009

451 71 6
                                    

Эмнэлгийн цулгуй цагаан өнгөтэй өрөөнд хэдийн дасчихаж, би их хурдан дасдаг бололтой ердөө л хоёр хоносон хэрнээ дасаж байдаг..

Өдөр болгон илүү дээрдэнэ гэдэгт итгэж байгаа ч илүү дордоод байгаа мэт бие минь шархирч өвдөж байна. Би хүүхдээ яаж ийж байгаад төрүүлэх болно, Жихүүн надаас явж болох ч би түүний хүүхдийг энгэртээ наагаад үлдэнэ.

Надад Жихүүн байхгүй ч түүний мах цусны тасархай байхад би алзахгүй биз..

-
Эмнэлгийн өнгөө дагаад цагаан өнгө, хар тоотой цаг үд дундыг зааж байлаа. Хэмигийн өрөөний зүг гутлын чимээ ойртох нь хэн нэгэн өөрийг нь эргэхээр ирж байгааг хэлж өгөв.

Мэдээж Хэми дотроо Жихүүнийг байгаасай гэж мянга залбирна, хэрэлдээд ч хамаагүй хамт байхад Хэми дуртай.

Гүйлгэдэг хаалга аядуухан нээгдэв.

Гэхдээ, Жихүүн биш Еэдам байв. Тэр гартаа сагстай жимс барьсан байх бөгөөд амаа урагдтал инээн зогсоно.

"Со Хэми~ Өвдчихсөн юм бол хэлэхгүй яагаад ганцаараа шаналаад л байдаг юм?" Гэж хэлэхдээ Еэдам түүний орны хажуугийн сандлыг татан дээр нь тухлав.

"Чи яаж мэдэж ирсэн юм??"

"Миний нөгөө сонирхдог залуу энэ эмнэлэгт ажилладаг юмаа, ууг нь сая түүн дээр ирсэн ч чиний биеийн байдлыг хянаад завгүй байсан болохоор.."

"Айн?? Энд үү? Вуаааа~ арай түүнийг Асахи гэдэг юм биш биз??"

"Мммхн, чамайг хариуцаж авсан эмч байхаа.."

"Тиймээ, намайг хэзээ эндээс гарч болохыг асуугаад өгөөч эсвэл миний биеийн байдлыг асуугаад өг, надад ерөөсөө нарийн ширийнюм ярихгүй байна.."

"За, хичээе. Гэхдээ яагаад өвдчихсөн юм?"

"Мэдэхгүй ээ, магадгүй ядарсан байх..."

"Нүд чинь надад хэлээд өгчих шиг боллоо." гэж Еэдам хөмсгөө үл ялиг өргөн хэлэв.

"Жихүүнээс болоо юу? Тэр чамайг өвтгөдөг байж тийм үү?"

"Айн? Үгүй дээ, зүгээр л жаахан тавгүйрхээд байна."

"Би сая Асахигийн өрөөгөөр дайраад ирсэн юм, чиний өвчний түүх жаахан хачин байсан шүү чи хаана явж байгаад хавиргуудаа хугалсан байх уу?" Гэж Еэдам тулган асуухад Хэми юу гэж хэлэх учраа олсонгүй гараараа оролдон шалтаг хайхад Еэдам дахиад л хөмсгөө өргөөд түүний гарыг атгаад.

"Би мэдэж байна, нуух гээд хэрэггүй.." гэж хэлэв.

"Бас чи удахгүй хүүхэдтэй болох юм байна тийм үү? Би чамайг сайн ээж болно гэдэгт итгэж байнаа..." гээд Хэмигийн үсийг зөөлхөн илэх аядлаа.

Хэми түүн шиг найзтайдаа үнэхээр баярлаж явдаг. Еэдам Хэмигийн хамаг амьдралыг А, Б-гүй мэддэг юм..

Гэвч хаалганы цаанаас тагнуулч шиг отоод зогсож байсан Жихүүнд энэ үгс Еэдам Хэмигийн хэвлийд байгаа хүүхдийн аав нь гэж хэлж өгөөд байсан юм.

Тэдний харилцаа Жихүүний сонирхлыг улам л татна, хааяадаа Хэмиг түүний хүүхдийн ээж биш байгаад уур нь хүрэх бөгөөд гараа чанга атгахаа ч мартсангүй.

Еэдамыг занаж авчихаад Хэмид авчирсан алтан зул цэцгээ хогийн саванд хийн цахилгаан шатаар доод давхарлуу буув. Жихүүнийг буух үед өөдөөс нь дүүрэн хүн угтаж авах бөгөөд золтой л тэдний хамраганд өртөөд буцаад суучихсангүй.

Халааснаасаа утсаа гаргаж ирээд хэн нэгэн үл таних хүнлүү залгахдаа тэр аль хэдийн машиндаа суучихсан байв.

Нилээн дуудсаны эцэст үл мэдэх хүн түүний дуудлагыг авлаа.

"Ааваа~"

Хамтдаа байвал бидний дундаас хайр биш хар салхи бий болж, өөрсдийгөө ч энд тэндхийн хүмүүсийг ч бэртээдэг байж.

Яагаад үргэлж хамт байх гэж биесээ үгүйлэн санадаг юм бэ???

We are YOUNG_Where stories live. Discover now