003

587 85 5
                                    

Жихүүнийг хэд хоног хараагүй болохоор санаад байсан юм.

~Өөрт нь дахиж ирэхгүй нэгнийг санах, инээдтэй юм би үнэхээр тэнэг бололтой. Гэхдээ Пак Жихүүн согтуу байна.
Би яагаад айгаад байгаа юм болоо. Бид салсан, тэр надад одоо гар хүрч чадахгүй...

Харц нь чононых шиг догшин болчихож. Гэр бүлийн хүчирхийлэл гэж юу байдгийг би биеэрээ мэдэрч үзсэн. Архи хүнийг араатан болгож болдгийг би мэдэж авсан. Зодуулаад өвдөх, салаад сэтгэлээрээ өвчлөх хоёр юугаараа ялгаатай юм?
Хоёулаа чамайг өвтгөж л байгаа бол хоёулаа хүчирхийлэл. Зүгээр л биеийн болон сэтгэл санааны гэдгээрээ ялгаатай байгаа юм..

"Со Хэми, чи ч арчаагүй хүүхэн юм даа энд миний араар тавьж байгаа юм уу? Завхай эм." Хэмигийн нүүрлүү гараа сарвайхад Хёнсог амжиж гарыг нь зогсоогоод Жихүүний мөрнөөс түшин хар савхин буйдан дээр суулгахад Жихүүн түүний гарыг цохиод.

"Миний эхнэрийг булаасан адгийн амьтан чи байхнээ, би.. б.. би чамд" хэлээ ч дийлэхгүй болтлоо уучихсан бололтой.

Жихүүн Хёнсогийн энгэрээс заамдаад өөрлүүгээ татан чихэнд нь нэг зүйл шивнэв.

"Та буруу ойлгоод байна. Би Хэмигийн сэтгэл зүйч." Эмч Жихүүний гарыг хүчээр тавиулан гарынх нь чанга атганд үрчийсэн захаа янзлан хэлэв.

"Тэрэнд сэтгэл зүйчийн хэрэг байхгүй шүү дээ. Би Хэмиг тавхайгаа эргэтэл хайсан, гэхдээ гэртээ байхгүй байсан.. гомдмоор охин, нөхөртөө хоол ч өгөхгүй алга болчихдог.." чонынх шиг нүд нь аажмаар дуниартан анилдана. Жихүүн буйдангийн түшлэгийг налан нүдээ хэсэг анив.

"Би үнэхээр юу хийхээ мэдэхгүй байна. Яаж олж ирсэн юм болоо. Сэтгэл зүйчтэй их зүйл ярьсан бололтой цаг орой болсныг ч анзаарсангүй. Тэрнийг энд үлдээгээд явчихвал сэтгэл зүйчид төвөг удчих байхдаа." Хэмээн дотроо сэм бодтол Хёнсог.

"Түүний гэр хаана байдаг юм? Би хүргээд өгчихье, их орой болчихож чи зүгээр харьдаа." Гэж тэр хэлсэн. Хүний бодол уншдаг юм байхдаа, Хёнсог үнэхээр гайхалтай нэгэн юм аа..

Би Жихүүний гэрийг зааж өгөөд санаа зоволтгүй гэрийнхээ зүг явлаа. Тийм ээ, тэр одоо ч хэвээрээ байна яг л урьдын адил..

/FLASHBACK/

Хэми Жихүүнд оройны хоол хийж өгөхөөр 1 гудамжны цаана байх хүнсний томоохон дэлгүүрлүү явж зарим нэг хоолонд хэрэгтэй материал аваад гэрийн зүг мөхөөлдөс идэн тайван алхана.

We are YOUNG_Where stories live. Discover now