Минугийн талаас:
Би буруу зүйл хэлчихэв үү? Ах ширүүн байхад нь дуртай юм болов уу? Яагаад гэнэт уурлачихав аа хэмээн бодсоор босон хойноос нь дагаж угаалгын өрөө ороход Сан хүйтэн шүршүүрт орж байлаа.
Сан Минугийн орж ирснийг анзаараагүй байсан бололтой хүн биенд нь хүрэхэд цочисхийн нүдээ нээтэл нүдэнд нь нулимс цийлэгнэсэн Минуг олж харлаа.
Сан шүршүүрийнхээ усыг хаагаад: Яасан бэ Мину? Өвдөөд байгаа юм уу? Яагаад хүйтэн шүршүүрт орж байхад чинь цуг ороод ирэв ээ? Юу болсон юм? Гэсээр үнэхээр санаа нь зовсон байдалтай асуув.
Мину: Ахаа та яагаад надтай тэр зүйлийг хийсэнгүй вэ? Зөөлхөн байхгүй ч байж болно оо ахаа. Би тантай тэр зүйлийг хийхэд өвдсөн ч хамаагүй гомдлохгүй.
Сан: Мину тэр тийм зүйл биш ээ, Чи буруу ойлгоод бай- үгийг нь тасланМину: Аан ойлголоо. Би олон хүний дор орсон болохоор дургүй байгаа юм байна. Би бохир заваан санагдсан болохоор юм байна. Ойлголоо гэсээр хоолой нь чичрэн яг л уйлах гэж байгаа аятай цааш харан шүршүүрээс гарах гэтэл Сан хойноос нь тэврээд: Чи миний үгийг сонссонгүй шүү дээ. Би чамд хэлдэг байх аа. Хүний үгийг бүтэн тайван сонсож бай гэж. Мину сайн хүүхэд болохоор одоо миний үгийг сонсоно тийм ээ? гэсээр аяархан эргүүлж харуулахад нүднээс нь аль хэдийн сувдан нулимс нь дусалж байлаа.
Сан: Одоо миний үгийг сонсоно тийм ээ? гээд дахин лавлан асуухад Мину уйлсан чигээрээ доош харан толгойгоо дохилоо.
Сан: Эхлээд миний нүд рүү хар Мину.
Мину ч хэлснээр нь хийн нулимстай нүдээрээ ширтлээ.Сан: Нэгт Би чамайг өвтгөхийг хүсдэггүй.
Хоёрт Би чамтай тэр зүйлийг хийхийг маш их хүсдэг.
Гуравт Чи надад огтхон ч бохир заваан харагддаггүй. Харин ч энэ дэлхийн хамгийн цэвэр ариун, үзэсгэлэнтэй нь харагддаг.
Дөрөвт: Хоёулаа тэр зүйлийг хийхэд цаг нь арай болоогүй гэж бодож байна. Учир нь чи бүрэн бэлэн болсон цагт л хийх болно.
Сүүлд нь гэж хэлэхэд Би чамд хайртай, Тийм ч болохоороо амлалтаа биелүүлж, чи миний хүү гэсэн статусаас гаран миний найз залуу гэсэн статусанд очих тэр үед хэрвээ чи бэлэн болсон байвал хоёулаа биеэрээ хайрлалцъя. Харин тэр хүртэл хоёулаа сэтгэлээрээ л хайрлалцсан хэвээр байя гээд Минугаас нүд салгалгүй хэлж дуусаад духан дээр нь зөөлхнөөр үнсэв.
Мину Саны үгийг сонсоод эхэр татан уйлаад Саныг тэврэхэд дээрээс нь ус гоожиж эхэллээ.
Шүршүүрийн бүлээн усан дор Сан Мину 2 маань тэврэлдэн амар амгалан гэгчийг мэдрэн зогсоно.
YOU ARE READING
Гэрэл
RomansaBxB бичвэр болно (+ хэсэг хааяа гарна) 18 нас болон түүнээс дээш насныхан уншихад тохиромжтой.😄 18нас хүрээгүй хүн уншсан тохиолдолд хариуцлага хүлээхгүй болно. Бага зэргийн хүнд сэдэвтэй тул анхаарна уу Миний анхны бичвэр учраас алдаа дутагдал их...