6 "Жирэмсэн"

749 51 0
                                    

Жонгүгтэй уулзсанаас хойш сэтгэл нэг л хоосон оргиод эхэллээ. Түүнийг бодохоор салах өргөдлөө өгөөд түүн дээр очмоор байгаа ч нөгөө талаас Тэхёний хэлсэн үгэнд ороогдоод үнэхээр яах гээд байгаагаа ч мэдэх ээ байлаа. Гэвч Жонгүгийг явсан хугацаанд сайн бодох хэрэгтэй бололтой.

Би яг хэнд нь ХАЙРТАЙ вэ гэдгээ??!! Мөн хэний хажууд байх ёстойгоо~

Гэртээ ирээд өрөөлүүгээ хөлөө зөөж ядсаар явахад хадам ээжтэй тааралдчихав. Гэтэл тэр намайг өрөөндөө орж ирэхийг хүсэхэд нь  инээсэн болоод суухад хадам ээж "би үргэлж хүүгийнхээ эхнэртэй дотно харилцаатай байж бэр ээжийн харилцааг сайнаар төсөөлдөг байсан ч чи миний мөрөөдлийг биелүүлэхэд үнэхээр хэцүүхэн байснаа мэдэж байгаа биздээ нөгөө юу гэхээр жаахан тарган... Тарган болохоос биш гайгүй царайтай л байсан л даа гэхдээ одоогийн чи илүү хөөрхөн байна" гэв.

Би ч түүний юу гэх гээд байгааг таамаглаж ядан суухад хадам ээж гарнаас атгаад "тэгэхээр юу гэх гээд байна вэ гэвэл өмнөхөө мартаад шинэ зүйлсийг хамтдаа хийцгээе" гэлээ.

Бас л нэг түгшмээр үгс...

Энэ гэрт үлдэх шалтгааныг яагаад ингэж ихээр гаргаж өгөөд байгаа юм бэ?

Би "ойлголоо" гэхээс өөр зүйл хэлэлгүй хадам ээжийн үгийг сонссоор өрөөндөө орж ирэхэд Тэхён орон дээр ном уншаад хэвтэж байв.

Түүнийг тоолгүй хувцсаа солихоор хувцасны өрөөндөө орж ирэхдээ хэтэрхий их толгой гашилгам зүйлсийг бодохгүй гэсэндээ толгойгоо нүдэн өөрийгөө зүхсээр байж байтал Тэхён хоёр гарыг минь барьж аван хүзүүгээрээ ороолгуулаад "яагаад өөрийгөө зэмлээд байгаа юм ямар нэгэн юм болсон юм уу?" гэв.

Үнэхээр гайхмаар зүйл нь энэ хүн өмнөхөөсөө маш их эелдэг зөөлөн болчихож!!!

Би "чамд хамаагүй ээ! Гар би хувцсаа солимоор байна" гэсээр гараа татаж авах гэтэл тэр бэлхүүснээс минь чанга тэврэн өөртөө наагаад "Жонгүгтэйгээ яах гэж уулзсан юм~"

Би гайхан "чи намайг дагаа юу?"

Тэхён "тэнд уулзалттай байсан болохоор харсан юм"

Би "бид салчихсан"

Тэхён "үнэхээр үү?"

Би "тийм ээ"

Тэхён "түүнээс салсандаа харамсаж байна уу?"

Би "тийм ээ"

Тэхён "гомдмоор юм аа"

Би "холд би хувцсаа солих хэрэгтэй байна"

❌추한❌Donde viven las historias. Descúbrelo ahora