...
Жонгүгтэй хэрэлдэн ачаагаа чирсээр онгоцноос буухад тэр хошуугаа унжуулсаар мөрөө сэгсрэн "Раёол гуйж байна шдээ" гэсээр хажууд учир зүггүй шулганан явах түүнийг шоолсоор гарнаас нь сугадан чирэх шахам явсаар онгоцны буудлын гадаа гарч ирэхэд нэг л танил машин ирж зогсон дотроос нь Тэхён гараад ирэв. Бурхан минь миний амьдрал юу л болоод байна даа...
Би Жонгүгрүү харан "чи эндээсээ ингээд явчихаа би орой чам дээр очно оо байрныхаа хаягаа зурвасаар явуулчих" гэхэд тэр шууд л намайг тэврэн "санаж яв чи надад амласан амлалтаа битгий мартаарай ойлгосон уу?" гэхэд нь толгой дохиод "ойлголоо туулайхан минь явдаа" гэсээр нурууг нь илэхэд тэр "хммм за явлаа орой заавал ирээрэй" гэсээр ачаагаа чирсээр цааш явахад нь онгоцны буудал руу орж буй Тэхёныг дуудлаа.
Би "Ким Тэхённ" түүнийг дуудахад тэр эргэж харсан ч намайг олж харсангүйд ачаагаа чирсээр түүний дэргэд очиход тэр одоо л намайг харж байгаа бололтой "эхнэрээ тосох гэж явна уу?" гэхэд тэр "чи хэн юм" гэж асуув.
Би "тосох гэж байгаа хүн чинь байна" гэхэд тэр итгэж ядаж байгаа бололтой намайг дээрээс доош гүйлгэн хараад "Ким Раёол" гэсээр ганц нэрийг минь л хэлэв. Бодвол гайхаж байгаа биз. Бүдүүн эхнэр нь тураад гайгүй царай орчихсон болохоор....
Би "уучлаарай удахгүй Пак болох болохоор Пак Раёол гэж дууд" гэсээр түүний машин руу явахад тэр араас ирэн машинаа онгойлгоход ачаагаа хойно нь хийгээд арын суудалд суухад тэр жолооныхоо ард суун гэрлүүгээ хөдөлж эхлэв.
Явсаар танил болсон хаусны гадаа ирэхэд машинаас буун ачаагаа аван дотогш ороход хадам аав болоод ээж ах гурав зогсож байлаа. Гэвч ааваас бусад нь үнэхээр гайхширч байгаа бололтой том том харцгаана.
Би "ааваа" гэсээр түүнтэй мэндлэхэд хадам аав намайг тэврэн "бэр минь ирчихлээ үнэхээр ирчихлээ чамайг ямар ч удаан хүлээв дээ" гэсээр илэн далангүй намайг санасан болоод өөрчлөлтийг минь магтан ярина.
Би "мм за би өрөөндөө орж амрая даа замдаа үнэхээр ядарлаа" гэсээр тэдэнд бөхийчихөөд ачаагаа аван дээш гарах гэхэд Тэхён гарнаас минь ачааг аван түрүүлээд явчих нь тэр.
Гайхсан ч юм бодолгүй араас нь ороход ачааг минь цааш оруулаад орон дээр суухад түүнийг нээх тоолгүй хувцас солих өрөөнд орж ирэхэд миний болоод түүний зүйлс бахь байрандаа өнөөх л цэмцгэр хэвээрээ харагдана.
KAMU SEDANG MEMBACA
❌추한❌
RomansaХэн нэгнийг хайрлахад гадаад байдал, өнгө зүс, биеийн хэлэмжээрээ бус дотоод сэтгэлийг нь харж дурлах нь дурлалын үнэ цэнэ оршихгүй гэж үү?!