002

587 91 3
                                    

"Эмэгтэй хүн өөрөө бурхан, харамгүй өгөгч, хүчирхэг хэдий ч сул дорой харагддаг бурхны бүтээсэн хамгийн төгс бүтээл хийгээд амьдрал бүтээгч,,

"За~ үргэлжлүүлээд яриарай.."

"Би өөрийгөө хэзээ ч хэн нэгнийг бүтээх чадвартай төгс эмэгтэй гэж бодож байгаагүй, би их муу охин байтал бурхан надад үр заяасан.." Хэми өрөөгөөр дүүрэн санаа алдаад буцан яриандаа орлоо.

"Та манай ээж, аавд битгий хэлээрэй. Би одоохондоо хэлж амжаагүй юм аа, өөрөө хэлмээр байна."

"Хэлэхгүй ээ, хэдэн долоо хоногтой юм? Гэдэс чинь томроогүй л байна даа.." Хэмээн сэтгэл зүйч Чой Хёнсог эрхэм надаас сониучирхан асуув.

"2 долоо хоногтой, намайг анх бие давхар гэдгээ мэдэх үед Жихүүн өөр эмийн өврийг дулаацуулж байсан болж таарсан...
Би түүнд хэлж чадаагүй."

"Чамд хүндээр туссан байх тэр үед ямар мэдрэмж төрсөн бэ? Дэлгэрэнгүй яриач.."

"Би өөрийнхөө зогсож байгаа газраас цөмрөн дэлхийн гол хэсэглүү жингүйдэн унаад хэсэг хугацаанд тархины минь үйл ажиллагаа зогсчихсон мэт л байлаа. Цаашдаа юу хийж яахаа мэдэхгүй зүгээр гацсан... үнэхээр хэцүү байсан." Хэми өнгөрсөнд болсон бараан дурсамжаа ярихдаа уйлж байсан юм. Чин сэтгэлээсээ Жихүүнд гомдож бас өөрийгөө зэхэж байлаа. Муу сонголт хийсэн хүн нь Хэми өөрөө шүү дээ..

"Би чамд итгэж байна. Чи цаашдаа юу хийхээ сайн мэдэж байгаа, зүгээр л өөрийгөө юу хийж чадахаа хараахан мэдээгүй байгаа хэрэг." Чой эрхэм үнэхээр дулаахан инээх юм аа. Сайхан ауратай хүн шүү...

"Эхний өдөр гэхэд сайн байлаа, дараа ирэхдээ илүү их зүйлсийг ярьж сэтгэлээ онгойлгоно гэж найдъя

Oops! This image does not follow our content guidelines. To continue publishing, please remove it or upload a different image.

"Эхний өдөр гэхэд сайн байлаа, дараа ирэхдээ илүү их зүйлсийг ярьж сэтгэлээ онгойлгоно гэж найдъя. Гэхдээ өнөөдөр би чамд тус болж чадсан уу?"

"Ммм~ хэнд ч хэлээгүй нууцаа таньд ярьчихсан болохоор сайн хадгалж өгөөрэй..."

"Ойлголоо, миний амыг үдээстэй л гэж бод."

Хэми нүдээрээ инээн "Ойлголоо.."

Хаалга хүчтэй савагдан, хүнд хүнд амьсгаадаж ихэд ууралсан бололтой хэн нэгэн Хэмигийн зүг алхан шилэн хүзүүнийх нь ард зогсов.

Хэми алхах чимээг нь сонсоод л хэн болохыг нь таньлаа. Мэдээж Пак Жихүүн...

We are YOUNG_Where stories live. Discover now