Жихүүн эх хүн үрээ алдах ямар хэцүү гэдгийг өөрөө мэддэг, Сүжин хүртэл хүүхдээ авхуулах биш төрүүлэхийг хүссэн байтал Хэми хүүхдээ яаж хайрлаж байгааг тэр тааварлаж дийлэхгүй байсан юм.
-
Хэми удаан ирээгүй гэрийнхээ хаалгыг нээтэл өөдөөс нь нохойн хороо угтаж авав. "Энэ бол хүн амьдардаг газар биш" гээд хэлчихмээр л байлаа.Дутуу идээд хаясан түргэг хоолны хайрцагнууд шалаар нэг хөглөрч 7 хоног агаар оруулаагүй мэт давчуу байх бөгөөд угаалгын өрөөг бол ярих ч хэрэггүй биз.
Угаалгүй удсан хувцаснуудаа бүгдийг нь нэг буланд овоолсон байх бөгөөд дандаа шинэ хувцас авч өмсдөг бололтой тасдаад хаячихсан шошго ч бас чамгүй их байв.
Хэми зүгээр юу гэхээ мэдэлгүй гацан зогсож байтал Жихүүн.
"Чамайг авчрахаас өмнө цэвэрлэх гэж байсан ч амжсангүй ээ, ойрд их ажилтай байсан юм. Гэхдээ одоо би чамд цэвэрлэхэд чинь туслана аа~" гэж хэлээд Хэмигийн чимоданыг унтлагын өрөөний шүүгээнд оруулан доторх хувцаснуудыг нэг нэгээр нь цэгцтэй эмхлэн хийлээ.Хэми санаа алдаад хэсэг бодож зогсож байгаад хамгийн түрүүнд агаар оруулахаар болон цонхлуу явав. Цонхоо онгойлгочихоод цэвэр агаар амьсгалан гадаах орчныг харуулдан зогслоо.
Удахгүй намар болох гэж байгаа болохоор навчнууд эхнээсээ шарлаад эхэлчихжээ. Хүүхдүүд гадаах тоглоомын талбайд бие биетэйгээ хөөцөлдөн тоглох нь Хэмид хичнээн өхөөрдөм харагдсан гээч...
Хэсэг хугацааны дараа гэрээ бүрэн цэврэлж дуусаад тэд хоёул ядарсан учир удаан хамт суугаагүй буйдан дээрээ хамтдаа эвхрэн уналаа. Жихүүн Хэмигийн мөрөөр тэврээд өөрөө утсаа оролдож эхлэв. Харин Хэми удирдлагаа аван үздэг цувралаа үзлээ.
Жихүүний царай гэв гэнэт хувьсхийн цайгаад эхлэв. Утсаа хараад анх удаа ингэж сандарч бас айж буй нь энэ.
Нийтлэл гарчихсан байв.
Сүжиний талаар..
Түүнийг балетийн урлагт эргэн хөл тавьж буйг дурдсан байлаа.Гар хөлийн үзүүр нь хэт айснаас болоод хөрж бас чичирч байна. Хэми ч үүнийг анзаарав. Гэхдээ асуусангүй. Учир нь түүнийг нэг зүйлээс айдгийг Хэми мэддэг ч асуудаггүй байсан юм.
Шөнө болгон хүйтэн хөлс нь урсаж, зүүдлэх бүрдээ ганц хоёр нулимс дуслуулна. Гэхдээ Хэми үүнийг жижигхэн асуудлаас болж ингэж байна гэж бодоод байдаг юм. Хэмиг магадгүй асуучихвал өөрийг нь шоолж байна гээд уурлах байх гэж эмээдэг юм.
-Жихүүн's pow:
"Үнэхээр тэр ирлээ гэж үү?, бас миний охин ч гэсэн ирчихсэн байхнээ. Би одоо Хэмид хэлвэл тэр надад гомдох болов уу? Тэр намайг хайрлахаа больчихвол яах вэ?" ингэж бодох төдийд л түүний зүрх нь шархалж цээжийг нь хутгаар эрээччих шиг болж байв.
Жихүүн мэдээж охиндоо хайртай царайг нь хальт харж байсан ч дурсамжнаасаа төвөггүйхэн олоод л харчихдаг. Харин Хэмиг Жихүүний бүх эд эс хайрладаг, Жихүүний зүрх үргэлж Хэмигээс болж лугшдаг.
Чамтай хамт л биш бол би мөнгөөр бороо орсон ч гуниглана.
Чи дэргэд минь байхгүй байхад 100 хүүхэн энгэрт минь наалдаад ч чамайг л биш бол би гуниглана.
Чиний хийсэн хоол биш л бол би хичнээн амттай хоол идсэн ч чиний хийсэн хоолыг санаж гуниглана.
"Со Хэми"
Намайг битгий гуниглуулаач.
YOU ARE READING
We are YOUNG_
RomanceХамтдаа байвал бидний дундаас хайр биш хар салхи бий болж, өөрсдийгөө ч энд тэндхийн хүмүүсийг ч бэртээдэг байж. Яагаад үргэлж хамт байх гэж биесээ үгүйлэн санадаг юм бэ???