27

826 59 5
                                    


Чиний нэрийдсэн эрх чөлөө гэгчийг чинь би авсан байсан бололтой. Би үүнийг чинь эргүүлэн чамд өгье.

Сан нулимсаа тэвчин байж Минуд үгээ хэлчихээд гадуур хувцас машины түлхүүрээ аваад гэрээсээ гарахаар зэхлээ. Мину хойноос нь үг ч дуугарч чадахгүй дэмий л амаа хөдөлгөн гараа сунгана.

Гадаах хаалга хаагдлаа.

Минугийн талаас

Мину: У уу уучла уучлаарай ахаа. Миний буруу ахаа буцаад ирээч гэсээр орилон уйлна.

Гэвч түүний өршөөл хожимдож, машины асах чимээ дуулдан, цааш холдсоор чимээ нь сонстохоо болих нь тэр.

Ингээд л бүх зүйл дуусав уу? Миний гэсэн тодотголтой бүх хүмүүс надаас яваад өглөө. Үлдсэн бүхий л амьдралаа Сантай л хамт туулна гэж бодсон юмсан. Яасан ч Сан надаас холдохгүй гэж бодсон юм сан. Эцэст нь бусад хүмүүс биш би , зөвхөн би түүнийгээ өөрийн амаараа өөрийн бардам зан гэгчээсээ болоод өөрөөсөө холдуулчихлаа хэмээн өөрийгөө зүхэн бодож нулимс нь хяналтгүй асгарна.

2 цагийн дараа

Мину хаана яаж суусан яг тэр хэвэндээ суусаар л...
Сэтгэл дотрыг минь тэр чигээрээ л харанхуй бүрхэж, арай хийн олсон гэрэл маань алга болжээ. Гэр хүртэл дэндүү хоосон санагдаж байна хэмээсээр бодно.






Хүмүүс хайртай хүнээ өөрийн болгочхоод үнэ цэнийг нь мартчихдаг гэдэг үг дэндүү үнэн юм. Тэр надаас хаа холдохов гэж бодоод хайртай хүмүүстээ бүх уур бухимдалаа гаргана. Гэвч тэд ч гэсэн хүн шүү дээ. Гомддог уурладаг уйлдаг. Эцэст нь тэвчээр нь барагдахаараа зарим нь амьд үхдэл мэт болдог бол зарим нь зүгээр үг дуугүй л яваад өгнө.

Саны талаас:

Хаалга хаагдахтай зэрэгцэн 1 дусал гунигийн нулимс түүний зүүн нүдээс дусласанд гараараа арччихаад машиндаа суун, харсан зүг рүүгээ хөдөллөө. Яваад л байлаа яваад л байлаа. Эцэст нь далайн эрэг дээр ирсэн байлаа.
Ирэх явцдаа Саны толгойд юу ч үл бодогдоно. Яг л зүрхний тал нь алга болсон мэт хоосон оргино.

"Би яг юуг буруу хийсэн болоод надад ингэж хандаж байгаа юм. Би яг юуг буруу хийсэн юм бэ? "гэсээр чангаар орилон тэвчиж байсан нулимсаа сул тавин дуу нь сулран:
Би түүнийгээ хайрласан нь л буруу биш юм бол өөр би яг юун дээр алдав? Эцэст нь би түүндээ өөрөөсөө ч илүү хайртай байжээ.

Хайрласан хүн чинь өөрөөс нь явахыг хүсэж байвал, жаргалтай байлгаж чадахгүй бол явуулахыг л жинхэнэ хайр гэнэ биз. Хайргүй хүнийг хүчлэн хамт байлгах нь магад өмчирхөл биз. Сан ингэж л дотроо бодсон юм.
Өөрийгөө биш ямагт хайртай хүнээ л бодсоор л байсан юм. Өөрөө өвдөж зовж шаналах нь түүнд хамаа байсангүй. Зөвхөн түүнийгээ л жаргалтай байлгахыг хүссэн билээ.



Гэвч Сан нэг зүйл дээр алдсан юм. Тэр нь Минуг өөрт нь хайргүй гэж бодсон алдаа байлаа.
Мину Санд чин сэтгэлээсээ хайртай билээ. Мину хайртайгаа илэрхийлэхийг хүссэн ч чадаагүй. Чадаагүй гэхээсээ илүү айсан байх. Мину яаж хайрлуулдаг, яаж хайрладаг вэ гэдгийг ч мэддэггүй жаахнаараа байсан юм. Яг л тэрийг мэдрэх насан дээрээ асар их зовлонг туулсан болохоор тэр биз.









Бичээчийн үг:
Бичвэр маань дуусах дөхөж байгаа шүү. 3сарын 5нд сүүлийн хэсэг нь орох байх☺️

Гэрэл Where stories live. Discover now