14

901 57 1
                                    


Минугийн хацар багахан ягаарсаар зүрх нь цээжнээсээ эгээ л гараад ирэх аятай хурдан цохилно. Үүнийгээ мэдэгдэхгүйг хичээх Мину дэндүү хайр татам харагдаж байлаа.
Харин Саны хувьд ялгаагүй л зүрх нь түргэн түргэн цохилон үүнийгээ нуух аядаад хоолойгоо засан " Хувцсыг чинь өмсүүлье" гээд эмнэлгийн халадыг нь тайлан Минуг болгоомжтой нь аргагүй яг нялх хүүхэд хувцаслаж буй мэт шархыг нь хөндчихгүйг хичээн хувцаслав.
Минуд энэ үйлдэл нь Санд улам дурлах нэгэн шалтгаан болсон билээ.

Сан Минуг тэвэрсээр машиндаа суулган гэрийн зүг хөдөллөө.
Тэгэх явцдаа Минуг айж мэднэ гээд үе үе гаранд хүрэн зөөлхөн товшиж нэг гараараа жолоогоо атган явсаар гэрийнхээ гадаа ирлээ. Энэ хооронд Мину маань зүүдний орондоо айлчлаад байсан тул сэрээсэнгүй өргөөд гэртээ орон орондоо оруулаад хөнжил нөмрүүлээд холдох гэтэл гарнаас зуураад холдуулсангүй. Тэгээд гарыг нь тавиад холдвол сэрчих юм шиг байсан тул гадуур хувцсаа тайлан хажуугаар нь ороод тэврэн унтлаа.

Минугийн талаас:

Өглөө болсон бололтой нар түүний биеийг шарж байгаа нь мэдэгдэн сэрлээ. Саны тухай зүүд зүүдэлсэн юм биш байгаа гээд хажуу талаа тэмтрэхэд байхгүй байсанд айн сандрахдаа орноос уначихав. Яг энэ бүхэн зүүд байж хэмээн бодон уйлах гэтэл түрүүний чимээнээр Сан орж ирэн " Зүгээр үү" хэмээн тэврэн авсанд
Мину: Зүүд юм байх л гэж бодлоо хэмээн гэнэт эхэр татан уйлсан юм.
Сан: Зүгээр дээ Энэ зүүд биш би чамайг хамгаална. Хэцүү бүхэн ард хоцорсон. Чи тайван байж болно гэсээр нуруун дээр нь товшин тайвшруулж байлаа.

Удалгүй тайвшраад Саныг зөөлхөн түлхээд түрүүний байдалдаа ичсэн бололтой эргэн Саны энгэрт орон нүүрээ нуулаа. Энэ хэн хэн нь ичингүйрсэн байдал Минугийн гэдэс дуугарсанаас үүдэн арилж Сан Минугийн нүүр гарыг угаахад туслан угаалцаж дараа нь Минуг Сан тэвэрсээр зочны өрөөний буйдан дээрээ зөөлхөн суулгалаа.

Сан: Хүлээж байгаарай. Би гялс өглөөний цай бэлдээдэхье гэсээр хөргөгчөө онгойлготол өндөг талхнаас өөр идэх зүйл алга байлаа. Тийм ч болохоор нь өндгөө шараад цай бэлтгэн Мину дээр очин тэврээд ширээний ард суулгах гэснээ өвдөх байх хэмээн бодож өвөр дээрээ суулгалаа.

Сан: Чи өндөгний ямарт нь дуртай вэ? Шарыг нь хагалаагүй шарсанд уу эсвэл бүтэн шарсанд уу
Мину: Хагалаагүй шарсанд гэвэл
Сан: За тэгвэл энэ гэсээр талхан дээрээ өндөг тавин Аа аа гээрэй хэмээв. ( Минугийн алинд дуртайг мэдээгүй тул 2 янзаар шарсан 🥰)

Мину зөөлхөн хазтал өндөгний шар нь Минугийн уруул цаашлаад хүзүү рүү нь урсаад бас Саны хувцсыг заваартуулав.
Мину: Яанаа уучлаарай гээд сандран яахаа үл мэднэ.
Сан: Уучлалт гуйх хэрэггүйдээ. Зүгээр гээд салфетка аван Минугийн заваартсан уруул хүзүүг зөөлнөөр арчин Ингээд цэвэрхэн болчлоо хэмээгээд зөөлхнөөр инээх нь сонстов.





Магад энэ л Минугийн тэр хар бараан өдрүүдээс хойшхи хүсэж байсан сайхан амьдрал байсан байх. Сайн хүнээрээ халамжлуулан, түүний үйлдэлд ичингүйрэн догдолж, яг л өөрийгөө хэн нэгний хувьд чухал гэдгээ мэдэрсэн тийм л нэгэн сайхан өдөр.






Энэ гайхамшигтай өдрүүд сайхан чигээрээ үргэлжлэх болов уу?

Гэрэл Where stories live. Discover now