8

1.1K 68 0
                                    


Сан ы талаас:
( Минуг үлдээгээд буцах үеэс эхлэж байгаа болно.)

Түүнийгээ үлдээгээд буцахдаа яаж ч чадахгүй байгаадаа бухимдан замаа чөлөөлөн зогсоод үрүүлээ чангаар нүдсээр өөрийгөө хараана. Хэрэв Мину өөрөө хүссэн л бол тэр хаашаа ч хамаагүй түүнийг аваад зугтах байлаа. Нэгэнт явсных гээд өөрийгөө хүчлэн байж гэртээ орон ухаан мэдрэлгүй гэрийнхээ эд хогшлыг буулгаж гарлаа. 10 аад минут энэ явдал үргэлжлэн эцэст нь тархи зүрх 2ынх нь тархи нь дийлсэн бололтой  буйдан дээрээ суун тайвширлаа. Минуг авч зугтаах л юм бол Сан хүүхэд хулгайлсан хэрэгт орохын сацуу амжилттай зугтаж чадсан ч бүх л амьдралынхаа туршид хэн нэгнээс айж зугтаж явах шаардлагатай тул ийнхүү шийдвэр гаргасан билээ. Гэхдээ түүнд өчигдөрхөн танилцсан гэнэн цайлган үзэсгэлэнтэй хүү хэрхэн яаж зовж байгаа талаар бодогдон байсныг нуух юун. Тэр хүү байнга л тийм байдалд ордог бололтой айж цочирдохгүй тэр хар бараан түүнийг өвтгөх зүйлд  дасал болж байдалтайгаа эвлэрч байсныг Сан эргэцүүлэн бодож шаналж суусаар 2,3н цагийг үдлээ.

Сан шударга үнэнийг эрэлхийлдэг, гэм зэмгүй хүмүүсийг хамгаалдаг ч тийм мэргэжилгүй, айлын бага, одоо их сургуульд эдийн засагч мэргэжлээр сурдаг , төрөл бүрийн авьяастай жирийн л нэг амьдралд хайртай 21 настай залуу юм. Энэ жил төгсөх ба ээж аавынхаа амьдралаараа босгосон хөрөнгөн дээр шууд суух бодолгүй ер нь бол өөрийнхөө чадлаар амьдрах хүсэлтэй тийм нэгэн залуу ажээ.

Ээж аав нь ер нь дажгүй хөрөнгөтэй, сэхээтэн хүмүүс ба улсдаа нэр хүндтэй бусдад туслах дуртай ёс суртахуунтай хүмүүс гэдгээрээ алдартай хүмүүс юм.
Дээрээ 1 ахтай ба түүнээс 5н насаар ах бөгөөд ах нь ээж аавынхаа ажилд тусалдаг ба ирээдүйд компаниа авч явах ганц бие залуу юм.

Ээж аав нь тэдний хувийн асуудалд нэг их оролцдоггүй ба ялангуяа гэрлэлтийн тал дээр зөвхөн үр хүүхдийнхээ шийдвэрийг хүндэлнэ гэсэн байр суурьтай байдаг нь энэ гэр бүл ямар сайхан дулаан уур амьсгалтай ёс суртахуунтай зөв гэр бүл вэ гэдгийг харуулах нэг баталгаа биз ээ.

Хэдий бусдад туслах дуртай ч өөрийн дийлж чадахгүй буюу оролцоод нэмэр болохгүй улам нэрмээс болох асуудалд өөрийгөө хутгах дургүйн дээр зүгээр хараагүй юм шиг өнгөрүүлдэг нь түүний зан юм.

Сан элдвийг дахин бодохыг хүсэхгүй байгаа бололтой эрт ч гэсэн орондоо орон унтахаар зэхлээ.












Зүүдэнд нь Мину гийн өрөвдөлтэй туслаач Сан аа гэх хоолой, Минуг эдлэх завхай эр үзэгдэх ба тасралтгүйгээр түүнээс аврал эрэн туслахыг гуйж буй дүр зураг үзэгдэнэ.
Тэсэлгүй хүндээр амьсгаадан хүйтэн хөлс нь чийхарсаар сэрэх Санд энэ бүхэн нэг л таагүй санагдана. Бодит биш ч гэсэн удахгүй болох юм шиг зөнтэй санагдаад яаравчлан хувцсаа өмссөөр машинаа барин Минуг үлдээсэн газраа эргэн ирэхэд Мину байгаагүйн дээр түүнийг байсан гэх ул мөр хүртэл алга байлаа.











Шөнийн 12 цагт
Хэн нэгний бөглүү орилох тэр чимээ
Хар бараан зүйлсээр дүүрэн байшинд хадна
Хог чинь хэмээсээр инээн суух эмэгтэй
Хүний мөсгүй тийм л нэгэн араатан

Хожимдсон ухаарал гэдгийг ойлгосон залуу
Хоёр хацраар нь даган урсах нулимсаа арчина
Хүрэхэд нэг алхам байсан тэр л агшин
Холын холд очсон юм шиг түүнд санагдана

Гэрэл Where stories live. Discover now