-Хёнсог's pow:
"Жихүүнийг зүгээр л Хэмигийн амьдралаас бүр мөсөн устгамаар байна. Тэрэнд гэр бүл байсан байж. Тэр хүүхэдтэй бас эхнэртэй юм байна. Түүнд одоо Хэми ямар хэрэгтэй гэж?? Жихүүнд боол нь мэт зүтгэхээр тэр авгай гараад ирж байхад Хэми одоо тэрний хиртэй хувцсыг угаах хэрэггүй болсон.
Бусад хүүхдүүд шиг сурж бас ажил хийх эрхийг нь өгөөд чөлөөлөх ёстой байтал яагаад өдийг хүртэл зууралдаж байгаа юм??
Би Хэмиг эрх чөлөөтэй бас сайхан амьдруулж чадна. Би түүнийг дуртай мэргэжилээр нь ажиллуулах болно бас хангалттай хайраар түүнийг хайрлаж, халамжилж, ярилцаж хамтдаа бүх зүйлийг даван туулна...Гэхдээ..
Хэми надтай байхыг зөвшөөрөх болов уу?
Хэми намайг хайрлах болов уу?
Тэр дахиад л Жихүүнийг сонговол яах вэ?"
Асахигийн өрөөний мухарт сууж байгаад Хэмигийн өрөөлүү болгоомжлон алхав.Хаалгыг нь зөөлөн тогшоод гүйлгэн онгойлголоо. Хэми буруу хараад хэвтэж байв. Би түүнийг унтаагүйг мэдэж байна. Тэр одоо маш их шаналж байгаа.
"Би ажил дээрээ байсан бол манай гэрийг хайж тэгэж их бороонд ганцаараа алхахгүй байсан юм. Миний буруу, уучлаарай, тэнэг намайг уучлаарай. Чиний зовлонг эцэг эх чинь эсвэл Жихүүн сайн ухаарч ухамсарлахгүй байгааг би хэн хүнээс илүү мэднэ. Ээж дээрээ уйлаад очих биш над дээр дараа нь ирнэ гэдгийг ч би мэдэж байсан. Тэнэг эмчийгээ уучлаарай." Би Хэмигийн өмнө өвдөг сөхөрсөн, надад одоо бардам зан хэрэггүй.
Хэми эргэж харахад түүний зовлон шаналал нүүрэн дээр нь овоорчихсон байв. Тольгор гэрэлтсэн арьс нь хувхай цайж, угийн туранхай бие нь бүр их турж нүднийх нь доогуур хар зураас татан нүдний цагаан нь нарийн улаан судастай болж хөөрхөн нүдээ бүр алаад хаячихсан байв.
Би тэрний царайг хармааргүй байна. Зовж байхыг нь харахгүй, түүний минь инээд баяр баясгаланг хэн булаачихсан юм бэ? Өө~тиймлдээ мэдээж Жихүүн л булаасан.
Намайг харчихаад л шууд л уйлж эхлэв. Тэр минь ингэтлээ зовох гэж..
"Эмчээ, миний хүүхэд байхгүй болчихсон" гэж хэлээд мэгшлээ. Би юу гэж хэлэхээ мэдсэнгүй. Саяхан уйлж байгаад больсон бололтой би түүнийг уйлуулчихлаа. Намайг хараад нүдэнд нь дандаа нулимс цийлэгнэдэг. Дандаа, тэрний нулимсыг би харж бас өөрийгөө тамлана.
YOU ARE READING
We are YOUNG_
RomanceХамтдаа байвал бидний дундаас хайр биш хар салхи бий болж, өөрсдийгөө ч энд тэндхийн хүмүүсийг ч бэртээдэг байж. Яагаад үргэлж хамт байх гэж биесээ үгүйлэн санадаг юм бэ???