Сан Мину 2 ын өөдөөс Саны ээж аав харан сууна.
Сан: Та 2 минь миний яриаг таслалгүй сонсоорой. Би Мину гэх энэ хүүг өргөж авахаар болсон.
Сан нь ээж аавдаа бүх болсон зүйлээ ярьсан ба ээж аав нь дуугүй л сонсож байгаад Саны яриаг дууссаны дараа ч Сан Мину 2 луу ээлжлэн үл ойлгогдом харцаар харж тэдний байгаа өрөө чив чимээгүй байсаар 10 аад минутын дараа ээж нь эхэлж дуугарав.
Саны ээж: Чи зөвхөн өрөвч сэтгэлээсээ болж энэ бүхнийг хийж байна уу? Эсвэл өөр шалтгаан байна уу? Сан аа хүү минь хариулаач хэмээн тайвнаар асуулаа.
Сан: Ээж ээ би Минуд сайн. Хэдий эхлээд түүнийг өрөвдөөд тусалсан ч дараа нь сайн болсон гэдгээ мэдсэн.
Саны ээж: Чи үүнийгээ өрөвч сэтгэл биш гэдэгт итгэлтэй байна уу? Чи түүнийг насаараа халамжлан өөрийн дэргэдээ байлгана гэдэгт итгэлтэй байна уу?
Сан: Тийм ээ ээжээ би түүнтэй хамт амьдралаа бүтээлцмээр байна.Саны ээж: За яахав, бид 2 зөвшөөрч байна. Гэхдээ нэг болзолтой. Чи эхлээд түүнийг өргөж авах асуудлаа шийд түүний дараагаар Минуг 18 хүрэхээс нь өмнө эмчлэх арга ол. Хэрэв 18 хүрэхээс нь өмнө эмчилж чадахгүй бол чи түүнийг орхих болно. Чи орхиж чадахгүй байлаа ч хүчээр холдуулна гэдгийг санаарай.
Саны талаас:
Маш их баярлаж түүнтэй зэрэгцээд бас айдас ч байлаа. Түүнийгээ эмчилж чадахгүй байх вий гэж.
Сан: Баярлалаа ааваа ээжээ, Би заавал Минуг эмчлэх арга олоод нүүр бардам та 2т Минуг албан ёсоор танилцуулах болно.
Мину: Баярлалаа ахаа эгчээ, юу ч үгүй надад хамгаас үнэтэй түүнтэй минь хамт байх боломж олгосонд.Саны ээж: За ойлгосон болохоор би гялс та 2т хоол бэлдье. Сан миний хүү Минутай хамт өрөөндөө байж байхгүй юу даа болохоор нь дуудъя.
Ингээд тэр 2 маань дээш гарлаа. Саны өрөөнд ороод Сан Минуг орон дээрээ суулган, юу ч хэлэлгүй зүгээр л тэвэрсэн юм.Хэцүү бүхэн ард хоцорлоо хэмээсэн тэврэлт
Хамтдаа бүхнийг давна аа хэмээсэн тэврэлт40 өөд минутын дараа:
Ээж нь дуудсанаар тэр 2ын тэврэлт өндөрлөн, доош буулаа.
Саны ээж: Хүүдээ дуртай хоолыг нь хурдан идүүлэх гээд аавыг чинь хүртэл дайчилсан шүү гэсээр хөхрөнө. Яг л цагийн өмнөх эвгүй байдал огт болоогүй юм шиг.
Энгийн л нэг халуун дулаан уур амьсгалтай гэрийн оройн зоог болов. Ээж нь хүүдээ хоолыг нь дөхүүлж, харин Сан Минуг хооллон, аав нь ээжид нь дуртай хачирыг нь дөхүүлсээр, бие биенээ халамжлана.Минугийн талаас:
Гэр бүлийн халуун дулаан уур амьсгалыг мэдрээгүй удаж дээ. Үүрд энэ хэвээрээ байх юм сан. Хурдан эмчлэгдээд, энэ л гэр бүлийн нэг гишүүн болох юм сан. Хэдий гэр бүлээ алдсан ч дахин гэр бүлтэй болмоор байна. Хайртай түүний минь ээж аав болохоор миний л ээж аав юм шиг хандах болно оо. Хэрвээ хувь тохиол нь таарах юм бол...
YOU ARE READING
Гэрэл
RomanceBxB бичвэр болно (+ хэсэг хааяа гарна) 18 нас болон түүнээс дээш насныхан уншихад тохиромжтой.😄 18нас хүрээгүй хүн уншсан тохиолдолд хариуцлага хүлээхгүй болно. Бага зэргийн хүнд сэдэвтэй тул анхаарна уу Миний анхны бичвэр учраас алдаа дутагдал их...