20 "Чиний хүүхэд"

309 24 2
                                    

Хүүхдүүдээ олсон нь намайг эргээд амьдруулах шиг л боллоо. Тэдэнгүйгээр яаж амьдрах байснаа ч төсөөлөхгүй нь. Эмнэлгээс гарсанаасаа хойш тэднээсээ огтхон ч холдолгүй үргэлж дэргэд нь байж халамжилж байгаа. Тэрнээс илүүтэйгээр Тэхён ойрд маш их бухимдалтай байгаа. Учир нь Инжү гэх тэр эмэгтэй түүнээс холдохгүй байнга л түүний өмнө гарч ирээд байна гэж байсан. Тэр эмэгтэй миний хувьд амьдралыг минь сүйрүүлэх дөхсөн аймшигтай эмэгтэй учир түүнийг одоо нэг нүдээрээ ч харахаа больсон. Харин Тэхёнд л хэцүү байгаа бололтой.

Хүүхдүүдээ унтуулчихаад доош буухтай зэрэгцэн Тэхён орж ирэн сурсанаараа цүнхээ шидэн ахиад л орилж эхлэв.

Би түүний энгэрт шигдээд "чшш хүүхдүүд дөнгөж сая унтсан чимээгүй хонгор минь~" гэсээр шивнэхэд тэр ч мөн чимээгүй болон намайг зөрүүлж тэврээд "уучлаарай~ би үнэхээр муу хүн бололтой~" гэхэд нь түүнээс хөндийрөн хацар дээр нь гараа тавиад "үгүй ээ Тэхён аа битгий ингэж бод чамд би бас хоёр хөвгүүд чинь байгаа тиймээс өөрийгөө буруутгаад бухимдаад байж болохгүй харин чамайг минь ийм болгоод байгаа тэр эмэгтэйн буруу~" гэхэд тэр намайг өөртөө хүчтэй татаж тэврээд "юу ч болсон миний дэргэд байдагт баярлалаа" гэв.

Дандаа л нэг үгээ давтаж байх юм...

Би "хоолоо идсэн үү ядарсан уу?" гэсээр хацар дээр нь үнсээд зангиаг нь суллан авахад тэрээр санаа алдаад "идээгүй ээ" гэв. Түүндээ хоолоо халааж өгчихөөд дээш гарж хөвгүүдээ харчихаад нөхөр дээрээ очиход аягаа угаагаад зогсож байв. Яаж ч харсан төгс гэмээр хүн шүү.

Би араас нь тэврээд "ядарч байж аягаа хүртэл угаагаад миний нөхөр ч мундаг шүү" гэсээр бэлхүүсээр нь чанга тэврэн нуруунд нь наалдаад "одоо унтаж амардаа" гээд дээшээ авирах шахам зүтгэсээр хацар дээр нь үнсэхэд хөхөрсөөр аягаа угааж дуусган намайг тэвэрсээр буйдан дээр суугаад "би өнөөдөр нөгөө хүүхнийг шүүхэд өгчихсөн. Бидний амьдралыг сүйрүүлэх дөхсөн дээр нь надаас авсан бүх мөнгө гээд тэрнийг ямар ч гарах гарцгүй болгочихсон" гэхэд нь хэдий баярлаж байгаа ч нөгөө талаар бас эмзэглэмээр юм.

Би "мм одоо дахиж бидэнд төвөг удаж чадахгүй биздээ тийм үү?"

Тэхён "тийм ээ"

Би "удахгүй миний Согжин ахын бас чиний төрсөн өдөр болно надад бодсон юм зөндөө байна"

Тэхён "бурхан минь яагаад гурвуулаа нэг сард төрчихсөн юм бэ?"

Би "тэгээд ч бас шинэ жил болно дараа сар үнэхээр хөгжилтэй өнгөрөх юм шиг санагдаад байна" гэтэл тэр хацар дээр минь үнсээд "ойлголоо чинийхээ хүссэн болгоныг хийж өгнө өө" гэв. Одоо л санаа амар унтаж, хайртай бүхнийхээ хажууд юу ч бодохгүй амьдарч болох нь тиймүү?

❌추한❌Where stories live. Discover now