон юм. Би анх удаа л тэр бяцхан амьтныг тээж эхэлснээ мэдэхдээ маш ихээр баярлаж байсан. Хамгийн ихээр харамсаж байгаа зүйл нь тэр үед алдсан бяцхан амь байсан юм. Тэр минь надаас л болж ирээд удаачгүй байж буцаад явсан. Үүнд Тэхёний буруу байхгүй ээ. Би л хамгаалж чадалгүй түргэн загнаж зугтсан учраас миний буруугаас мэндэлж ч чадалгүй яваад өгсөн.
VOUS LISEZ
❌추한❌
Roman d'amourХэн нэгнийг хайрлахад гадаад байдал, өнгө зүс, биеийн хэлэмжээрээ бус дотоод сэтгэлийг нь харж дурлах нь дурлалын үнэ цэнэ оршихгүй гэж үү?!