26

813 64 7
                                    

Саны талаас:

Шөнөжингөө Минуг хүлээн цурам ч хийгээгүй билээ. Эхэндээ найзуудтайгаа хөгжилдөж байгаад утсаа хараагүй юм байна гэж бодсон ч шөнийн 3д хүртэл утсаа авахгүй байна гэдэг түүнийг айлгаж орхисон юм. Хан Сүхи гийн хүмүүс аваад явчихав уу? Хулгай дэээрэмд өртчихсөн юм болов уу? Осолд орчихсон юм болов уу? гээд л элдвийг бодсоор эцэст нь Мину өөрт нь гомдсон юм байна гэх дүгнэлтэнд хүрээд дахин дахин залган ядаж түүний хаана байгааг мэдчих санаатай байсан ч энэ бүхэн талаар болсон юм.
Гэвч өөрт нь гомдоод найзындаа хоносон юм байна гэж бодсон Мину үс нь сэгсийсэн архи үнэртүүлсээр орж ирсэнд Сан уурсав. Уурлах гэхээсээ дэндүү их гомдсон байсан юм болов уу?Сан Мину луу гомдлын бөгөөд хоосон харцаар ширтэж,
Сан: Хаана хоносон юм? гэсээр хөндий өнгөөр асуув.
Хэдий Мину өөрийнхөө буруу хэрэг хийснийг мэдэж байгаа ч өсвөр насны аагаараа уучлалт ч гуйлгүйгээр: Найзындаа

Сан: Ядаж над руу мэссеж ч болтугай бичихгүй яасан юм. Би чамайг ямар удаан хүлээсэн гэж бодож байна гэсээр нүдэнд нь нулимс цийлэгнэн уур гомдлоо тэвчин байж ярив.

Ядаж л Минуд уучлалт эрэх боломж олгосон юм сан. Ядаж л түүнийг зүгээр л тэврээд дахиж ингэхгүй ээ гэж хэлээсэй гэж хүссэн юм сан.
Даанч хүслээр нь болсонгүй дээ.

Мину: Би таныг хүлээх хэрэггүй гэж хэлсэн шүү дээ. Ганц удаа найзуудтайгаа хөгжилдөөд үргэлжлүүлчихлээ. Би ямар хэрэг хийсэн биш.
Та ойрд яагаад намайг ингэж хорьж цагдаад байгаа юм. Би таны өмч биш шүү дээ. Би танд үйлдэл бүрээ тайлагнах ч шаардлагагүй. Учир нь та миний төрсөн аав ч биш. Бүр төрсөн ах ч биш. Бас найз залуу минь ч биш.
Надад хувийн орон зай хэрэгтэй. Би жаахан хүүхэд биш шүү дээ хэмээн уурандаа хэлчихэв.

Минугийн талаас:

Хэлье гэж бодож ч байгаагүй, төсөөлж ч байгаагүй үгээ хэлчихлээ дээ. Зүгээр нэг найзынхаа хэлсэн үгсээс болоод, түүндээ байж боломгүй үгийг өөрийн ч мэдэлгүй урсгачихлаа.

Амнаас гарсан үгийг буцааж болдог бол ямар сайхан байх вэ?

Сан Мину луу юу ч үгүй хоосон харцаар 10аад минут ширтээд яг юу болоод байгааг одоо л нэг юм ойлгосон бололтой дуугарна.
Би чамайг арай ч ийм зүйл боддог гэж төсөөлсөнгүй. Гэхдээ чиний үнэн юм хойно би юу ч хэлэхэв.
Би чиний төрсөн аав, ах ч биш, Бас найз залуу чинь ч биш.
Дахиж чиний асуудалд оролцохгүй ээ, Чиний нэрлээд байгаа хувийн орон зайнд чинь дахиж халдахгүй. Магад чи надаас залхсан бололтой байна. 18 нас хүрэхээрээ чи хүсвэл бичиг баримтаа салгуулаад явж болно оо. Тэр чинь чиний эрх шүү дээ. Гэхдээ чи мөнгөнд санаа зоволтгүй. Чамайг тогтвор суурьшилтай болтол чинь мөнгө явуулж болно.
Чи нэг л зүйлийг мэдэх хэрэгтэй. Би чамайг хорьж цагдах гэсэнгүй.
Би чамд хайртай болохоороо л чамд санаа зовон, чамайг буруу замаар орох вий, бусад шиг халгиж цалгисан энэ л насандаа алдаа хийж ирээдүйн амьдралдаа сэтгэл дундуур бүү яваасай гэсэндээ л бүхнийг хийсэн юм сан. Чамд харин ийм сэтгэгдэл төрүүлсэнд уучлаарай. Одоо дахиж тэгэхгүй ээ. Чиний нэрийдсэн эрх чөлөө гэгчийг чинь би авсан байсан бололтой. Би үүнийг чинь эргүүлэн чамд өгье.

Гэрэл Where stories live. Discover now