23

749 53 2
                                    

Азаар ч гэх юм уу эсвэл хувь тавилангаар ч юм уу Минуд нүдний донор олдсон бөгөөд одоогоос сарын дараа хагалгаанд орохоор болов. Ямар нэгэн гарч болзошгүй хүндрэл нэг их байхгүй бөгөөд эмчийн ур чадвараас ихээхэн шалтгаалах хагалгаа юм. Гэхдээ үүнд санаа зовох хэрэг байхгүй билээ. Саны гэр бүл мэдээж нэр хүнд хөрөнгө мөнгөтэй тул улсдаа тэргүүлэх эмчээр хагалгааг хийлгүүлэх болсон юм.

Минугийн мэс засал болох өдрөөс 7 хоногийн өмнө:

Сан: Сэрээрэй Мину гэсээр түүнийг зөөлхөн товшино.
Мину: Ахаа дахиад жоохон унтъя л даа тэгэх үү? гээд хошуугаа цорвойлгон нойроо харамлана.
Сан: Өө тэгвэл чи унтаад үлд үлд. Би ганцаараа хүрээлэн орлоо шүү.
Мину: Айн хүрээлэн орох юм уу? гэсээр год хийн босоод ирэв.
Мину: Та намайг нээрээ үлдээгээд явах гэж байгаа юм уу? гэсээр нугасан хошуугаа унжуулна.
Сан: хха юу гээд л чамайг үлдээгээд явж байхав дээ. Чамайг босгох гээд л тэгсэн юм .

Хүрээлэнд:

Сан: 2 уулаа дугуй уная.
Мину: Би чадахгүйг та мэдэж баймаар л юм гэсээр урвайна.
Сан: Юу гэж дээ. Би жолоогоо бариад бас жийгээд чи зүгээр миний хойно надаас сайн бариад сундлаад явахад л болно шүү дээ. Би уг нь тэгэж бодож л хэлсэн юм.
Мину: Нээрээ тэгэж болно шүү дээ. Би тэгэж бодсонгүй. ( зөөлнөөр инээмсэглэх)

Сан Мину 2 дугуйгаа унаад явах гэтэл Мину Саны хувцаснаас бариад яг уначих гээд байсан тул Сан Минугийн 2 гарыг барьсаар хойноосоо өөрийгөө тэврүүлэв.
Сан: Ингээд тэвэрчихвэл унахгүй. ( инээмсэглэх)

Салхи татуулан тэр 2 жаргалтай нь аргагүй явж байлаа. Хаа сайгүй хосууд эрхэлж нялууралдан аз жаргалаар бялхан, хүүхдүүд хөөцөлдөн тоглож инээд нь тэр хавиар нэг цангинана.

Дугуйгаа унасны дараа тэр 2 хоол идэхээр болж Минугийн хүсэлтээр түргэн хоолны газар ирэн, пицца, бургер бас бус зууш захиаллаа. ( Хүсэлтээр ч гэж дээ гуйлтаар😂)

Сан: Чи шим тэжээлтэй хоол идэх хэрэгтэй шүү дээ. Эмч тэгэх хэрэгтэй гэсэн хэмээсээр үглэнэ.
Мину: Ганц удаа шүү дээ. Би дахиж ингэхгүй ээ гэсээр баяр хөөр болно. ( Сан Минуг эрүүл бөгөөд шим тэжээлтэй хоолоор бөмбөгддөг болно.)


Хоолны газрын хүмүүс Минуг орж ирэхэд нь өрөвдөж харж байсан бол Саны Минуд үзүүлж буй халамжит байдал, гайхалтай сайхан харилцааг ажин Минуг ямар азтайг тунгаан, Саныг биширсээр тэднийг нууцхан ажиглана.

Дараагаар нь тэр 2 зайрмаг идэн зүгээр л орчноо мэдрэн сандал дээр сууна. Гар гараасаа хөтлөлцөн, Сан хааяа хааяахан Мину луу хайрын харцаар ширтэж цаг гаруй суусны эцэст гэртээ харихаар болон гэрийн зүг явлаа. Замдаа Мину ядарсан бололтой унтаад таарчээ.




Заримдаа ямар нэгэн юм хийхээс илүү юу ч хийлгүй доторх өөрийгөө сонсон, яг юу хүсэж мэдэрч байгаагаа тунгааж, гадаад орчны сайхныг мэдрэн, амьд буйдаа талархах нь хамгаас илүү сайхан байдаг билээ. Яг энэ үедээ хайртай хүнтэйгээ хамт байж өөрийн мэдрэмжээ хуваалцах нь агуу их тансаглал юм санж ээ.






Хүн өөрийгөө амьд байгаад баярлах хэрэгтэй. Зовж байсан ч жаргаж байсан ч хар мянган хүний хүсээд ч олддоггүй, худалдаж авъя гээд ч чаддаггүй тэр л амьдралаар амьдарч байгаа даа талархан, ямагт өөрийнхөө амьдралыг нандигнан, хором мөч бүрээ мэдрэн, амьдралыг хайрлан өнгөрүүлэх нь энэ яваа насны жаргал юм шүү дээ.







Бичээчийн үг:

Бичвэр маань дуусах арай болоогүй шүү☺️
Дахиад 10 орчим хэсэг байна байх. Бас тэгээд байнга жаргаад байна ч гэж юу байхав. Жаргал дунд хэсэгхээн зовлон байх амттай шүү😅 Эсвэл зовлон дунд хэсэгхээн жаргалтай хугацаа байсан ч юм билүү хэн мэдэхэв🥲

Гэрэл Where stories live. Discover now