013

394 66 7
                                    

Хэми Хёнсогийг ийм байхыг хэзээ ч харж байгаагүй. Гэхдээ одоо түүний хувьд Жихүүн л хамгийн чухал болчихсон тул Хёнсогийг түрдээ мартан жолоогоо нухацтай барих нөхөрлүүгээ харцаа шилжүүлнэ.

Түүний энэ дүр төрх Хэмиг бараг л галзууруулдаг. Түүний царайг харахаараа өнгөрсөн амьдралаа тэр чигт нь мартаад дахин шинээр дуралчихдаг.

Жихүүний өөгүй өв тэгш царайны харьцааг биширч явж байгаад гэртээ ирснээ ч анзаарах сөхөөгүй Хэмиг Жихүүн харж шоолж байгаад.

"Миний хүүгийн ээж аавд нь ийм их хайртай. Харж байгаа биз миний хүү." Хэмээн хэлэхдээ Хэмигийн гэдсийг зөөлөн илэв.

Хэми үнэхээр цочролд орох нь тэр, "Саяхан л өөрийнх нь хүүхэд биш гээд байсан хүн одоо хүлээн зөвшөөрчихлөө." Гэж Хэмигийн бодолд зурс хийн өнгөрлөө.

/FLASHBACK/

"Хөөе, Еэдам гэж энд байдаг уу? Байвал дуудаад ир!" Жихүүний зандрангуй хоолойг сонссон оюутны гар нь бас хөл ер нь бие нь тэр чигтээ салгалж дагжин чирэх бөгөөд амандаа зөөлхөн "за" гэж бувтнаад ангируугаа орон түүн дээр очоод чихэнд нь нэг зүйл шивнэв.

Еэдам гайхаж байгаад үүдрүү хартал Жихүүн жихүүдэс төрүүлэм инээх бөгөөд гараа үл ялиг даллав. Еэдам хийж байсан онолын ажлаа багийн хүүхдүүддээ тайлбарлаж өгөн түүний зүг зоригтой гэгч нь алхалаа.

Үгийн зөрүүгүй Жихүүн Еэдамын гарын шуунаас зууран сургуулиас гараад бараг л хүн байдаггүй газарт авч ирэв.

"ЧИ ХЭМИГ ТИЙМ БОЛГОСОН УУ???, ХҮНИЙ ЭХНЭРЭЭР ОРОЛДООД БАЙВАЛ БИ Ч БАС ЧИНИЙ АМЬДРАЛААР НААДНА ШҮҮ!!!" Гэж бахираад газар унах хэмжээний даацтайгаар нүүрлүү нь хүчтэй цохив. Гэхдээ тэр унасангүй.

Еэдам энэ үйлдэлд нь огтоос уурлахгүй байх бөгөөд харин ч түүний инээд хүрж байгаа бололтой. Цустай холилдсон шүлсээ хажуу тийш харж нулимчихаад Жихүүний нүдлүү ширтэж байгаад.

"Манай Хэми өдөр бүр ийм чанга/хатуу/ гараар цохиулдаг байсан байжээ." 

"Юу??"

"Чи, чиний наад увиагүй балмад үйлдэл Хэмиг яаж тамлаж байсныг одоо л ойлголоо."

"Юу гээд байгаа новш вэ!!" Жихүүний гар дахин Еэдамын нүүрлүү явж байтал өөр нэг гар түүний гарыг амжиж зогсоов.

"Боль!" Гэж өөр хүн хэлтэл Жихүүн түүнлүү харан бага зэрэг гайхав. Хэмиг хариуцаж авсан эмч байлаа.

Жихүүний хөх инээд нь хүрэн болж буй үйл явдлыг ямар гээч тохиолдол вэ гэсэн шиг нэг тийм инээдээр инээчихээд.
"Та нар бүгдээрээ манай Хэмид сайн болчихоо юу?" Гэж асуув.

Ямар гээчийн утгагүй асуулт вэ? Жихүүн хардалт гэдэг өвчнөөр бүр дэмийртлээ Хэмиг харддаг юм шиг байна.

Асахи болж буй үйл явдлыг Еэдамын өмнө нь түүнд хэлж байсан хэдэн баримт дээр тулгуурлан нягталж байгаад Жихүүнд.

"Чи Хэмигийн хүүхдийг их сонирхдог юм байна тийм үү?" Гэв. Жихүүн үл ялиг толгой дохиход.

"Тэр чиний хүүхэд, 100% шүү...
~Гэхдээ би одоо хэлэх зүйлээ Хэмид хэлж чадахгүй байгаа юм. Чи болж өгвөл түүнд хэлээд ойгуулж өгөөрэй. Хэми хүүхэд тээх боломжгүй, яагаад гэвэл чи түүнийг тийм болтол нь цохисон. Гэхдээ түүний хүүхэд одоо хүртэл амьдарч байгаа энэ магадгүй гайхамшиг байх, гэвч би хүүхдийг удаан хэвлийдээ тээх боломжгүй гэдгийг мэднэ."

Асахигийн үгс Жихүүнд худал мэт санагдах ч тэр эмч харин Жихүүн хүүхдээ алсан хог шаар гэдэг нь хэн ч харсан ойлгомжтой байлаа.

Харин Жихүүн түүний үгсийг нэг чихээрээ оруулаад нөгөө чихээрээ гаргахыг хичээх ч энэ үгнүүд дахин дахин эргэлдэж эхлэв.
Үнэн үгийг худал болгох гэж дайрсан ч үнэн үг болгон шархлуулдаг, Жихүүн үүнийг сайн мэдэх тул худал гэж итгэх гээд ч чадахгүй байлаа.

Тэр өөрийгөө муу хүн, хүчирхийлэгч, муу нөхөр, хартай нөхөр гэдгээ хэн хүнээс илүү мэднэ. Гэвч ийм нөхцөлд гацаана гэж тооцоолоогүй хэрэг.

/END/

Тэр өдөр Жихүүн духаа цоортол хананд цохиж, уушгиа утаанд сарьнатал тамхи татан өөрийгөө шийтгэсэн юм.



We are YOUNG_Where stories live. Discover now