005

485 77 4
                                    

/FLASHBACK/

-
Жихүүн бол миний бүх ертөнц, дэлхий. Би түүнгүйгээр өөрийнхөө амьдарлыг төсөөлөхгүй байна. Тэр үнэхээр надад хайргүй болохоор зоддог юм байхдаа. Эсвэл хэт их хайрласан болохоор цохидог юм болов уу?

Өнөөдөр тэр надад 3 дахь удаагаа гар хүрсэн, магадгүй миний буруу байсан байх.

Би түүнийг хэтэрхий их утсаа оролдоод байхаар нь утсыг нь шүүрч аваад газар шидчихсэн юм. Гэхдээ тэр надаас илүү утсандаа хайртай байсан юм билээ. Утасных нь дэлгэц дундуураа цуурчихсан байсан, утсаа тэвдчин авахдаа хагарсан хэсгийг нь нягталж асаж буй үгүйг нь шалгаад надруу зурс хийн муухай харсан.

"Яадаг муу *л*гчин бэ?? Чи энэ утсыг хэр үнэтэй болохыг мэдэх үү? Арайчдээ" гэж хэлэн шал алгаараа цохив.

"Уучлаарай, чи.. ч. Чи утсандаа л анхаарлаа хандуулаад байсан биздээ, намайг тоогоогүй болохоор чинь л..."

Тэр огцом босож ирээд намайг ханатай шахан хоолойноос минь багалзуурдав.

Амьсгаа боогдон, цусны эргэлт удааширч толгой өвдөж байв. Хацрыг минь даган нулимс урсана.

"Уучлаарай миний буруу... гуйя Жихүүн аа, болилдоо, гуйж байна... гуйж байна шүү дээ." Би цурхиран уйлж эхлэхэд Жихүүний гар аажмаар сулран надруу нэг тийм харцаар ширтэж эхлэхэд би хоолойгоо барин доош суулаа. Одоо болтол амьсгал давчдаж, цээж бачуурна, нус нулимсандаа холилдоод амьсгаа авах бүр хэцүү болж эхлэв.

Хэт их уйлснаас болоод толгой эргээд бие минь улам хүнд санагдаж хуруугаа ч хөдөлгөх тэнхэлгүй болсон байлаа. Жихүүн надаас холдоогүй, миний үйлдэл бүрийг ажиглаад чимээгүй зогсож байсан.

"Чамд одоо сайхан байна уу? Бах чинь ханаж байгаа байх тийм үү? Би чиний эхнэр Жихүүн аа, чи надад хайртай гэж хэлсэн болохоор, чи намайг хайралдаг болохоор би чиний хажууд байгаа. Чамд үнэхээр их гомдож байна..."

Ингэж хэлэхэд тэр миний үсийг хойш элбээд намайг тэврэн буйдан дээр суув. Яг л миний аав шиг хоёр хөлөн дээрээ намайг суулгаад өөрөө энгэрт минь нүүрээ наан амандаа уучлалт эрнэ.

"Уучлаарай, хонгор минь.. би.. би... би чамд хайртай шүү дээ. Уучлаарай, уучлаарай, уучил..."

Би түүнийгээ яаж уучлахгүй байж чадах билээдээ, зөрүүлэн түүнийг тэврээд
"Дахиж битгий ингээрэй.." хэмээн чихэнд нь зөөлөн шивнэсэн юм.

/END/

Хэми машины цонхоор ийш тийш харан хэсэг чимээгүй суусны эцэст ам нээлээ.

"Чой эрхмээ, тэр хосыг харж байна уу?/Инээх/ Ёстой хөөрхөн байгаа биз. Тэр залуу найз охиноо үүрээд гүйж байгааг нь хардаа, хмм~ би ч бас тэгж үүрүүлдэг байлаа. Манай Жихүүн их хүчтэй болохоор намайг төвөггүй үүрчихдэг байсан юм." Амаараа тургиад, бүлтгэр нүдээрээ ийш тийш харах нь үнэхээр өхөөрдөм байх бөгөөд түүнийг одоо ч хүүхэд хэвээрээ байгааг нь хэлж өгч байлаа.

Хёнсог урдах замдаа анхаарал хандуулах ёстой ч нүд нь Хэмирүү л яваад байсан нь хачин. Ганц хоёр машин хажуугаар зөрөх бөгөөд цаг хэдийн шөнө дундыг заасан байлаа.

Хэми машины дээд талын цонхыг нээгээд өөрөө цээжин хэсгээ гарган гараа савлаж эхлэв. Хёнсог түүний хөлнөөс унагаачихгүйг хичээн түшлээ.

"Ааааааа~~/инээх/ ёстой гоё байна.. эмчээ та хурдаа дахиад жоохон нэмээд өгөөч." Хёнсог түүний хүслээр хийв. Тэр үнэхээр жаргалтай харагдаж байна. Түүнийг жаргалтай байгаад Хёнсог ч бас баярлаж байсан юм.

Хэми бараг архиа гартал орилчихсон болохоор одоо унтаж байна. Гэхдээ түүний гэрийн гадаа ирээд 20 гаруй минут өнгөрсөн. Хёнсог яагаад ч юм Хэмиг сэрээлгүй унтаж буй дүр төрхийг нь ажиглаж байлаа.

Нимгэн уруул, өөртөө таарсан булцгар хацартай нүүрээ хөнгөн будаж үсэндээ долгион оруулсан байв. Хёнсог сониуч зандаа хөтлөгдөн үсийг нь илж үзэв, зөөлөн торгомсог бөгөөд сайхан үнэртэй байсан юм.

Хоёр нүдэнд минь тэр л харагдаж байвал өрөөл бусдыг үл ойшоон ертөнцийн мөнх бусыг үзэх хүртлээ түүний зүг ширтэхэд би бэлэн байна.

Хоёр нүдэнд минь тэр л харагдаж байвал өрөөл бусдыг үл ойшоон ертөнцийн мөнх бусыг үзэх хүртлээ түүний зүг ширтэхэд би бэлэн байна

Oops! This image does not follow our content guidelines. To continue publishing, please remove it or upload a different image.
We are YOUNG_Where stories live. Discover now