16

879 59 2
                                    

Минуд үл таних хүн ойртсоор л байлаа. Мину айн хөлс нь бурзайн яг уйлахад бэлэн болсон юм.


Дррр дрррр дррррр үл таних хүний утас дуугарав














...- Сан аа би ирсэн шүү. Зүгээр байна аа. Гэхдээ надаас айчих шиг боллоо. Чи түүнтэй ярьчих гээд чанга яригч дээр нь тавилаа.
Сан: Мину наад хүн чинь миний сайн найз байгаа юм аа, битгий ай, би чамд санаа зовоод найзыгаа дуудчихсан юм.
Мину яг уйлах гэж байснаа болин тайвшраад :
За та хурдан ирээрэй гэв.
...- 2уулаа танилцъя. Намайг Канүг гэдэг. Чамайг Мину гэдэг байх аа. Сан аас хальт л сонссон. Чи одоо ч гэсэн надаас айж байна уу?
Мину: ...
Канүг: Заза гэхдээ Саныг ирэхээр бүүр сайн танилцъя. Хэрэг гарвал намайг дуудаарай. Би зочны өрөөнд байж байя.

1 цаг 30 минутын дараа

Сан 2 уут дүүрэн хүнс барин гэртээ ирлээ.
Канүг: Заза тэгвэл би шууд очлоо гэсээр утсаар ярин Сантай зөрөн гарахаар зэхлээ.
Канүг: Найз охин дуудаад байна. Би явлаа. Минуд дараа уулзахаараа сайн танилцъя гэж хэлээрэй. Дараа нь нэг Дунантай 3 уулаа юм ярьж сууна шүү гээд орилсоор гарлаа.

Сан гараа угаачхаад унтлагын өрөө лүүгээ орон Мину дээр очин зүгээр эсэхийг нь лавлалаа.
Сан: Уучлаарай за, чамд хэлэлгүй өөр хүн дуудсанд гэсээр зөөлхөн тэвэрлээ.

Минуд Сантай учирснаас хойш тайвшрал өгдөг болсон зүйл нь Саны тэврэлт байсан юм.
Саны л тэвэрт байхад юунаас ч айх айдасгүй яг л жаахан байхдаа аавын тэвэрт байхад хамгийн амгалан байдаг байсан шиг.

Сан өдрийн хоолоо бэлтгэн, Мину буйдан дээр сууна. ( Өдрийн ч гэждээ бараг оройн хоол😂)

Хоолны дараа:

Сан: Чамд хийхийг хүссэн зүйл байна уу? Эсвэл идэхийг хүссэн зүйл ч юм уу?
Мину бодолхийлснээ: Зайрмаг идэж болох уу?
Сан: Чамайг яг ингэж асууна гэж бодоод зөндөө зайрмаг авсан. Ямар төрөлд нь дуртай вэ?
Мину: Шоколадтайд нь
Сан: Тийм үү Би ваниллатайд нь дуртайшд. За би аваад ирье
Сан: май гээд зайрмагийг нь задлан ишийг нь түүнд эвтэйхнээр бариулав.
Тэр зуураа Сан өөрийн дуртай дуугаа тавиад хамтдаа сонсов. Сан Мину луу хальт харахад түүний уруулын дээхэн талд зайрмаг болсон байлаа. Минугийн уруул яг л хазаад авчихмаар зөөлхөн харагдсанд тэсэлгүй Сан зайрмаг болсон хэсгийг долоогоод үргэлжлүүлэн Минугийн уруул дээр хөнгөхөн үнсээд холдлоо.
Сан: Нө нөгөө уруул чинь зайрмаг болчихож хэмээн сандарсаар хэлэхэд Мину ч үг дуугарч чадахгүй болтлоо сандарсан байлаа.

Тэдний анхны жинхэнэ үнсэлт маш хурдан болоод өнгөрсөн ч гэсэн өгсөн мэдрэмж нь хэн хэндээ дэндүү сайхан, сэтгэл догдлом байлаа.

Саны хувьд:
Минугийн уруулаас амталсан гайхалтай амт
шоколадтай зайрмагных байв уу? Эсвэл зөвхөн Минугийн л уруулаас амталж болох амт байв уу?

Минугийн хувьд:
Энгийн энэ үнсэлт ийм гайхалтай мэдрэмж төрүүлдэг гэж үү ? Эсвэл зөвхөн Сан л мэдрүүлж чадах мэдрэмж байв уу?

Гэрэл Where stories live. Discover now