010

440 73 7
                                    

Top secret●

Хүн бүр нууцаа худал үгсээр хамгаалдаг юм.
Худал үг байгаагүй бол чамд нууц байлаа гээд яах ч билээ.

Жихүүний хувьд ч тэрэнд хэнд ч хэлж зүрхлэхээргүй аймшигтай нууц бий...

Түүний хамгийн эхний амьдрал Хэми байгаагүй юм.

Жихүүний эцэг эх сонгодог урлагт хайртай болохоор тэд 7 хоног бүр балет эсвэл дуурийн театраар зочилдог байв.

Эцэг эх нь хүүгээ сонгодог урлагийн хүнтэй гэрлүүлэхийг мөрөөддөг байсан болохоор түүнийг тоглолт үзэх бүрдээ дагуулж явна. Царайлаг, туранхай охидуудыг нэг ёсондоо харуулж дурлуулах зорилготой.

Жихүүнд балетчин эсвэл дуурийн дуучин гэсэн 2 сонголт л байдаг байв. Жихүүн эцэг эхийнхээ үгнээс зөрж чадалгүй аргагүйн эрхэнд балетийг сонгосон юм.

Цаг хугацааны эрхэнд сонирхолгүй санагддаг байсан балет нь анхаарлыг нь татаж суудал дээрээ нойрмоглон суух биш балетчины хөдөлгөөн бүрийг шимтэн үздэг болсон байв.

(Өнгөрсөн амьдрал, сэтгэлд хүйтэн зүүгээр зоолгосон юм шиг хар дарсан дурсамжууд. Тэр байсан)

Нэг өдөр Жихүүны анхаарлыг татаж чадсан бүжигчин гарч ирсэн бөгөөд түүний гэр бүл ч тэр Жихүүн ч тэр цаг алдахыг хүсээгүй учир хуримлачихсан. Тэр үед Жихүүн дөнгөж 20 настай гэрлэх бүсгүй нь 22-той байсан.

Уян налархай хөдөлгөөн, төгс төгөлдөр бие галбир, сонгодог урлагийн цогц Балетчин бүсгүйг У Сүжин гэдэг.
Солонгостоо алдартай байсан ч гэлээ Жихүүнтэй хуримлаад усанд хаясан чулуу шиг л алга болчихсон болохоор фенүүд нь их гайхдаг.

Харин тэдний хоорондын харилцаа нэг л тийм хөндий байгаад байсан ч тэд энэ байдлыг эвдэхээр хичээсэн юм. Жихүүнд Сүжин эхэндээ дажгүй хөөрхөн санагддаг байсан ч сүүлдээ "Би ер нь хэнийг хуураад байгаа юм, Сүжин зүгээр л шохоорхол байтал ийм хол явчихаж байгаа хэрэг үү?" Гэсэн бодол толгойд нь байнга эргэлдэх болсон байв.

Гэхдээ Сүжины сэтгэл аль хэдийн Жихүүнд татагдсан байсан юм. Өөрийнхөө байнга хийдэг бэлтгэл сургуулилтаа таслаад түүнтэй хамт байхыг илүүд үздэг болов.

Амьдралд ганц олдох хайраа ганц Сүжин л олсон байсан. Эрэгтэй хүмүүс хайргүй хүндээ өчүүхэн төдий ч сэтгэл гаргаж чаддаггүй юм хойно, Сүжин тэрний хүүхдийг төрүүлвэл өөрийг нь хайрлаж бас хүүхдээ хайрлах байх гэж найдсан юм.

Гэхдээ Жихүүн Сүжинээс салах шийдвэрээ хэлэхэд Сүжин жирэмсэн гэдгээ түүнд мэдэгдээд 7 хонож байсан. Хүүхэдтэй хүүхэдгүй хайргүй бол хайргүй хэвээрээ дуусдаг. Сүжин хамаг чадлаараа Жихүүнээс зуурсан ч түүний зуурч байсан гарыг эцэг эхийнх нь амалсан 90 сая тавиулж чадсан.

Харин Сүжин одоо Парист 2 ой гарантай хүүхэдтэйгээ амьдарч байгаа.

Гэхдээ Жихүүн одоо Сүжиныг охинтойгоо хамт нэг булангаас гараад ирэхвий гэж маш их айдаг. Түүнийг буцаад нөхрөө болгоно гэж дайраад унавал яах вэ гэж санаа зовдог.

Эдгээр бүх холион бантанг Хэми мэдчихвэл магадгүй түүнд хэзээ ч буцаж ирэхгүй байх. Энэ бол Хэмид мэдэгдэж чадахааргүй Жихүүний хамгийн том нууц.

Сүжин's pow:

"Жаахан л хүлээгээрэй Пак Жихүүн. Охинтойгоо "сайн уу?" Гэж мэндлэхдээ бэлэн гэж найдъя..."

We are YOUNG_Where stories live. Discover now