Хагалгаанаас 6 сарын дараа:
Сан: Босоорой Мину хичээлээсээ хоцорлоо шүү дээ.
Өглөө 6гаас хойш 10аад дуудуулсан боловч Мину босоогүй тул Сан Минуг сэрээхээр унтлагын өрөө лүүгээ явлаа. Мину сэрэх ч шинжгүй байхаар нь сүүлийн аргаа хэрэглэхээр шийдэн гижигдэж эхэллээ. Минуг сэрээх ганц арга нь энэ л болсон байлаа.
Мину: Ах аа за би бослоо доо. Одоо больчих тэгэх үү? гэсээр инээмсэглэн Сан луу харна.
Сан: За гялс нүүр гараа угаачхаад хүрээд ир. Өглөөний цай болчихсон.Өнгөрсөнд:
Мэдээж Минугийн хагалгаа амжилттай болсон ба үүнд Минугийн ээж аав, найзууд нь Минугаас дутахгүй баярлаж байсан билээ. Минугийн хүссэнээр Саны гэр бүлийн нэг гишүүн нь болсон болохоор маш их баярлаж талархсан байдаг юм.
Хагалгаанаас сарын дараа Мину маань сайтар тэнхэрсэн ба Сан Минуг сургуульд сурах хүсэл байгаа талаар асуухад Мину угаасаа их бодож хүсэж байсан болохоор шууд зөвшөөрсөн юм. Тэгээд ахлах ангид элсээд одоо сургуульдаа явсаар байгаа бөгөөд Сан өөрийн амлалтаа зөрчилгүй явсаар байгаа билээ.Одоо:
Хэсэг хугацааны дараа:
Мину: Ах аа өглөөний цайнд баярлалаа. Таны хийсэн өглөөний цай хамгийн шилдэг нь гэсээр маш эгдүүтэйгээр инээмсэглэнэ.
Сан: За би гараад машинаа асааж байя. Гадаа хүйтэн байна шүү. Дулаан хувцаслаад гарч ирээрэй. Нимгэн хувцасласан байвал би уурлах болно шүү.
Мину: Заа ахаа ойлголоо доо. Та энэ үгээ өдөр болгон давтаж хэлэхдээ залхдаггүй юм уу? Би мэдээж дулаахан хувцсаа л өмсөнө шүү дээ. Би жоохон хүүхэд биш гээд төвөгшөөсөн байдалтай хэлээд өрөө лүү гээ орлоо.Минугийн сургууль руу явж байх зуур тэр 2 үг солилцсонгүй. Магад Сан Минуд л санаа зовсондоо хэлж байхад түүний үгийг юман чинээ тоосонгүйд гомдсондоо юм болов уу? Эсвэл Минуг залхаах үйлдэл хийсэн гэж бодохдоо ямар шийдэл байгааг тунгаасандаа юм болов уу?
Мину: Баяртай, Орой ирж авах хэрэггүй шүү, Би найзуудтайгаа цагийг өнгөрүүлнэ. Бас оройтох байх. Дахиад танаар хүргүүлмээргүй байна аа. Сургуулийн хүүхдүүд юу гэж ч бодох юм билээ. гэсээр төв царай гарган Саны ч үгийг сонсолгүй цааш сургууль руугаа орно.
Саны бодол:
Уг нь гайхалтай сайхан эхэлсэн өглөөг миний түүндээ хэлсэн халамжийн үгс нураачих шиг боллоо тийм үү? Уг нь түүндээ л санаа тавин хэлсэн боловч түүнийгээ л хайрлан хэлсэн боловч ингэнэ чинээ санасангүй дээ.
Түүнийг хүргэж өгч болохооргүй болсон юм шиг байна. Надаас болоод хүүхдүүд шоглоод байгаа юм болов уу? Надаас ичээд хүмүүст харуулахыг хүсэхгүй байгаа юм болов уу? Түүнд минь ямар буруу байх биш дээ. Би л хэт их халамжлаад түүнийгээ гомдоочихлоо. Би л түүнийгээ өхөөрдсөөр үргэлж жаахнаараа байгаа юм шиг санан хүүхэдтэй харьцаж буй мэт санаад түүнийгээ гомдоочихлоо.Яг хэзээнээс энэ 2ын харилцаа ийм дээрээ тулав.
Нэг нэгнээ дэндүү их хайрлахаараа өөрөө ч мэдэлгүй өвтгөчихдөг юм болов уу? Хэт их хайр нөгөө нэгнээ залхаадаг юм болов уу? Халамж нь ихдэхээрээ нөгөө нэгнээ зовоодог юм болов уу?
YOU ARE READING
Гэрэл
RomanceBxB бичвэр болно (+ хэсэг хааяа гарна) 18 нас болон түүнээс дээш насныхан уншихад тохиромжтой.😄 18нас хүрээгүй хүн уншсан тохиолдолд хариуцлага хүлээхгүй болно. Бага зэргийн хүнд сэдэвтэй тул анхаарна уу Миний анхны бичвэр учраас алдаа дутагдал их...