Хёнсог Хэмиг хүргэж өгчихөөд гэрлүүгээ жолоогоо барин хурдны замаар давхина. Түүний замыг сарны сүүмгэр гэрэл болон машиных нь холын гэрэл гэрэлтүүлж байлаа.
/FLASHBACK/
-
"Чамаас манай Хэми ямар зөвлөгөө авдаг юм?" Жихүүн Хёнсогийн машинд суун гэрлүүгээ хүргүүлэхдээ түүнээс энэ асуултыг асуусан юм."Хэмигийн сэтгэл зүй чамаас болж тогтворгүй байгаа, нэгэнт л салсан бол эр хүн шиг тавиад явуулчих." Хёнсог гэрлэн дохиогоор эргээд, машинаа хурдхан шиг зогсоолын талбайд тавиад тэрэнлүү харахад хоосорч гансарсан нүд түүнийг угтан авав.
Жихүүн яг одоо хэрхэн яаж амьдрахаа сайн ойлгохгүй байгаа бололтой хий гөлрөн суух аж. Хёнсог муу ч сайн ч сэтгэл зүйч хүн болохоор түүнийг зүгээр хараад сууж чадсангүй.
"Хамт байхдаа үнэ цэнийг нь ойлгоогүй ч явсных нь дараа ойлгож байх шив. Хэцүү байна уу?"
"Ммм~ үнэхээр хэцүү байна...
Орой гэртээ орж ирэхэд Хэми намайг гэрэл татуулсан инээдээр угтаж авчихаад гадуур хувцсыг минь эмхлэн оройн хоолыг маань аягалж өгдөг байсан. Хэми миний бохирдуулсан хувцсыг угаачихаад дандаа индүүдэн эвхэж өгдөг байсан. Аав, ээж хоёрыг ирэхэд гэрээ үргэлж дээд зэргийнээр цэвэрлээд хоол сайн хийж чаддаггүй ч гал тогоонд хэдэн ч цагаар хамаагүй зогсоод хав халуун хоолоор гэр бүлийг минь дайлдаг байсан." Жихүүн нусаа татан доголон нулимс дуслуулан өчих аж.Хёнсог үүнийг сонсоод бага зэрэг бачимдав. Хэми түүнийг өөрөөсөө илүү хайрладаг байтал Жихүүн зүгээр л гэрийн үйлчлэгч мэт харьцаж хайрлахаа мартсанд нь үнэхээр уур нь хүрч байлаа.
Гэр бүл болох мэдээж амаргүй. Гэхдээ эхнэрээ зарц шиг боолчлохоосоо өмнө хайрлах хэрэгтэй байсан юм. Хёнсог түүнийг Хэмид хайр гэж юу болохыг мэдрүүлж чадаагүй хэмээн таамгалсан. Яагаад гэвэл Хэми хангалттай хайр хүртсэн хүн шиг харагддаггүй.
Хёнсог Хэмиг Жихүүнд хайрлагдаж чадаагүй болохоор хар тамхи татаж тэр зүйлээр хайр гэж юу болохыг мэдрэх гэж оролддог байсан гэж бодсон.
Мэдээж энэ үнэн.
"Бас тэр намайг хайрладаг байсан.." Жихүүн үгнийхээ араас залгаж хэлээд машины хаалга нээн гэрлүүгээ орох гэж ядав.
"Тэгвэл чи түүнд хайртай байсан юм уу?" гэж шивнээд унтарч байсан машинаа дахин асаан зогсоолын талбайгаас гарлаа.
/END/
Жихүүн's pow;
Хэми бид хоёр албан ёсоор салах өргөдлөө өгөөд 2 хонож байгаа. Шүүх бидэнд 3 сар хамт байж эргэцүүлэн бодох хугацаа өгсөн ч Хэмигийн ээж аав хоёр охиноо аваад явчихсан.
Анх Хэми намайг эргүүлж эхэлсэн, би тэр үедээ дургүй байсан юм. Тэр үнэхээр балчир нэгэн учраас, хайр гэж юу болохыг мэддэггүй жаахан охин зүгээр л шохоорхлоо үүрдийн хайр гэж итгэсэн байх гэж бодсон.
Гэхдээ би ч бас урьд өмнө нь хайр гэж яг юу болохыг мэддэггүй байж таарсан. Би хайрыг зөвхөн бие биенээ тэвэрч, үнсэж, хамтдаа халуухан шөнийг өнгөрөөх л гэж боддог байлаа.
Гэвч Со Хэми гэх охин намайг арай өөрөөр хайрлаж байсан юм. Тэр намайг үнсэх гэж яарах бус хоолоо идсэн үгүйг минь түрүүлж асуудаг, тэврэх бүртээ энэ мөчийг бяцхан тархиндаа үүрд хадгалах шиг нандигнан тэвэрдэг байсан бас болзоонд ирэхдээ үргэлж өөрөө хоолоо хийж ирдэг байлаа. Бид бараг л мөнгө үрсэн болзоонд явж үзээгүй, тэр үед л би энэ охин намайг хэзээ ч муу явуулахгүй гэдгийг ойлгож авсан.
Бас бид хааяа галзуу бас солиотой зүйлс хийдэг байлаа, миний Хэми үнэхээр сэргэлэн нэгэн учраас би түүнтэй хамт байхдаа хэзээ ч уйдаж байгаагүй.
Хэми өөрийгөө муу охин гэж хочилдог ч тэр харин ч эсрэгээрээ нэгэн.
Гэхдээ би түүний биеийг хөх няц болгож байхдаа юу бодож байсан юм бол? Санаандгүйгээр Хэмиг алчихсан бол яах байсан юм Пак Жихүүн?
Магадгүй Хэмигээс салсан нь зөв байсан байх. Надаас илүү сайн хүнтэй учрах эрхтэй хүн. Би хажуудаа байлгаад байвал хавдсан нүд, шарх сорвиор дүүрсэн бие л түүнд минь үлдэнэ.
Би түүнийгээ яаж гомдоолоодоо, миний хажууд зодуулсан ч гэсэн болоогүй юм шиг өнгөрөөж, хараалгуулсан ч гэсэн сонсоогүй юм шиг царайлдаг байсан.
Гэхдээ би бяцхан гүнжийнхээ өмнө бузар *нхантай үнсэлцээд зогсохдоо түүнийг хараад л өнгөрөөх байх гэж бодсон. Инээдтэй байгаа биз, би зүгээр л Хэмиг тэвчээд хараагүй юм шиг өнгөрөөчихнө гэж бодсон юм.
Хэрвээ би түүний өмнө тийм зүйл хийгээгүй байсан бол Хэми надад насаараа зодуулаад ч хамаагүй хамтдаа амьдарч чадах байсан байх.
YOU ARE READING
We are YOUNG_
RomanceХамтдаа байвал бидний дундаас хайр биш хар салхи бий болж, өөрсдийгөө ч энд тэндхийн хүмүүсийг ч бэртээдэг байж. Яагаад үргэлж хамт байх гэж биесээ үгүйлэн санадаг юм бэ???