20

832 57 2
                                    

Саны бодолд:

Түүнийг минь надаас авч явна гэнэ. 18 нас хүртэл нь хүлээх гэдэг хэцүү санагдаж байсан ч ядаж л 18 хүртэл нь түүнтэйгээ хамтдаа олон сайхан дурсамж бүтээлцээд эцэст нь өөрийн болгоно гэж бодсон атал, тэр хүртэлх дурсамж ч үгүй. Тэрнээс хойш минийх болно гэсэн баталгаа ч үгүй.
Би түүнийгээ эхний удаа юу ч хийлгүй алдаж суусан ч хоёр дахь удаа алдаж үл чадна. Хэрэв алдах аваас харамсан суух шаналал маань дотроос минь идэж эхлэх биз.
Би илүү бодитойгоор сэтгэх хэрэгтэй. Яавал түүнийгээ авч үлдэж чадах билээ. Сайн бодох хэрэгтэй.

Сан: Үүнийг зохицуулах арга байхгүй юу Дунан?
Дунан: Байхын хувьд ч байгаалдаа. Чи Минугийн асран хамгаалагч болж болно. Гэхдээ тэгэхийн тулд ээж ааваасаа зөвшөөрөл аваад хийхгүй бол дараа нь мэдвэл их л уурлах байхдаа. Ер нь бол ээж аав чинь зөвшөөрөөд чи шийдэх л юм бол чи  21 хүрчихсэн учраас хуулийн талаас ямар нэгэн асуудал байхгүй. Чи шийдвэрээ гаргачихвал би арыг нь зохицуулчихаж бол болно.

Сан: Нээрээ ийм шийдэл байсан юм байна шүү дээ. Гэхдээ ээж аавыг ятгах ч хэцүү л байна байх. Тэр 2 нэр хүндээ ихээхэн боддог шүү дээ. Гэхдээ л миний хувийн амьдралд нэг их оролцоод байдаггүй болохоор гайгүй л байна гэж бодож байна. Би заавал зөвшөөрүүлэх болно оо. Зөвшөөрөхгүй байсан ч би хийх л болно. Чи миний талд биздээ Дунан аа.

Дунан: Чи мэдэж байгаа шүү дээ. Хэрэв ээж аав чинь зөвшөөрөхгүй байгаад харилцаагаа тасаллаа гэж бодоход чиний ирээдүйн амьдрал чинь хэцүү болно. Би чиний сайн найзын хувьд тийм зүйлийг зөвшөөрөхгүй. Тийм учраас ээж аавыгаа зөвшөөрүүлчихээд ир. Тэр үед би зохицуулаад өгье. Би одоо явлаа. Ажил маш их байна гэж хатуухан хэлчихээд яваад өгөх нь тэр.

Энэ бүх үгийг нэг бүрчлэн сонссон Минуд туйлын хэцүү байсан юм. Ядаж л түүнийхээ дэргэд байх боломжтой боллоо гэтэл түүнийхээ ирээдүйн амьдралд өөрөө саад болно гэдгийг сонсчихоод Мину байтугай бусад бүх хүн л тавгүйрхэнэ шүү дээ.

Минугийн таагүй байгааг харсан Сан түүнийг тэврээд: Зүгээрдээ би ээж ааваас зөвшөөрөл авчихад л болно. Тэгээд л асуудалгүй гэлээ.

Сан: За хоёулаа чиний эмчилгээг хийчихээд тэгээд хамтдаа ээж аавтай маань уулзаж зөвшөөрөл авъя.
Мину: Намайг хараад дургүй бол яах юм бэ? Би заавал хамт явах гэж үү?
Сан: Зүгээрдээ ээж аав 2 маань сайн хүмүүс байдаг юм. Тэгээд ч би чамтай хамт байгаад хамгаалахад л болох зүйлд санаагаа чилээх хэрэггүй. Ямар ч зүйл тохиолдсон байлаа, би чамайг хамгаалах болно. Надад итгэж байна уу?
Мину жаахан бодолхийлснээ: Тийм ээ танд би хамгийн их итгэдэг.














Мину бодно:
Танд би итгэдэг ч ээж аавд чинь илүү их итгэж байна. Хүүгээ надтай цуг байлгаж ирээдүйн амьдралыг нь баллахыг хүсэхгүй байгаа гэдэгт илүү их итгэж байна.

Хар бараанаар дүүрэн энэ орчлонг чамтайгаа л хамт туулах сан.
Харахгүй байлаа ч үүрд зүрх сэтгэлдээ чамайг сийлэх сэн.

Хайртай хүнийхээ дэргэд байхыг хүсэх нь нүгэл юм гэж үү?
Хөгжлийн бэрхшээлтэй байлаа гээд хүн биш юм гэж үү?

Гэрэл Where stories live. Discover now