011

484 74 13
                                    

Хёнсог Хэмитэй уулзаагүй сар гаруй болж байна, өөрийгөө томилолтоор ингэж удаан гадагшаа явна гэж бодоогүй болохоор Хэмиг маш их санаж байгаа.

*Хёнсог одоо Парист сэтгэл судлалын чиглэлээр лекц тавьж байгаа.

-
Сар гаруй сэтгэл зүйн зөвлөгөө аваагүй яаж шуухан байгааг нь таамаглаж ч чадахгүй байна.

Жихүүн дахиж манай Хэмиг зовоосон болов уу? 10 хоногийн өмнө л утсаар ярьсан, хоолой нь дажгүй сонсогдож байсан шүү. Байнга утсаар яриад байвал буруугаар ойлгочих байх. Үнэхээр их санаж байна.      /Хэмигийн инээмсэглэсэн зургийг гаргаж ирээд гараараа хацар үсийг нь зөөлөн илэх/

Хэми's pow:

Бие нь дажгүй сайжирсан болохоор ойр ойрхон эмнэлгийн гадаа гарч салхилан сэтгэл санаагаа удирдахыг хичээдэг болсон. Кокайны хэмжээ багассан ч эмнэлгийн эм тариа нөхчихдөг болохоор нэг талаараа түүний мөнгийг бага ч гэсэн хэмнэж байгаа.

Жирэмсэн хүмүүс эм хэрэглэх буруу ч гэлээ Хэмигийн амийг магадгүй энэ эмнүүд зогоож байж ч магадгүй гэж эмч ажилчид таамаглаж түүнд хяналт тавьж анхаардаг. Еэдамын сайн найз тул Асахи цаг тутамд түүний биеийн байдлыг шалгадаг.

Асахигийн олж мэдсэн зүйл бол Хэми их хэмжээний бэртэл авсан ч эмнэлэгт үзүүлж байгаагүйгээс үүдэн биеийн байдал нь ийм дээрээ тулсан.

Ийм дээрээ гэдэг нь Хэми хүүхэд тээх боломжгүй болсон гэсэн үг...

Одоохондоо Хэмид мэдэгдээгүй ч хүүхдийнхээ талаар асуух бүрт сэтгэл нь эмзэглэдэг.

-
Хэми аль хэдийн энэ газар ирээд 7 хонож.
Жихүүн ганц ч удаа эргэж ирсэнгүй.
Энэ байдал нь Жихүүн Хэмид хайргүй болохыг хэлээд ч өгөх шиг.

Хэми одоо тэрэнд яаж өөрийнх нь хүүхэд болохыг ойлгуулах талаар нухацтай бодно.

Гэнэт ганц хүний том саруулхан эмнэлгийн өрөөний хаалгыг гаднаас нь хэн нэгэн нээв.
Буруу харан хэвтэж байсан Хэмиг цочоож орхилоо, арагшаа эргэж харахын завдалгүй түүний орны хажуугаар хэн нэгэн орж ирэн халуун тэврэлт түүнийг бүчин авлаа.

Хэми тэр тэврэлтээс бултах гэж хичээсэн ч.
"Зүгээр ингээд байж бай, тавхан минут ингээд хэвтчихье.." хэмээн гүн санаа алдалт Хэмигийн чихэнд хүрэв.

Жихүүнийг болохыг хоолойгоор нь таньсан Хэми тайвширан тонгочихоо болив.
"Хоёулаа ярилцах цаг нь ирсэн гэж бодож байна уу?" Жихүүн хэсэг хугацааны дараа ийн хэлэхэд Хэми толгой дохин түүнлүү эргэн харав.

We are YOUNG_Where stories live. Discover now