21

788 58 0
                                    

Би нь түмэн завгүй байгаа тул өнөөдөр шинэ хэсэг нийтэлж чадашгүй нь😢




















































Худлаа2 😂 Гэхдээ түмэн завгүй байгаа нь үнэн болно.



Саны талаас:

Сан Минуд эмийг нь уулгаж, тосыг нь түрхэж өгчихөөд, хувцаснаасаа өмсүүлэн, аав ээжийнх рүүгээ явлаа. Явах замдаа Минугийн гарнаас хэзээ ч тавихгүй гэх шиг чангаар атган явлаа.

1 цагийн дараа аав ээжийнхээ гэрийн үүдэнд ирлээ.

Гадаа нь:

Мину: Та надад амлалт өгөөч, Заавал зөвшөөрнө гэж, гэхэд
Сан: Би өөрийн чадахгүй зүйлдээ амлалт хэзээ ч өгдөггүй. Сонсож байж болъё
Мину: За яахав, Гэхдээ та зөвшөөрнө шүү. Үгүй бол би гомдоно гэсээр толгойгоо гудайлгана.
Сан: Заза хичээе.
Мину: Хэрвээ аав ээж тань зөвшөөрөхгүй гэвэл та аав ээжтэйгээ сөргөлдөж болохгүй шүү. Намайг зүгээр л асрамжийн газар өгчих. Та л зүгээр байхад би хамаагүй ээ. Зөндөө л удаан танд төвөг удлаа. Дахиж амьдралын чинь туршид төвөг удаж чадахгүй ээ. Та ирээдүйн амьдралаа бодох хэрэгтэй. Танд гайхалтай тохирох бүсгүй эсвэл залуутай учраад жаргалтай амьдрах хэрэгтэй. Та надад амлаж чадах уу?

Сан: Ээж аав зөвшөөрөхгүй байсан ч би чамайг явуулж чадахгүй. Би чамд хэлсэн. Чадахгүй зүйлээ амлаж чадахгүй гэж. Чи намайг жаргалтай амьдрах хэрэгтэй гэсэн. Тэр жаргалтай амьдралыг бүтээхийн тулд чи надад хэрэгтэй. Тэгэхээр би амлаж чадахгүй. Өөр яриа байхгүй гэсээр машинаасаа бууж Минуг тэврээд аав ээжийнх рүүгээ орлоо.
Зочны өрөөнд нь орж ирээд Минугийн хүслээр ч гэждээ бараг гуйлтаар түүнийг буулгана. Учир нь ээж аавд нь таагүй харагдмааргүй байсан хэрэг.

Сан Минуг буйдан дээр суулган, ээж аавыгаа дуудахаар дээш гарав. Ажлын өрөөнд нь ортол аав нь ажлаа хийн сууж байв.
Саны аав: Сайн уу миний хүү? Ирнэ гэдгээ хэлэхгүй яасан юм бэ? Чиний дуртай хоол ундыг ээжээр чинь хийлгэх хэрэгтэй байсан юм шүү дээ. Ээж чинь ийшээ ойрхон дэлгүүр гарсан. Удахгүй ирэх байх гэсээр Саныг хариу хэлэх завдалгүй, ярьсаар байлаа.
Сан: Сайн сайн аав. Та 2 сайн сууж байв уу?
Саны аав: Сайн сайн, Чи чинь ээж аав дээрээ ирэхгүй юм аа. За доош бууя.

Сан аавыгаа зогсоон
Сан: Эхлээд та хоёрт нэг зүйл хэлэхээр ирсэн юм. Ээжийг ирэхээр хэлье. Тэр хүртэл та битгий асуугаарай гэсээр тайвнаар хэлэн тэр 2 доош буулаа.

Саны аав Минуг хараад
Саны аав: Энэ хүү чинь хэнсэн билээ. Найз чинь юм уу?
Сан: Аан тийм бас үгүй. Түүнийг Мину гэдэг юм.
Саны дуугаар Мину босон дуу гарсан зүг рүү 90 градусаар бөхийн мэндлэв.

Энэ үед л Саны аав Минуг харааны бэрхшээлтэй гэдгийг мэдэв. Гэхдээ Сан битгий асуугаарай гэсэн тул үл асууна. Харин Саны аав Мину болон Сан руу ээлжлэн юу гэх гэж байгааг нь тааж ядан зогсоно.

Энэ тавгүй орчныг Саны ээж гэртээ орж ирснээр өндөрлөв.
Саны ээж Саныг харан шууд тэвэрч аваад
Саны ээж: Яагаад ээж аав дээрээ ирдэггүй хүүхэд вэ? Зөндөө санасан шүү хэмээсээр тэвэрнэ. За ээж нь чиний дуртай хоолыг хийе. Хүлээж байгаарай гэх ба Сан ээжийнхээ яриаг таслан
Сан: Ээж ээ аав та 2т хэлэх зүйл байна. Маш чухал зүйл юм аа. Тэрний дараагаар болж болохгүй юу? хэмээсээр гуйх маягтай асуув.






Хичээл ном, цагаан сарын цэвэрлэгээ 2 давхцаад үнэндээ хэцүү байна өө😰 Ямар ч байсан бичвэрээ орох өдөр бүрд нь оруулаад дуусгахыг хичээх болно оо. 🤗
Сайхан битүүлцгээгээрэй🤗

Гэрэл Where stories live. Discover now