Хёнсог сандарч эхлэв, хүүхэд зулбасан байхвий гэж үнэхээр их айсан. Хэмиг гар дээрээ түрэгхэн шиг өргөөд хар гялгар өнгөтэй benz-нийхээ хойд талын суудалд хэвтүүлээд өөрөө жолоочийн талд санд мэнд суун ойрхон эмнэлэгрүү хөдөллөө.
Гай нь болж бороо орчихсон болохоор түгжирчихсэн дээрээс нь түүний замд цагдаа зогсохыг дохисон ч тэрэнд зогсох эрх үгүй гэж үзэн зөнгөөр нь хаяаад эсрэг эгнээний машин бага тиймдээ ч урсгал сөрөн давхилаа.
Гэхдээ..Хёнсогийн нүдний өмнөөс хурц гэрэл тусахад нүдээ тас хийтэл нь аньж орхив. Уучихсан ч эрүүл ухаантай хэрнээ бие нь согтсон бололтой. Хормын дотор түүний нүдлүү гэрэл тусахад гараа өрүүлнээсээ салгаад нүдээ хаав. Энэ үед цонхон дээр дусах хүнд усан дуслууд машины шилэн дээр дуулдах нь сонстоно бас Хэмигийн ёохлох дуу ч бага зэрэг холилдон сонсогдож байлаа.
Осол гэдэг чинь түрхэн зуурын дотор л болдог юм байнлээ..
Азаар эсрэг талын жолооч болон Хёнсог хоёрын зай 1мм-ийн зайд зөрөв.
Хёнсогийн машин хажуугийн шороон замлуу ороод цахилгааны шоно мөргөөд зогсчихов.
Тэр машинаа нэг асууж үзэх гэсэн ч асаагүй учир Хэмиг буулгаад нуруундаа үүрсээр хар хурдаараа 2км-ийн цаана байх эмнэлэгрүү гүйв.Хөл нь эцэж бас нуруу нь чилж байсан ч тэр Хэми болон хүүхдийнх нь төлөө хар хурдаараа гүйнэ. Шалба норжээ. Үе үе хүнд бас хөнгөн амьсгаа авж гаргасаар тэр арай гэж эмнэлэгийн урд ирэв.
Дотор байсан эмч ажилчид тэдний байдлыг хараад түрэгхэн шиг л их эмчээ дуудаад хагалгааны өрөөлүү түүнийг түрдэг тэргэн дээр хэвтүүлэн аваад явчихав.
Харин Хёнсог хүлээлгийн өрөөнд амандаа залбиран суухдаа Жихүүнийг дуудах үгүйгээ эргэцүүлж байв.
Тэр Хэмид юу тохиолдсоныг мэдээгүй, "Магадгүй Жихүүн дахиад л сүүлрээ биз." Гэж дотроо бодоод чимээгүй л сандал дээр гараа хавсран суулаа.
Удалгүй нэг сувилагч эмэгтэй гарч ирээд.
"Та нөхөр нь үү?" Гэж асуув. Хёнсог юу гэхээ мэдэхгүй зүгээр л толгой дохьтол."Тун харамсалтай байна, ураг зулбасан байна. Амь нь аль хэдийн хэвлийдээ тасарчээ.." гэж хэлэхэд Хёнсогийн зүрх нь пал хийгээд л явчихав.
"Т.. тэ..... тэгээд.. ээж нь зү.. зүгээр... юм уу??"
"Ядарч туйлдсан бололтой хэсэг эмнэлэгт эмчилгээ хийх хэрэгтэй байхаа, их эмч таньд тайлбарлаж өгөх болноо.." гэж хэлээд буцаад орчихлоо.
YOU ARE READING
We are YOUNG_
RomanceХамтдаа байвал бидний дундаас хайр биш хар салхи бий болж, өөрсдийгөө ч энд тэндхийн хүмүүсийг ч бэртээдэг байж. Яагаад үргэлж хамт байх гэж биесээ үгүйлэн санадаг юм бэ???