Саны талаас:
Сэтгэл зүрхэнд минь маш том ангал үүсчихсэн юм шиг л хэцүү байна. Тэрнийгээ харах төдийд л тэврээд авмаар байвч тэр минь дургүйцэх болохоор яавч чадахгүй нь. Тийм ч болохоороо аль болох дөлж зугтааж байвч харахгүй л бол агааргүй мэт амьсгалж чадахгүй, харанхуй мэт юм харахгүй аймшигтай байна.
Холдож ч чадахгүй, бас ойртож ч чадахгүй.
Ийм л ярвигтай харилцаа.Хичээлээ хийх гэсэн боловч тэр минь л бодогдоод, гэрэл цацарсан тэр л инээмсэглэл нь нүдэнд харагдаад ер болохгүй нь.
Дэндүү үзэсгэлэнтэй сарнай мэт. Бариад өөртөө авъя гэхээр өргөс нь хатгаж өвтгөөд, хаяад явъя гэхээр холдож чадамгүй хараад л баймаар гоо үзэсгэлэн минь.
Чамайг эсэн мэнд, сайхан амьдарч байхыг чинь харж л байхад болоо. Энэ л надад хангалттай.
Өчигдөр орой очиж хоноогүй тэр минь хоолоо идсэн байдаг байгаа. Дандаа тэрэндээ хоол хийж өгсөөр байгаад сургачихсан. Залхуураад өлсөөд суугаа юм биш байгаа. Сайн унтаж амарч байгаа болов уу ? Дулаан хувцаслаж явсан болов уу? Өнөөдөр их хүйтэн байна гэсэн дээ гэсээр санаа нь зовно.
Гэртээ орж ирэхэд яг л хүнгүй мэт чимээгүй байлаа. Гэхдээ Минугийн гадуур хувцас байгааг бодоход гэртээ байгаа нь тодорхой болсон юм. Хоолоо ч хийж идээгүй байлаа.
Дээш өрөөндөө ороход Мину цааш харан хэвтэж байхаар нь сэрээчих байх гээд гарах гэтэл түүнийхээ царайг хүсэл нь дийлээд өөртөө ганцхан удаа хэмээн шивнээд зөөлнөөр Минуг эргүүлэн харуултал хөлс нь бурзайн царай нь цонхийгоод, бие нь чичигнэж байх нь тэр.
Сан сандран духан дээр нь гараа тавьтал шатах гэж байгаа мэт халуун байлаа. Сан яаран савтай ус алчууртай авчран Минугийн хувцсыг нь тайлаад биеийг нь чийгтэй алчуураар арчин халууныг нь буулгах гэж үзнэ. Дараа нь зутангаа гялс хийчихээд Минуг сэрээх гээд нэлээн сэгсэрний дүнд үхлүүт амьтан сэрлээ. Мину Саныг хараад яг л зүүд мэт санагдан хацрыг нь зөөлхнөөр илбэнэ.
Сан догдолж байсан ч зутангаа уулгах нь нэн тэргүүний асуудал хэмээн үзэж халбагадан өгнө. Мину дуулгавартай гэгч нь идэн дуусгалаа. Дараа нь эм уулгачихаад унтуулсан юм. Одоо л нэг санаа нь амарсан аятай Минугийн хажууд орон дээр суун түүнийгээ ажиглана. Одоо л хангалттай харж авахгүй бол алга болчих юм шиг санан ханатлаа харна. Булбарай гарт нь хүрэн санасан сэтгэлээ дэвтээн зөөлхнөөр атгалаа.
Хэсэг сууж байгаад буйдан дээр унтахаар болон өрөөнөөсөө гарах гэтэл Мину гарнаас нь зууран, сүүмийсэн нүдээрээ Сан луу хараад:
Битгий яваач ахаа, надтай цуг үлдээч, гуйж байна хэмээсээр сөөнгөдүү хоолойгоор сулхан дуугарах нь тэр.Саны бодол:
Одоо л түүнийхээ дэргэд үлдчихвэл холдож чадахгүй байх.
Одоо л түүнийгээ тэврээд авчихвал дахин өөрөөсөө холдуулж чадахгүй байх.
Одоо л түүнийхээ үнэрийг үнэртчихвэл салж чадахгүй байх.
Одоо л түүнийгээ үнсчихвэл цааш зогсож чадахгүй байх.
YOU ARE READING
Гэрэл
RomanceBxB бичвэр болно (+ хэсэг хааяа гарна) 18 нас болон түүнээс дээш насныхан уншихад тохиромжтой.😄 18нас хүрээгүй хүн уншсан тохиолдолд хариуцлага хүлээхгүй болно. Бага зэргийн хүнд сэдэвтэй тул анхаарна уу Миний анхны бичвэр учраас алдаа дутагдал их...