021

538 81 14
                                    

Хэмиг өөд болсныг ганц Хёнсог л мэдээгүй юм.Яагаад гэвэл тэр урд өдөр нь томьлолтоор явчихсан. Ердөө 3 хоног явах байсан тул ирчихээд Хэмигийн сэтгэлийг сэргээх аргаа бодсоор энд тэндхийн хөгжилтэй газрыг Google-ээс хайсаар байлаа.

Түүнийг явсны эхний шөнө Хэми амьсгал хурааж.

Хоёр дахь өдөр нь задлан шинжилгээ хийлгэж.

Гурав дахь өдөр оршуулах ёслолынх нь товыг гаргасан.

Энэ 3 хоногт цагдаа нар түүнийг амиа хорлосон гэдэгт бат итгэлтэй байлаа. Иймээс түүний хэргийг хааж өөрсдөө чөлөөт цагаа хөөсөн.

Жихүүн Хэмигийн ээж аавтай уулзахдаа биеэ боолтоор бүтэн ороочихсон очсон тул тэд Жихүүнийг цохиж зодож ч чадаагүй.

Харин түүний амнаас Хэмигийн туулсан амьдралыг сонсоод хэн, хэн нь Хэмид хүн шиг хандаагүйдээ, хүүхдээ анхаараагүйдээ гэмшиж яах учраа ололгүй хий дэмий усан нүдэлсээр сууна.

Хэми өөд болоод 3 хоножээ

Хёнсог олон цагийн нислэгээсээ бууж ирээд шууд л гэрийн зүг ачаа тээшээ зөөн явлаа. Бага ч болов нойр аваад Хэмилүү яаран гүйх тэнхээтэй байх гэж.
Гэрлүүгээ явах замдаа түүнлүү залгавч авсангүй.

Хёнсог одоо болтол гомдсоор л байгаа юм байна гэж бодоод хошуугаа унжуулан жолоогоо барив.

Харин хэсэг хугацааны дараа Хэмигийн ээж нь Хэмигийн утсаар залгалаа...

Гашуудал гэдэг ямар том зовлонгийн үер гээч...

Сэтгэл зүрх минь амь цогцосгүй болсон нэгнийгээ хажуудаа уяж чадаагүйдээ.

Түүнийг хангалттай хамгаалж чадаагүйдээ.

Амьддаа эдлэх ёстой байсан жаргалыг нь өгч чадаагүйдээ харуусах тэр л нэг сэтгэлд хар толбо үлдээсэн мэдрэмж.

Тэр минь хүйтэн шороон дунд хэвтчихсэн би түүний дээрээс гишгэлж хэнд ч хэрэггүй хэдхэн дусал нулимсаа унагаад л..

Энэ хэдий болтол үргэлжлэх болоо?

Би хэдий болтол чамгүй амьдарч чадах болоо?

Чамд би харуулаагүй түм буман гайхамшигаа өөртөө хадгалсаар ирсэн.

Тэр нь миний ХАЙР.

Би чамайг хайрлах хайраа нуухгүй байхаар шийдсэн.

We are YOUNG_Where stories live. Discover now