17

853 53 4
                                    

Тэдний хоромхон зуурын үнсэлт дууссаны дараагаар бороо орж эхэлсэн ба яг л тэнгэр тэдний үүсгээд буй харилцаанд баясан баярын нулимс унагаж буй гэлтэй.

Сан: Шиврээ бороо орж байна.
Мину: Тийм үү ямар гоё юм бэ? Хоёулаа гаръя тэгэх үү? гэсээр гуйх нь туйлын эгдүүтэй.
Сан Минугийн асуусан асуултанд хариу өгөхгүй байсанд Мину яг л буруу хэрэг хийсэн хүүхэд аятай хошуугаа унжуулан эгээ л уйлчихсангүй.
Энэ зуур Сан Минуг өхөөрдөн харсаар асуултыг нь нэг чихээрээ оруулан нөгөө чихээрээ гаргасан нь энэ байлаа.
Мину: Үнэхээр болохгүй юм уу? Та бороонд дургүй юм уу? Эсвэл айдаг юм уу? Заза ямар ч шалтгаантай байсан та хүсэхгүй бол би гаръя гэж шалгаахгүй ээ гэсээр уруулаа унжуулан сууна.

Авахыг хүссэн тоглоом оо авч чадаагүй жаахан хүүхэд мэт эрхлэн сууна.

Сан: Юу гэсэн бэ Мину? гэсээр сонсож чадаагүй тул лавлав.
Мину: Гарч болох уу? Гэж л асуусан юм.
Сан: Мэдээж бололгүй яахав. Түрүүн юм бодож байгаад сонссонгүй. Би чамд дулаан хувцас өмсүүлье. Тэгээд гаръя за.

Дулаан хувцсаа өмссөнийхөө Сан Минуг тэврээд харин Мину шүхрээ барьсаар гарлаа.
Борооны нэг л таатай үнэр сэнх хийнэ. Мину уртаар гүнзгий амьсгаа аваад гаргасаар
Мину: Намайг буулгаад өгөөч.
Сан Минуг буулгахад Мину шүхрээсээ гараа гарган бороон дуслыг мэдэрнэ. Удалгүй бүхэл биеэрээ гаран, гараа алдлан дороо удаанаар эргэнэ. Нүүрийг нь дусал дуслаар норгох бороонд дэндүү тааламжтай байх Мину жаргалтай нь аргагүй инээмсэглэнэ. Энэ л сайхан инээмсэглэлд Сан эргэлт буцалтгүйгээр дуралжээ.

Сан удалгүй Минугийн дээр шүхрээ барин
Сан: Даарлаа шүү дээ. Ханиад хүрвэл яана. Хоёулаа одоо оръё.
Мину: Дахиад жоохон байя л даа тэгэх үү?
Сан: Одоо болохгүй ээ гэсээр тэврэн гэртээ орлоо.

Угаалгын өрөө орон Сан Минугийн норсон хувцсыг нэг нэгээр нь тайлан, нүцгэлээд дараа нь өөрийнхөө хувцсыг ч бас тайлаад, шүршүүрийнхээ усны хэмийг тохируулан Минуг эхлэн оруулж зогсоогоод араас нь өөрөө орсон юм. Саныг цуг шүршүүрт орно гэж төсөөлөөгүй тэрээр сандран ичиж биеэ хумина.
Сан: Ичих хэрэггүйдээ. Би чиний гэсэн бүгдийг зөндөө харсан шүү дээ хэмээн инээнэ.

Бие угаагч хөөснөөс аван Минугийн биеийг угаана. Шархнууд нь өмнөхөөсөө арай л дээрдсэн бололтой хорсох нь бага байв. Дараа нь өөрийн бие үсээ угаачхаад Минугийн үсийг нь угаахаар болон шампунь аван зөөлхнөөр угаав.
Сан: Нүдээ сайн аниарай хэмээн сануулав.

Шүршүүрт орсныхоо дараа Сан бэлхүүсээрээ алчуур ороосон болоод гялс Минуг арчин шууд унтлагын халад өмсүүлэн толгойг нь алчуураар зөөлхнөөр арчин үсийг нь хатаана.
Дуусаад Сан Минуг тэврээд орон дээр зөөлхнөөр тавихад Минугийн дээрээс Саны үснээс ус дусална.

...
Эхний дусал ус
Хоёр дахь дусал ус
Гурав дахь дусал ус
...

Санд Минугийн зөөлхөн амтлаг уруул л харагдана. Тэрхүү уруулыг зөвхөн өөрийнхөө мэт өмчлөхийг хүснэ. Дахин гайхамшигт амтыг мэдрэхийг хүснэ.

Сан Минугийн дээрээс хэзээ холдохыг Сан л мэдэх биз.

Гэрэл Where stories live. Discover now