11

962 62 0
                                    

Саны талаас:

Утас дуугарах болгонд сандран харж буй нь Дунаныг залгахыг тэсэн ядан хүлээж буйн илрэл биз. Өөрөө ч мэдэлгүй тэр хүүд дурлан, өөрийн ам гарсан зарим зүйлсээсээ буцах хэрэгтэй болж энэ бүхэн түүний амьдралын хувьд маш том өөрчлөлт байлаа. Магадгүй энэ асуудал цаашилбал илүү хэцүү болохыг мэдэж байгаа ч өөрийн мэдэлгүй л тэр хүү лүү тэмүүлээд байгаагийн шалтгааныг үл олно. Энэ хайр уу эсвэл өрөвдөлт үү? Гагцхүү энэ асуултын хариултыг тэр хүүг аварсны дараагаар олох болно гэдэгтээ Сан итгэлтэй байлаа.

Түүний хүлээсэн дуудлага ирж, Дунан Саны гэрлүү ирж байгаагаа дуулгалаа.

20иод минутын дараа

Хонх дуугарч Дунан сандарсаар орж ирэн:
Сан- За яасан олдов уу гэсээр горьдлого тавин асуулаа
Дунан- Би чинь хэн билээ дээ за сууцгаая эрх биш нэг аяганы амсар зуулгах юм байгаа биздээ гэсээр буйдан дээх суулаа.
Сан удалгүй ногоон цай авчран Дунанд өглөө
Дунан- аргагүй л чи намайг сайн мэдэх юм даа. За гол яриандаа оръё
Тэр хүүг Хан Мину гэдэг бөгөөд 1 жилийн өмнө эцэг эхтэйгээ хамт машинаар явж байгаад санамсаргүй осолд орон эцэг эх нь газар дээрээ нас барж, тэр хүү азаар амьд үлдсэн ч хараагаа алдсан юм байна. Тэгээд тэр хүүг үрчилж авахыг хүссэн хамаатан байхгүй байсан бөгөөд асрамж руу явахын алдад Хан Сүхи гэгч 40настай эмэгтэй өргөж авсан бөгөөд түүнийг хүчээр биеийг нь *нэлүүлэх хэрэг үйлдсэн юм байна. Гэвч энэ талаар цагдаа сэргийлэхэд ямар нэгэн нотолгоо байдаггүй юм байна. Учир нь Мину хараагаа алдсан учир зугтаж чадахгүйн дээр зугтлаа ч цагдаагийн газрыг олж очно гэдэг бүтэшгүй асуудал шүү дээ.

Орой бүрийн 23 цагт эднийх үйлчлүүлэгч авч Минуг хүчээр энэ бүхнийг хийлгэдэг юм байна . Үүний дүнд Хан Сүхи гэгч эмэгтэй багагүй мөнгө олдог бөгөөд, тэрээр янз бүрийн мафи, хар тамхи, эд эрхтний наймаа зэрэгт холбоо сүлбээтэй нь тогтоогдсон.
Энэ хэрцгий үйлдлээс болж Мину цөөнгүй удаа эмнэлэгт хэвтсэн ба эмнэлгийн хүмүүстэй тэр эмэгтэй бас л хуувилдсан байналээ.

Тэгэхээр энэ бүх нотлох баримтууд дээр үндэслэн
түүнийг баривчлах тушаал гаргаж болох ч дараа нь юу болохыг сайн мэдэхгүй байна. Минуг аварч, тэр эмэгтэйг шоронд суулгалаа ч танай гэр бүлд аюул учирч болзошгүй.
Гэхдээ санаа зоволтгүй. Би энэ хэргийг аавтай хамтран зохицуулах болно. Энэ хэрэг аавын 5н жил хайж байгаа бүлэглэлтэй холбоотой сэжүүр тул ямар нэгэн аргаар зохицуулна.

Сан- баярлалаа. Чамд маш их төвөг удлаа
Дунан- Чи миний сайн найз шүүдээ  туслах нь зүй ёсны хэрэг. Аз болж надад ч ашигтай сэжүүр болж өглөө.

Дунаны утас дуугарлаа.

Дунан- за ойлголоо за тэгвэл тэнд уулзая
Дунан- ашгүй баривчлах зөвшөөрөл гарсан байна. 2 цагийн дараа ********* хаяг аар очиж түүнийг чинь аварцгаая. Цагдаагийнхан 2цагийн дараа очно гэсэн.
Сан- Тэгэхээр чинь одоо 22:00 болж байна шүү дээ . Дахиад нэг үйлчлүүлэгч нь ирнэ гэсэн үг шдээ. Одоо очиж болохгүй юм уу?
Дунан- Болохгүй ээ тэнд хэр их хүн байгааг нь ч мэдэхгүй 2 уул очоод бүүр их хэрэг үүсвэл яана. Яавч болохгүй.
Сан- ...




Намайг очтол тэсэж байгаарай . Удахгүй би чамайг аврах болноо Мину

Гэрэл Where stories live. Discover now