17 "Тэхён бол минийх"

402 36 8
                                    

Өдөр ирэх тусам гэдэс минь тогоо шиг томорсоор нөхөр гэх хүн ажил гэр гэж гүйсээр л. Хааяа даа хамтдаа аав ээжүүдийнхээ гэрт очино. Жирэмсний үе дэх хямрал аашаасаа болж нөхөртэйгээ өдрийн хэд хэрэлдэж, эрхлэлдэж, сүүлдээ бараг зодолдох шахам байдаг болсон байсан ч өнөөдөр биднийг баярлуулах гэсэн мэт Согжин ах хуримнийхаа зар дуулгасанд ойрдоо очиж нүдээ баясгах хэрэгтэй болсондоо баяртай байгаа. Сүүлд ч тэр хоёрын харилцаа арай дээрдсэн бишээ сайжирсан гэхэд хилсдэхгүй. Тэхён хадам ахтай үнэхээр сайн харилцаатай байгаа.

Гэрээ цэвэрлэж дуусчихаад хүргэлтээр авсан ихрүүдийнхээ орыг задлан хийх ажилгүйгээс хойш нөхрөө хүлээж байхаар угсарч байя гэж бодоод бүгдийг нь задлаад угсрахад бэлдлээ. Шинэ юм авах цаанаа л нэг гоё байдаг шүү. Ялангуяа хүүхдийн хувцас бэлтгэл хийх бол үнэхээр зугаатай бас хайр хүргэм юм байна лээ. Анх удаа л хүүхэдтэй болох гэж байгаа бидний хувьд энэ үнэхээр хүлээлттэй бас маш их хөгжилтэй байсан.

Хамаг анхаарлаа хандуулчихсан сууж байхад халаасан дахь утас дуугарахад хэн залгасаныг ч харалгүй авахад Жонгүг байв.

Би "ямар хэргээр залгасан юм" гэхэд тэр хэсэг чимээгүй байснаа

Жонгүг "надтай түр уулзаж болох уу?" гэв. Би ч түүнтэй үүрд ийм хөндий харилцаатай баймааргүй байсан тул өнгөрснийг мартаад хэн хэндээ дараа болохгүй сайхан амьдарсан нь дээр байх гэж бодон нөгөө талаар түүнийг тайтгаруулахаар уулзахаар гэрээс гарахад тэр гэрийн гадаа зогсож байв. Түүний дэргэд очиход тэр "гэдэс чинь үнэхээр том болчихож" гэхэд нь гэдсээ бариад "тийм ээ удахгүй төрөх гэж байгаа" гэхэд тэр багахан толгой дохиод "хүрээлэнд очицгоое" гэсээр түрүүлэн гэрээс холгүй байх цэцэрлэгт ирэн голруу харсан сандал дээр суухад нь хажууд нь суувал тэр санаа алдаад "миний хийсэн зүйлд уучлаарай гэхдээ надад ямар ч буруу байхгүй ч гэсэн уучлалт гуймаар байна" гэв.

Би "хэлэх гэж байгаа гол зүйлээ л хэл"

Жонгүг "баярлалаа.... өнгөрсөн хугацаанд хэн нэгнийг үнэн сэтгэлээсээ хайрлаж чаддаг гэдгийг минь ойлгуулсанд" гэхэд нь түүнрүү харвал тэр надруу хараад "би чиний сонголтыг харин ч зөв гэж бодож байна гэхдээ би чамд ганц л зүйлийг хэлье чи бол миний амьдралдаа хайрлаж итгэсэн цорын ганц хүн шүү" гэхэд нь нүдэнд минь нулимс хуралдаж эхлэхэд тэр "би буцаад Филиппинрүү явах гэж байгаа уул нь тийшээ явахгүй гэж бодож байсан ч явах шаардлага гарчихсан" гэхэд нь толгой дохиод "ммм" гэхээс өөр зүйл хэлж чадалгүй суухад тэр "бас удахгүй гэрлэх гэж байгаа" гэхэд нь цочирдон түүнрүү харвал "чи мэднэ дээ би ахлах сургуульдаа нэг охинд дурлаад араас нь гүйж байгаад хаягдсаныг минь" гэхэд нь толгойгоо дохивол тэр "тэр охинтой гэрлэх гэж байгаа" гэв.

❌추한❌Onde histórias criam vida. Descubra agora