015

359 67 4
                                    

Амь голгүй миний дан орших биеийг.

Хэми л амьлуулж өгсөн.

Хэми өөрийгөө хайрлах хайраа надад бүгдийг нь өгсөн.

Харин би одоо.

Түүнийгээ гомдоох гэж байна.

Гуйя Хэми!

Намайг Уучлаарай.

~Жихүүн

/2 хоногийн дараа/

Биенд нь архины үнэр нэвчиж гэрийнх нь шалаар нэг хөглөрсөн вискиний шилнүүдийн тоо гадны хүнд бол хэрээс хэтэрсэн харагдахаар байв. Хёнсог Хэмиг санах бас хайрлах тэр мэдрэмжүүдээ бүгдийг нь аргацаах гэж хэрэндээ л хичээсэн.

Ажлаасаа 7 хоногийн чөлөө хүртэл аваад. Гэртээ байгаа, юу ч бодохгүй, юу ч хийхгүй, ганцаараа. Өөр өөрийгөө тусгаарлаад гэртээ архичин болчихсон сууж байна.

Цээж нь байнга хөндүүрлэж бие нь Хэмиг нэхээд түүнийг тайван байлгаж өгөхгүй байв. Уусан хатуу зүйлдээ ухаан нь балартсан байгаа ч түүний эд эс түүнтэй адил сэтгэл зүйч бололтой.

Хёнсог угаалгын өрөөндөө орон шүршүүрийн хүйтэн усан дор толгойгоо гудайлган зогсоно. Архиа бага ч болов гаргахын тулд, гэхдээ санаснаар болоогүй.

Бие нь чичирч, хөлнийх нь булчин зангиран, шүрмэс нь хальт татах шиг болов. Хэт их даарснаасаа болоод бүх биеийнх нь шар үс босчихжээ.

Шүршүүрийн хүйтэн уснаас болоод түүний гэрт өмсдөг хувцас чийг дааж түүнийг улам л дааруулав. Яах учраа олохгүй зогсож байтал түүний гэрийн хаалгыг цохих шиг болов.

Найгаж гуйвсаар арай ядан хаалган дээрээ очоод дурангаар хартал Хэми зогсож байв.
Гэхдээ байдгаараа норж бас уйлсан бололтой нүднийх нь будаг хацрыг нь даган урсжээ.

Хёнсогийн гаргах гээд гаргаж чадахгүй байсан тэр архи түүний царайг харах төдийд л гарчих шиг боллоо. Хаалгаа бушуухан нээтэл аль хэдийн харуй бүрүй болчихсон байв бас гадаа их ширүүн бороо орж байлаа.

Хэми бага зэрэг инээмсэглэх аядаад түүний гэрлүү зөвшөөрөл аван оров.

"Яагаад гэнэт..?" Хёнсогийг ийн асуухад Хэмигийн саяхан л тэвчиж байсан нулимс тэвчээрийнхээ хязгаарт хүрэн жолоодлогогүй урсаж эхлэв. Бор хүрэн нүд нь хэт их уйлснаас болж улааж бас хавджээ.

"Жихүүн.. Жихүүн намайг.. Үгүй ээ Жихүүн.. Жихүүн...." ярьж чадахгүй уйлж байхыг нь хараад Хёнсогийн архи бүрэн гаран эрүүл боллоо. Эхлээд Хэмиг тайвшруулах хэрэгтэй гэдгийг тэр хамгийн сайн мэдэж байсан юм.

Түүнийг дагуулан буйдан дээрээ суулгаад өөрийнхөө уудаг тайвшруулах цайг түүнд найруулж өгсөн юм. Яг одоо тэдний хувцас хоёул нойтон байгаа болохоор Хёнсог Хэмид хуурай том алчуур авчирж өгөн түүний биеийг ороон биеийн дулааныг нь хадгалахыг хичээв. Харин өөрөө хуурай хувцас өмсөхөөр унтлагын өрөөлүүгээ очин  хувцасаа өмсөөд иртэл Хэми аль хэдийн цайныхаа нөлөөнд бас уйлсныхаа ачаар унтаад өгсөн байв.

Түүнийг дээрээс нь ажиглаж байтал цагаан алчуур бага зэргийн цустай болсныг анзаарав. Тэр сандран түүний биеийг асуудалтай үгүйг шалгаж байтал түүний гуяыг цус даган урсаж байх ажээ.

We are YOUNG_Where stories live. Discover now