008

465 78 7
                                    

Надаас илүү түүнийг хайрлаж чадах хүн байвал гараад ир!

Би зүгээр л түүнд хэтэрхий их хайртай.

Зөвхөн тэр хүн л намайг уурлуулж, гомдоож, баярлуулж чаддаг болохоор би түүнийг хэзээ ч тавьж явуулж чадахгүй.

Түүний өгдөг сая, сая өөр мэдрэмжүүд надад бүгдээрээ үнэ цэнэтэй байсан юм.

-
Халуундаа шатаж хөлөрснөөс болоод эмнэлгийн цагаан хослол нь нойт дааж чийгтсэн байлаа.

Түүнийг ухаан алдсан даруйд эмнэлэгт хүргэж ирсэн, хэн нэгэн түүний биеийн байдлыг эмчтэй нухацтай гэгч нь ярилцаж байв.

Хэми нүдээ нээн ийш тийш гайхсан байртай харахад, сүүлд кафед ухаан алдаж унаснаа санав. Түүнийг илүү дутуу үйлдэл хийхгүй буруу харан хэвтэж байтал гаднаас хүн орж ирэх чимээ дуулдав.

Эргээд хартал Жихүүн байдгаараа бараан царайлан орж ирлээ. Хамгийн сонин нь Хэми түүнийг байгаад үнэхээр их баярлаж байсан юм. Сэтгэл нь бага ч болов тайтгаран инээвхийлэв.

"Энэ хүүхэд чиний тэр Еэдам эсвэл Хёнсогийнх юм байна тийм үү??" Гэж тэр асуусан. Түүний Хэмигээс хамгийн түрүүнд асуусан асуулт нь энэ байлаа. Жихүүн ядаж л "Бие чинь дээрдэж байна уу?, Яагаад ухаан алдчихсан юм?" гэж асууж болох л байсан.

"Юу!?"

"Энэ миний хүүхэд яаж ч бодсон биш!! Би чамайг мэдээд байсан юм, чи миний араар ингэж явдаг байсан юм уу??"

"Боль!"

"Яагаад болино гэж бид одоохондоо зүй ёсоор салаагүй байгаа, би чиний нөхөр чи миний эхнэр хэвээрээ байхад. Наадах чинь хэний хүүхэд юм? ХЭЛЭЭЧ!! ЧИ ХЭНИЙ Г*ЛГИЙГ ХЭВЛИЙДЭЭ ТЭЭГЭЭД БАЙГАА ЮМ!!!"

"БОЛЬ!!!!БОЛИОД ӨГ, ХЭНИЙХ Ч БАЙСАН ЧАМД ХАМААГҮЙ"

"Заа за, ийм байсан юм биздээ, муу г*чий"

"Яагаад чи намайг тэр муу сайн *нхнуудтайгаа жишээд байгаа юм? Чи миний араар нөхөртэй эрийг урхидаж зугаацдаг шалихгүй амьтадтай энгэр зөрүүлээд явсныг чинь юу гэх юм? Чи тэрийгээ юу гэх гээд байгаа юм.. Хэнээс болж би хүүхдээ өнчрүүлж байгаа билээдээ,,

"Чи наад зулбасагаа миний хүүхэд гээд байгаа юм уу? Чи хар тамхиндаа мансуураад явж байхдаа танихгүй хүний хүүхдийг тээчихсэн ч юм билүү"

We are YOUNG_Where stories live. Discover now