/2 сарын дараа/
Би эмэгтэйчүүдийн эмчид үзүүлэхээр эмнэлэгрүү ганцаараа явлаа.
Авсан цагаасаа эрт очсон тул үүдэнд нь төрөх дөхсөн эмэгтэйчүүдтэй хамт суув. Гэхдээ тэд надаас ялгаатай нь нөхөртэй байсан юм. Надад эмнэлэгрүү дагуулж ирээд хүүхдээ хамтдаа эход харуулах нөхөр байхгүй нь харамсалтай..
Миний гэдэс одоохогдоо томроогүй л байна. Гэхдээ цаг хугацаа өнгөрөх тусам шаар хийлээд хийчихсэн юм шиг том болох биз, би үнэхээр ээждээ хэлж зүрхлэхгүй юм. Айгаад, ичээд, нууцаар гэрэлсэн хүнээсээ салсан хэрнээ салахдаа бүр бие давхар болчихсон. Ээж минь одоо надаас болж хангалттай стресстэж байгаа.
Өөрийнхөө амьдралыг бодсон ч тэр, энэ хүүхдийн амьдралыг бодсон ч тэр би хэзээ ч хүүхдээ бүрэн бүтэн амьдруулж чадахгүй байхаа. Эсвэл зүгээр л авхуулчихдаг юм билүү?
Гэхдээ би хүний амь тасалмааргүй байна, энэ хүүхдийн буруу гэж юу байхав. Мунхаг миний л буруу, ээжийгээ уучлаарай миний хүйс нь тодорхойгүй хүүхдээ..
Удалгүй миний үзүүлэх ээлж ирэн эмчийн өрөөлүү орлоо.
"Сайн байна уу?"
"Аан за Хэми, бие нь дажгүй юу?"
"Ммм~"
"Заа тэгвэл чамд 7 хоногийн өмнө авсан шинжилгээний чинь хариуг хэлье..
-
Ургийн бойжилт их удаан явагдаж байна.
Чи ямар нэг мансууруулах төрлийн бодис хэрэглэдэг үү? Жишээ нь архи, тамхи татах ч юм уу?""Аан юу, тийм ээ гэхдээ миний хүүхдэд энэ зүйлс нөлөөлөхгүй биздээ?"
"Хамгийн их нөлөөтэй, та хэрвээ хорт муу зуршилаа хаяхгүй бол ураг эндэж эсвэл ямар нэг хөгжлийн бэрхшээлтэй төрж болзошгүй.."
"Жишээ нь ямар"
"Хараагүй, хэлгүй, сонсголын бэрхшээлтэй гэх мэт.. таньд л гэж зөвлөхөд хүүхдээ эрүүл төрүүлэхийг тулд хорт зуршилаасаа заавал салах хэрэгтэй байна."
"Амм~, за.."
" Заа~ тэгвэл одоо эхогоор хүүхдээ харуулахдаа бэлдээрэй..
-
"Цөхөрч байна.. би яагаад ингэж амьдрах ёстой гэж, өдөр шөнөгүй Жихүүн л бодогдоод салсандаа харамсаад ч байх шиг. Түүний үнэрийг, түүний инээмсэглэлийг, тэрний гарыг дэндүү их санаж байна.Зодуулаад ч хамаагүй түүний хажууд үлдээд хүүхдээ гаргасныхаа дараа жаргалтай болчих ч байсан юм билүү. Хүүхэд гэр бүлд аз жаргал авчирдаг шүү дээ...
YOU ARE READING
We are YOUNG_
RomanceХамтдаа байвал бидний дундаас хайр биш хар салхи бий болж, өөрсдийгөө ч энд тэндхийн хүмүүсийг ч бэртээдэг байж. Яагаад үргэлж хамт байх гэж биесээ үгүйлэн санадаг юм бэ???