020

351 67 11
                                    

Шүүх эмнэлэгийн цогцос шинжлэх тасагт амьгүй болсон охиноо итгэлгүйхэн харж, өр нь эмтэрч цээжиндээ асар их гуниг тээсэн эцэг эх хоёр.

Хэмигийн ээж одоо хүртэл итгэж өгсөнгүй. Охин нь үхсэн гэдэгт ч, амиа хорлосон гэдэгт ч. Энэ байж болох хамгийн муу хэрэг. Хорвоод ганцхан охин үрээ өөрөөсөө түрүүлж үхсэн байхыг харах. Гараараа амаа дарсаар нөхрийнхөө энгэрт наалдан уйлаад л байв.

Харин Хэмигийн аав эхнэр охин хоёрынхоо дэргэд хэзээ ч уйлж байгаагүй ч энэ удаа тэсэлгүй ганц хоёр том нулимс унагаад охиноо юуны учраас, юуны улмаас ийм байдалтай болсон болохыг бодон тунгаалаа. Гэтэл энд байх ёстой, хамгийн их гуниглах ёстой хүн байхгүй байгааг санаад. Хэмигийн ээжийн мөрний хоёр талаас барьж байгаад.
"Ухаантай бай! Бид охиноо амиа хорлох тэнэг биш гэдгийг мэднэ! Энд нэг л учир байгаа. Жихүүн хайчсан юм? Тэр одоо болтол мэдээгүй гадуур зугаацаад явж байгаа юм биш биз!!"

Хэмигийн ээж "Жихүүн охиныг минь харж хандах ёстой байтал хайчсан юм бол? Тэрний энэ их завхайрлаас болж л охин минь үхчихлээ! Би тэвчихгүй нь, би Жихүүнийг өөрийн гараар дуусганадаа..." цээжээ даран газарт биеэ хумиад суучихав.
Ингэхдээ тэрээр уйлсаар л байлаа.

Хэмигийн аав цагаан даавуугаар хучсан, хөрсөн охиноо тэврээд даавууг нь хальтхан нээн духыг нь үнэрлэв. Охиных нь хүүхэд шиг үнэр арьлаагүй байсанд зүрх нь голдоо хэд хэд эмтрэн, нүдээ аниад өөрийгөө буруутгаж эхлэв.

Өглөөний мэдээг Хэмиг таньж мэдэх бүх хүн үзсэн Жихүүн Сүжин хоёр ч бас.

Сүжин төв царай гаргасаар Жихүүнлүү хартал тэр аль хэдийн уйлчихсан байв. Эцэс төгсгөлгүй нулимс. Өөрийгөө харааж амандаа бувтанасаар гал тогооны өрөөлүү очин гартаа хамгийн том хутгыг атаад гараа сийлж эхлэв.

"Чамайг тэврэх гэж би гартай төрсөн.
Чамайг үнсэх гэж амтай төрсөн.
Чамайг харах гэж би нүдтэй төрсөн юм. Гэхдээ үхсэн дүрээр чинь биш!" Гэж хэлээд гэдэснийхээ урд хутгаа зог тусгах үед.
Сүжин гарч ирээд больхыг гуйлаа.

Жихүүн үл зогсох бөгөөд гуниг цөхрөл өвдөлтөөсөө болон орилж хашхична. Еэжи ээж аав хоёрыгоо тоглож байсан авсаархан жижиг өрөөнөөсөө гарч ирэн ажиглахдаа аавыгаа үзэн ядаж эхлэв.

Хоёрхон настай өөдөсхөн амьтан ээжийгээ эргэн уйлахдаа аавлуугаа хамгийн муухайгаар харж байлаа. Харин Сүжин охиныхоо нүдийг таглаад өөрийнхөө өрөөнд аваачин хөнжлөөр ороогоод утсаа чичигнэн аваад түргэн дуудав.

We are YOUNG_Where stories live. Discover now