3

1.4K 89 0
                                    

1 жилийн дараа

Мину-ммм аа аааа б би тавьлаа гэсээр тавив
...-хэн чамайг түрүүлээд тавь гэсэн айн гэсээр өшиглөчихөв.
...-мөнгөө буцааж авъя таалагдсангүй гээд өрөөнөөс гаран уурсав.
Сүхи- заза гэсээр дуртай дургүй өгөв.
Сүхи өрөөнд орж ирээд Минуг босгон чирээд гадагш гараад хогийн цэг дээр орхичхов. Тэрээр нүв нүцгэн байх ба энд тэндгүй шимсэн мөр, зодуулаад хөхрөн үлдсэн тэмдэг л түүнд харагдаж байсан юм. Магад хүмүүс түүнийг хараад нэг муу *нхан гэх байх. Тэгэж хэлэх хүмүүс түүний дотоод гоо үзэсгэлэн, зүрхэн дэх оч зэргийг мэдэрч харж чадахгүй болохоор тэгэж хэлж бодно биз ээ.

Дэлхий дээрх 7н тэрбум хүн болгон бусдынхаа дотоод гоо үзэсгэлэнг харж мэдэрч чаддаг байсан бол муу муухай үгс амнаасаа гаргаж зүрхлэхгүй байсан биз. Сайны хажуугаар саар гэгчээр бусдын дотоод сэтгэлийг харж чаддаг байгаад муу муухай дотроосоо өтсөн тийм зүйлийг бүү хараг гэсэндээ бурхан биднийг тийм чадваргүй бүтээсэн байх... Тэр дотор орших араатан нь харахад нүд хальтирам дэлхий дээр байж болох хамгийн үзэшгүй нь юм.

... Тэр энэ үнэрийг мэдэх билээ. Эхүүн муудаж хөгцөрсөн үнэр...

... Хааяа залбин нохой муурны хоол хайж ирэн гаслах гийнах чимээ, холгүйхэн машин зам байгааг илтгэх хааяа нэг дуугарах дуут дохио, машины хүржигнэх чимээ...

Түүний ганцаараа байж өөрийгөө сонсох магад түүний тайван байж болох газар нь энэ байлаа. Тэр зүгээр л чимээгүй суусаар байсан юм. 1жилийн хугацаанд хэд хэд ингэж хөөгдөж байсан болохоор ч тэр үү нэг их гайхсангүй. Угаас хүмүүс энүүгээр зөрдөггүй болоод ч тэр үү зөрсөн нэг нь хараагүй юм шиг өнгөрдөгийг ч хэлэх үү зүгээр л хэвтлээ. 

Зуны халуу шатсан тийм нэгэн өдөр байсан юм. Шувуудын хааяа нэг жиргэх чимээг сонсон золбин нохой муурыг анд нөхрөө болгон хэвтэхдээ тэрээр энэ бүхэн болоогүй байх үеийн өөрийн аз жаргалтай гэх тодотголтой амьдралыг дурсан санаж байлаа.

Зуны орой хүүхдүүд шуугилдан сэвшээ салхи өөрийнх нь өмссөн цэнхэр цамцыг хийсгэн, тэрээр мөхөөлдөс долоон бусдыг ажсаар суусан юм. Хүүхдүүд савлуур гулсуур элсэн дээр тоглоцгоон дэндүү жаргалтай дүр зураг нүднийх нь өмнө тоглогдож байлаа.

Нэг мэдсэн унтаад өгч.

Хажуунаас
...- хөөе зүгээр үү
Мину- зүгээр болохоор явж үз
...- зүгээр биш байна шүү дээ ингэж байгаад ямар нэгэн юм болвол яахын гээд хүрмээ нөмрүүлэн өргөөд явав
Өмнө нь тусламж гуйж байгаад хүчиндүүлж байсан болохоор бас тэгэх нь гэж бодож явлаа. Өнөөх хүн машиндаа суулгаад хэдэн минут яваад л зогсон түүнийг өргөөд нэг байшин луу орлоо. Орсон даруйдаа Мину зөөлөн зүйл дээр газардлаа. Тэр бодохдоо ор гэж үзээд өөрт удахгүй ирэх өвдөлтөө хүлээн хэвтсэн юм.
Мину- хүн бүгд л ялгаагүй адилхан шүү дээ гэсээр амандаа үглэн өчүүхэн итгэл найдвар нь үгүй боллоо.



1 хэн жилийн өмнө түүний итгэж найдаад хүлээгээд байсан гэрэл нь хэзээ ч ирэхгүй юм байна гэдэгт цөхрөөд түүний зүрхэнд асаатай байсан гал унтарсаар одоо өчүүхэн цог л үлдээд байсан юм.
Энэ хүний ачаар тэр цог ч унтрахад бэлэн болсон юм...

Гэрэл Where stories live. Discover now