Сүжин Жихүүнд тусд нь том өрөө гаргаж өгсөн юм. Жихүүн тэр өрөөнд орсон л бол өглөө ажилдаа явах хүртлээ гарч ирдэггүй. Бас болоогүй гарч орохдоо байнга түгжинэ.
Хааяа өрөөндөө Еэжитэй хамтдаа цагийг өнгөрөөдөг ч ихэнхдээ оройн 9 цагт ирдэг учир Еэжи түрүүлээд унтчихдаг.Харин Сүжин өнөөдөр бэлтгэлгүй, асрагчаа явуулж хүүхдээ өөрөө харж байгаа. Еэжитэй өдөр хамт байж байгаад унтуулчихаад Жихүүний тэгж их түгжиж нууж хаагаад гарч ирдэггүй өрөөлүү нь түлхүүрийг нь хувилж аваад орж байгаа царай нь энэ.
Тэрний түүнд зориулж худалдаж авсан шинэхэн ор, хувцасны дунд хэмжээтэй цагаан шүүгээ, ажлын ширээ л түүний өрөөнд байв.
Сонирхоод үзчихээр зүйл нь түүний ажлын ширээ л байсан юм. Ширээн дээр овоолж тавьсан бичиг цаас, бал харандаа, зөөврийн notebook бас жаазанд хийсэн Хэмигийн зураг байв. Сүжин нүдээ эргэлдүүлсээр тухтай сандал дээр нь хөлөө ачин суулаа. Тэр Хэмигийн зурагтай жаазыг хармааргүй байсан тул доош нь нүүрийг нь хаан тавив. Хэсэг харж сууж байгаад хэдэн шургуулгануудлуу нь гараа гүйлгээд дотор талыг нь хартал эхний нүдэнд дунд зэргийн хэмжээтэй тэмдэглэлийн дэвтэр байв.
Уншсан уншаагүй Жихүүнийг угаасаа мэдэхгүй гэж бодоод дэвтрийг нээн эхний хуудсанд бичигдсэн бүх зүйлийг нүд цавчилгүй уншив. Хоёр бас гурав, дуустал нь бүх хуудсыг уншаад дуусгачихав.
Сүжиний уншсан зүйлс бүгд Жихүүн Хэми хоёрын тухай байсанд уур нь хүрж атаа хорсол нь дэврээд ирэв. Бичсэн он сарыг нь харахад хамгийн сүүлийн хуудсыг нь өчигдөр бичсэн байлаа. Охиныхоо талаар болон түүний талаар дурдаагүй байсан нь түүний төлөвлөгөө бүтэлгүйтэж байгааг өөрт нь хэлээд өгчихлөө.
Төлөвлөгөө гэдэг нь Жихүүний энд байх 2 жилийн хугацаанд охиндоо дасгаж байгаад дараагийн жилүүдэд нь хүүхдийнхээ нэрийг барьж түүнтэй дахин хамт амьдрах. Жихүүн энэ 2 жилийг дуусвуу үгүй юу Хэмилүү гүйгээд очих нь тодорхой. Хэмиг дурдах болгонд л нүднээс нь хайр бас бага зэргийн гуниг харагдах болсон.
Харин түүний төлөвлөнөөнд одоо Хэмиг зайлуулах нэмэгдчихлээ. Тэр анх Парисаас ирэхдээ л замд нь хөндөлссөн хэнбугайг ч өөрийн гараар үгүй хийнэ гэж шийдээд ирсэн. Түүний яаж зовж төрүүлсэн хүүхдийг Жихүүн хөсөр хаясан билээ, түүнийг хайрлах хайрыг юман чинээ тоогоогүй билээ. Бүгд түүнийг үл тоосоор ирсэн, тийм учраас л тэр одоогийнх шигээ юу ч хийхэд бэлэн хорон нэгэн болж чадсан.
YOU ARE READING
We are YOUNG_
RomanceХамтдаа байвал бидний дундаас хайр биш хар салхи бий болж, өөрсдийгөө ч энд тэндхийн хүмүүсийг ч бэртээдэг байж. Яагаад үргэлж хамт байх гэж биесээ үгүйлэн санадаг юм бэ???