001

630 84 3
                                    

Намайг Со Хэми гэдэг би Пак Жихүүнтэй сургуулиа төгсөөд л гэрэлчихсэн юм. Гэрлээд эхний 5,6 сар сайхан байсаан. Хамтдаа байгаа болохоор орой болгон буйдан дээр суугаад кино үзэж, миний хийсэн амтгүй хоолыг худлаа инээн амтархан идэж, намайг тэврээд бөх гэгч нь унтдаг байлаа..

Намайг энэ дэлхий дээрх ганц охин мэт хайрладаг байсан Жихүүн, сүүлийн хэдэн сар гэрийн авгай мэт харьцаж, насаараа гал тогоонд амьдар гэж хэлэх нь холгүй намайг гарч сурна гэж зүтгэх бүрт өөрөө бүхнийг хийж чамайг тэжээнэ гэдэг болсон. Намайг ажил хийе гэх бүрт дургүйцэж хардана.

Хардах бүртээ надад дандаа жижигхэн сорви үлдээдэг. Тэр сорвио харах бүртээ гэм хийснээ ухаарч үлд гэж байгаа юм шиг л..

Гэхдээ өдөр бүр хар дарсан зүүд шиг байсан уу гэвэл худлаа. Тэр хааяа надад дэлгүүрээс зайрмаг, жижиг бялуу гэх зүйлсийг авчран хүүхэд шиг эрхлүүлдэг байсан.

Бараг л хүүхдээр маань аваад суучихсан болохоор жаахан ч гэсэн гэмшдэг байх.
Бид хоёр яг үнэндээ хоёр тал зөвшөөрөөгүй болохоор нууцаар хуримлачихсан.

Жихүүний эцэг эх ч, манай эцэг эх ч дургүй байсан юм. Яагаад гэвэл би хүүхэд болохоор. Ээж минь анх Жихүүнийг гэртээ авч ирэхэд намайг нүгэл хийсэн нүгэлтэн мэт л зэмлэж зодож байж билээ. Өөрөөсөө 4 ах хүнтэй сурагч байж гэрлэнэ гэдгийг сонсоод цочирдсон байх.

Ингээд бодоход ямар л эцэг эх нялх үрээ хүний хүн болгохыг хүснэ гэж. Би гэж болчимгүй охин хайрандаа сохороод ээжийгээ дэндүү их зовоосон бололтой.

Өдөр бүр л сургуулийн минь үүднээс намайг тосож аваад аюулгүй гэрт минь хүргэж өгнө. Гэрийн гадаа ирэхэд духан дээр минь үнсээд буцдаг үе л хамгийн сайхан байж..

-
"Кммм.. чи юу бодсон бэ? бодсон зүйлээ нуулгүй яриарай" хэмээх сэтгэл зүйчийн маань намуун дуу сонсдох үед бодлоосоо салан түүнд ямар хариу өгхөө тунгаана..

"Мм, өмнөх амьдарлаа,,

"Тэгвэл өмнөх амьдрал чинь ямар байна?"

"Жаргалтай, бас томоогүй яг л өдөржин паркад тоглож байгаад орой гэртээ ирэхэд мэдрэгддэг мэдрэмж шиг.. бүх насаараа паркад тоглмоор байна. Галзуу хулгана дээр суух бүртээ хүмүүс бүгдээрээ чихгүй болчихсон юм шиг хоолойныхоо хөвчийг тасартал хашхирмаар байна."

"Ммм за, тэгвэл чиний нөхөр байсан Пак Жихүүн ямар зан ааштай хүн бэ?"

"Зангаа амархан хувиргаж чаддаг. Эгдүүтэй жаал, харалган нэгэн, адгийн новш, муу залуу гээд л.. янз янзаар хувирч чаддаг."

"Нөхрөө яагаад ийм зангуудыг гаргадаг гэж бодож байна."

"Миний бодлоор тэр хамгийн аюултай хэдий ч сэтгэл татам хүн."

"Яагаад аюултай гэж?"

"Дандаа хүмүүст жүжиг тавьж явдаг хүмүүс хамгийн аюултай байдаг юм."

"Чи тэгвэл нөхөртөө одоо уурлаж байна уу?"

"Үгүй ээ, миний л сонголт миний л мунхагийнх. Хэдий тэр миний даль жигүүр болсон мөрөөдлийн маань далавчийг өөрийн гараар тайрсан ч миний хийсэн сонголт Жихүүн өөрөө байсан.

"Гэхдээ чамайг би уурлаж гомдох эрхтэй гэж бодож байна."

"...."

"Яагаад ярихгүй байгаа юм. Одоо чи өөрөө ярьмаар байгаа зүйлээ ярь. Юу ч байж болно. Заавал өөрийнхөө амьдралыг ярих албагүй. Дуртай юмаа ярь."

"За, тэгвэл бид эмэгтэй хүний тухай ярих хэрэгтэй байх."

"Болноо.." хэмээн сэтгэл зүйч маань хөмсгөө өргөлөө.

"Эмэгтэй хүн өөрөө бурхан, харамгүй өгөгч, хүчирхэг хэдий ч сул дорой харагддаг бурхны бүтээсэн хамгийн төгс хийгээд...(to be continued)

(to be continued)

Oops! This image does not follow our content guidelines. To continue publishing, please remove it or upload a different image.
We are YOUNG_Where stories live. Discover now