28

796 62 6
                                    

Минугийн талаас:

7 хоногийн дараа:
Цаг хэд болж байна аа гэсээр нүдээ нээтэл өдрийн 12 цаг болж байлаа. Тэрээр хичээлээсээ хоцорсон байх нь тэр. Тэр өдрөөс хойш Сан Минутай хүйтэн хөндий харьцаж байгаа ба өглөө сэрээх, сургуульд нь хүргэж өгөх, цуг тэвэрч унтах гэх мэт үйлдлүүд хийхгүйгээр зогсохгүй бараг үг дугарахаа байсан байлаа.
Заза угаасаа хичээлийн бараг талаас илүү нь өнгөрчихсөн юм чинь өнөөдөртөө 1 удаа таслачихъя гэж бодоод дахин зүүдний орондоо айлчиллаа.

Зүүдэнд нь:

Хагалгааны дараа нүднийхээ боолтыг авхуулах үед эмчийн хойно өөгүй арьс, бүлтгэр алаг давхраатай нүд, өндөр хамар гээд л бүх л сайхан бүхэн цогцолсон тийм царайлаг сахиусан тэнгэр шиг түүнийгээ хамгийн анхны удаа харж билээ. Царайлаг байх гэж бодож байсан ч дэндүү царайлаг түүнийгээ хараад догдлол сандрал ээлжилж, яахаа мэдэхгүй нүдээ хэд хэд анивчиж билээ. Минугийн эл үйлдлийг ажигласан Саны царай барайн: Яасан бэ Мину? Өвдөөд байгаа юм уу? Муу харагдаж байгаа юм уу? Юу болов? хэмээсээр санаа нь зовон асуулаа.

Гайхшралаасаа салсан Мину: Үгүй ээ зүгээр харж байна. Хэсэг шоконд орчихлоо хэмээн өөрийн бодсон зүйлдээ ичингүйрэн хацар нь халуу дүүгнэ. Гэхдээ л Санаас харцаа үл салгана. Саны зөөлхөн харагдах тийм ч зузаан биш бас тийм ч нимгэн биш уруул дээр харц нь тогтсоор байлаа.

Энэ бодлыг нь тасалдуулан Сан Минуг зөөлхнөөр тэвэрлээ. Тийм ээ энэ л хамгийн сайхан тэвэр байсан юм. Аюулгүй бөгөөд тайван амгалан байж болох хамгийн тохиромжтой газар.

Сан: Баярлалаа Мину, ингээд зүгээр байгаад чинь би маш их баярлалаа хэмээсээр баярын нулимс дуслуулна.

Түүнийхээ царайг анх харсан тэр л гайхамшигтай сайхан өдрийг зүүдлэн эцэст нь үдийн 3 өнгөрч байхад сэрэв.
Инээж сэрсэн Мину одоо уйлж байлаа.

Дэндүү жаргалтай байж дээ. Түүнийхээ тэврэлтийг өдөр бүр мэдэрдэг байсан үе.
Дэндүү сайхан байж дээ. Түүнийхээ халамжийн үгийг үргэлж сонсдог байсан үе
Дэндүү гайхалтай байж дээ. Түүний минь над руу хараад инээмсэглэдэг байсан үе.
Дэндүү сайхан байж дээ. Түүгээрээ хайрлуулах.

Тийм ээ. Энэ гайхалтай үеүд байсан.
Энэ бүгд одоо зүгээр л өнгөрсөн дахь сайхан дурсамж болоод үлдлээ хэмээн бодон бодсоор уйлсаар хэдэн цаг ч юм бүү мэд ямар ч байсан орой болсон байлаа.

Сан гэртээ ирээгүй л байсан юм.Өмнө нь дандаа Минуг хурдан харахыг хүсэж аль болох эрт ирдэг байсан бол одоо бараг унтсаных нь дараа ирдэг болсон билээ.

Маргааш нь:
Минугийн нойр нь хүрэхгүй элдвийг бодсоор шөнөжингөө нүдээ анин хэвтсэн бөгөөд угаас унтахгүйгээ мэдээд бас хичээлдээ явах ёстой болохоор өөрийгөө хүчлэн бослоо. Сан өчигдөр шөнө ирж хоноогүй бололтой хүн ирсэн гэсэн ямар ч ул мөр алга байв.
Юу ч ойлгохгүй , угаас ойлгохыг хүсэхгүй байсаар үхлүүт байдалтайгаар хичээлийнхээ цагийг дуусгаж аваад гэрлүүгээ явлаа. Ядаж байхад өглөө цаг агаараа харж гараагүйгээс үүдэн буцахдаа даараад, ханиад хүрчих нь тэр.
Ямар эм уухаа ч мэдэхгүй болохоор зүгээр л хөнжилдөө орон унтахаар хэвтлээ. Хэрэв Сан байсан бол түүнд ямар арга хэмжээ авахыг маш сайн мэдэх байсан билээ. Гэвч Сан Минугийн дэргэд алга байлаа.

Гэрэл Where stories live. Discover now